Байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд хамрагдана

2022-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл”-ийг нийслэлийн удирдах ажилтнууд сонслоо. УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

2022-2023 онд нийслэлийн хэмжээнд 141023 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо бий. Одоогоор 679 цэцэрлэг /төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400/-т 102314 хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдсэн 34 485 хүүхдийн цэцэрлэгийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн хамруулахаар ажиллаж байна. Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2290, нэмэлт элсэлтээр 8775, цомцог цэцэрлэгт 1300, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 23190 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо.

Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ онд нэг байгууллага 50 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол АПУ, Говь, Өгөөж компаниуд болон Монгол-Японы эмнэлэг зэрэг газраас дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлээд буй аж.

Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих, үүнд хороо, дүүргийн дарга нар санаачилгатай ажиллахын чухлыг мөн үеэр дурдлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

11 цаг 5 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

11 цаг 8 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

15 цаг 49 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

15 цаг 52 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

20 цаг 14 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15