Яамаар ч юм бэ дээ, энэ Б.Наранхүүг...

2014-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

Хүн ер нь амьд явахдаа их юм үзэх юм. Тэртэй тэргүй манийн амьдрал улстөр гээчээс шалтгаалдаг болохоор хүссэн хүсээгүй улстөр гээчийг шохоорхоно. Улстөрчид муудалцаж, толхилцохоор л талхны үнэ нэмэгдчихнэ. Хэн нэгнийх нь дургүй хүрч, хонзонгоо авч байгаа нь тэр. Зүгээр л жишээ бол энэ.

Манай УИХ-д Б.Наранхүү гэдэг гишүүн бий. “Мон Уран”-ы захирал, Ажнай шарга азарганы эзэн гэвэл монголчууд илүү танина.

Энэ хүн УИХ-д суугаад хоёр жилийн нүүр үзэх гэж байна. “Бүтээсэн” хуувь хэд байдгийг мэдэх хүн ховор. Харин Хүүхдийн паркийн газраа өөртөө үлдээхээр болж, улмаар 68 давхар барилга барьж монголчуудыг ангайлгах гэж байгааг нь та ч мэднэ.

Мань эр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаад Япон руу нисчихжээ. Тэнд очоод Япон түнштэйгээ хамт Ерөнхийлөгчийг “барьж” аван, 68 давхар барилгынхаа төслийг сайхан танилцуулаад авчээ. Хэвлэлүүд мэдээлсэн байна лээ.  

Яг үнэндээ Б.Наранхүүгийн энэ үйлдэл  Монгол төрийн түүхэнд анхдагч нь болж байгаа юм. Хувьдаа бизнестэй байсан олон хүн төрийн түшээ болж Их хуралд орж ирдэг. “АПУ” Г.Батхүү, “Монгол тамхи со” Ц.Дашдорж, “Буян” Жагаа, “Эрэл” Б.Эрдэнэбат... гээд зөндөө бий. Энэ хүмүүс төрд гараад хувийн компанийнхаа талаар нэг их дуугараад, хөөцөлдөөд гүйх нь ил багасаад эхэлдэг. Түмний нүдэн дээр лав ярьж хэлдэггүй, компанийнхаа ажлыг хийдэггүй. Хууль дүрмээр хориглодог болохоор тэр. Харин “Мон Уран” Б.Наранхүү гэж төрийн түшээгийн хэргэм зэргийг өнөө хэр нь ойлгоогүй эрхэм байх.

Жилийн өмнө дөө, Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг дээр “Мон Уран”-ыхаа өмнөөс паркийн газар булаацалдаад зосч байв. Хэдэн сарын өмнө “Мон Уран”-ыхаа өмнөөс Японд очиж гэрээ байгуулаад зосч л байсан. Харин өчигдөр, уржигдархан Японд оччихсон Монгол төрийн тэргүүнд  “Мон Уран”-ы барих гэж буй барилгын төслийг танилцуулаад зогсч байх юм. Ингэж болохгүй л дээ.

Уг нь Монгол төрийн хүний ёс жудаг, баримтлах дүрэм гэж бий. УИХ-ын 2009 оны 34 дүгээр тогтоолын хавсралт болгож УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гээчийг баталсан байдаг. Эрхэм гишүүн болсон хүн тангараг өргөхдөө л үг үсэг бүрээр нь цээжилж, бүрэн эрхийнхээ хугацаанд ба бэ-гүй мөрддөг “цаас” л даа, уг нь. Энэ ёс зүйн дүрмийн 3.1.3-д “...албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх...” зэрэг эрхэм гишүүдийн сахих ёстой олон хориг бий. Энэ бүгд Б.Наранхүүд үйлчлэхгүйгээр барахгүй, огтхон ч падлийгүй бололтой юм. Яамаарч юм бэ дээ, энэ Б.Наранхүүг?

Тэр угийн бизнесмэн гэгддэг хүн. Төрд ажиллаж туршлага хуримтлуулж байгаа нь энэ УИХ.

Учир мэдэх зарим хүн хэлж байна. “Энэ Б.Наранхүүг ингэж зовоож байхаар мөрөөрөө бизнес хйигээд явах эрх чөлөөтэй болгочихоосой...” гэж. Энэ нь ч хаанаа хаанаа зөв сонголт юм шиг ээ.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22