Б.Хатан-Эрдэнэ: "Themodels"-аас олж авсан туршлага ялагч болохоос илүү үнэ цэнтэй

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРАНТУЯА

Модель болох сонирхолтой охид, бүсгүйчүүдтэйгээ Themodels шоуны шилдэг оролцогчдын нэг Б. Хатан-Эрдэнийг уулзуулж байна.

-Сүүлийн үед урлаг соёл, загварын шоу их болсон. Шоунд оролцохын тулд ямар шалгуурыг хангах ёстой вэ. Яагаад загварын ертөнцөд хөл тавих болов?

-Хаалттай шалгаруулалтад ордог. Ярилцлага болон алхаагаа шалгуулсан. Би их эрэгтэйлэг хүн. Гэхдээ өсгийтэй гутал өмсөхөөрөө өөрийгөө шал өөрөөр мэдэрдэг. Хүмүүсийн анхаарал над дээр ирж, биеэ цэхлээд тайзны голоор алхана гэдэг бол миний хувьд хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг учраас энэ чиглэлийг сонгосон. Цаашдаа ч гэсэн мэргэжлээсээ илүү моделиороо ажиллах сонирхолтой.

- Шоунд орсноор ямар боломж бий болсон бэ. Хандлага, хүсэл мөрөөдөл тань өөрчлөгдсөн үү?

 - Агентлагт сурч төгссөн ч холбоотой байгаагүй болохоор өмнө нь зураг авалтад орж байгаагүй. Хамгийн анхны зураг авалтаас эхлээд төгсгөл хүртлээ суралцсаар байгаад дууссан. Зураг авалтын тал дээр маш их мэдлэг туршлага олж авсан. Хандлага өөрчлөгдөөгүй гэж бодож байна. Гэхдээ хамгийн гол зүйл бол гайхалтай охидууд байсан. Өрсөлдөхөөс илүүтэй гэр бүл шиг байж, бие биеэ дэмжиж, сайхан дурсамжуудыг бүтээлцэж, сайн найзууд болсон. Нэвтрүүлгийн хором бүр хөгжилтэй, адал явдал, гэнэтийн зүйлээр дүүрэн байсан.

 - Хоёрдугаар байранд орсон шүү дээ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

 -Миний хамгийн дахин давтагдашгүй мөчүүдийн нэг. Яг тухайн мөчид шоуны туршид болсон бүх дурсамжууд нүдний өмнө харагдаж байсан. Өөрийнхөө үздэг, мөрөөддөг байсан нэвтрүүлэгт оролцоод энэ хүртэл явсандаа баярлахын зэрэгцээ айх мэдрэмж төрсөн. Энэ туршлага надад ялагч болохоос илүү сайхан бас үнэ цэнтэй байсан. Тэр өдрийг бүтээхэд маш олон хүний зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гээд олон зүйл нөлөөлсөн болохоор бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье. Намайг дэмжиж, итгэж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Шоунд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ. Цаашид энэ чиглэлээр явахыг хүсэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

-Шоунд оролцох хүсэлтэй охидод хандаж хэлэхэд өөртөө илүү итгэлтэй, өөрийгөө хайрладаг байгаарай. Мөн зорилгоо ухамсарлаад хийе гэсэн бүхнээ илэрхийлээрэй. Ичиж санаа зовж болохгүй шүү. Өөрийнхөө урам зориг эрч хүчийг битгий үгүй хийгээрэй. Чамд  өөрөө ч мэдэхгүй маш олон чадварууд байдаг шүү. Модель хүн тэвчээртэй, хувьсаж, өөрчлөгдөх бэлэн байх хэрэгтэй. Шоу бол миний амьдралд маш олон боломжийг болгосон. Бас өөрийгөө илүүтэй таньж мэдсэн гэж боддог.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

26 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

43 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

4 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

4 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин