Ч.Мишээл & Мэгги Линдеманн

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа “Яг түүн шиг” шоунд оролцон авьяаслаг дуучин гэдгээ олон нийтэд зарласан Ч.Мишээл болон дэлхийн од, Америкийн дуучин Мэгги Линдеманн /Maggie Lindemann/ нарыг онцоллоо.

 

Хоолойгоороо бус “зүрхээрээ” дуулдаг “Michelle”

 

Залуус Ч.Мишээлийг андахгүй. Өвөрмөц дүр төрх, уянгалаг, намуухан хоолойгоороо тэр 2016 онд “My voice” шоуны шилдгээр шалгарсан цагаасаа бусдаас онцгойрч эхэлсэн. “Шинэ үе” дунд сургуулийн сурагч байхдаа тус шоунд оролцсон тэрбээр эхний шатандаа “Содура” киноны “Хайр” дууг дуулсан. Энэ үеэрээ “Хүмүүс дууг хоолойгоороо биш сэтгэлээрээ дуулдаг гэж боддог. Мөн заавал мэс заслаар бус хүнийг сэтгэлээр нь эмчилж болдог. Тиймээс сэтгэл зүйч мэргэжилтэй болохыг хүсдэг. Одооноос хүмүүстэй ярилцаад, зөвлөгөө өгөөд бага багаар дадлагажаад явж байгаа. Сэтгэл гэдэг юу нь мэдэгдэхгүй их нууцлагдмал эрхтэн” хэмээн ярьж байлаа. Тэр энэ мөрөөдлөө биелүүлэн сэтгэл зүйчээр суралцдаг.

“My voice” шоунаас хойш хүмүүс түүнийг “Никитон”-ы Ч.Мишээл гэдгээр нь илүүтэй мэдэх болсон. “Никитон” хамтлагийн тоглолт, уран бүтээл бүрийг андахгүй мэддэг хүн Ч.Мишээлийг маш сайн танина. Үүнээс гадна тэр хоёр жилийн өмнөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбатын “One music” продакшны уран бүтээлч,  “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн шавь болсон билээ.

 Ч.Мишээл бие даасан хэд хэдэн уран бүтээл гаргасан. Эдгээрээс анхны уран бүтээл нь “Санаж байна уу” хэмээх дуу. Тэр хэн нэгний бэлдсэн дууг дуулах гэхээсээ илүүтэй дууныхаа үгийг өөрөө бичдэг бүтээлч зантай. Дууныхаа шүлгийг өөрөө бичих нь түүнд хөгжмийн эгшгээр дотоод ертөнцөө илэрхийлэх боломж олгодог юм байна. Тухайлбал, нэг жилийн өмнө цацсан “Чи амласан” дууныхаа үгийг өөрөө бичиж, аяыг нь  Б.Чинбат зохиосон юм.

Ингээд бодохоор Ч.Мишээл урлагийн гараагаа Монголын соёл, урлагийн салбарын “томчууд”-тай хамтрахаас эхэлжээ. Тиймээс түүний уран бүтээлүүд жилээс жилд сайжирч, хоолойны цараа болоод дуучны чадвар нь хэрхэн хурдацтай өсөн дэвжсэнийг “Яг түүн шиг” шоунаас олон нийт мэдэрсэн болов уу.

Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зориулан “Дөрвөн цаг” хэмээх эх орноороо бахархах, омогших сэтгэгдлийг төрүүлэхүйц тун чанартай, сайн дууг хөгжмийн зохиолч Б.Чинбат бүтээсэн. Дорнын их яруу найрагч, Эрээнцавын эвдрээгүй найрагч хэмээн олноо өргөмжлөгдсөн Д.Нямсүрэн найрагчийн "Дөрвөн цаг" шүлгийг "Чингис хаан" хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа,Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, залуу дуучин Ч.Мишээл гэсэн дөрвөл “амилуулсан” нь тус бүтээлийг бусдын зүрхэнд хүрэх гол цэг нь байв.

Түүний тайзны нэр нь “Michelle” юм. Тэр хүүхэд байхаасаа гэртээ ганцаараа дуулах дуртай, дуу хөгжимнөөс аз жаргалыг мэдэрдэг охин байжээ. Тэрбээр фэйсбүүкт 40 мянга орчим, инстаграммдаа 112 мянган дагагчтай хэдийнэ орчин үеийн залуусын үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч болсон юм.Дашрамд дурдахад “Никитон” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших түүнд “Яг түүн шиг” шоунд орох хүсэлтийг анх тавьж байсан аж.

 

Инстраграммаас “төрсөн” од Мэгги

 

Бидний мэдэх дуучин, хөгжмийн зохиолч Мэгги Линдеманны бүтэн нэр нь Маргарет Элизабет Линдеманн юм. Тэрбээр 1998 оны долдугаар сарын 21-нд АНУ-ын Техас мужийн Даллас хотод төржээ. Түүний гаргасан “Хөөрхөн охин” /Pretty Girl/ хэмээх уран бүтээл нь АНУ-ын радио чартын шилдэг 50-т, Их Британи, Швед, Ирланд, Нидерландын шилдэг дууны жагсаалтын эхний байрт шалгарснаар тэр 2016 оноос олонд танигдаж эхэлсэн. Дууныхаа тухай “Охид хөөрхөн байхаас илүү олон чадвар, сайхан чанар тэдэнд байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Гадаад үзэмжээр нь бусдыг хэтэрхий их дүгнэхээ хүмүүс болих хэрэгтэй гэж боддог. Үүний оронд өөр ямар шинжээр нь охидыг дүгнэж болох тухай саналыг дуугаараа дамжуулан илэрхийлсэн” гэж ярьжээ.

Үүний дараа өнгөрсөн онд гаргасан “Paranoia” бие даасан цомгоороо поп панк болон альтернатив рок гэсэн төрлөөр дуулдаг болохоо нийтэд зарласан билээ. Харин хоёр дахь цомгоо “Suckerpunch” нэртэйгээр энэ онд гаргаад байна.  Тэрбээр анх дуунуудаа “Keek” аппликейшнийг ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулахын сацуу өөрийн цахим хуудсаараа хүмүүст хүргэж байв. Ийн инстаграммаас дуулж байгаа бичлэгийг нь харсан одоогийн менежер Жералд Тэннисон нь холбоо барьснаар түүний урлагийн замнал эхэлсэн түүхтэй. Тодруулбал, менежертэйгээ холбогдсоны дараа тэр урлагийн авьяасаа хөгжүүлэхээр Лос Анжелес хотыг зорьсон байна.

Мэгги "swixxzaudio” нэртэй подкаст хөтөлж, өөрийн уран бүтээлүүдийн сонин сайхнаас сонсогчдодоо хуваалцдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-нд эхэлсэн подкаст одоогоор 10 гаруй дугаар гаргаад байна. Өөрийн подкастыг тэрбээр “Сонсохыг хүссэн хүмүүст л зориулж ярьдаг” хэмээн тодорхойлдог. Мэгги бисексуал буюу хоёр хүйсийн хүн сонирхдог гэдгээ зургаан жилийн өмнө зарлаж байв. Тэрбээр фэйсбүүкт 2.3 сая, инстаграммд 5.8 сая дагагчтай яахын аргагүй дэлхийн хэмжээний залуухан од. Өөрийн нэр бүхий maggielindemann.com сайтаараа уран бүтээлээ сурталчилахаас гадна нэрийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

 

Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

3 цаг 11 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

3 цаг 11 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

3 цаг 11 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

17 цаг 3 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

17 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

17 цаг 39 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

20 цаг 22 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

21 цаг 17 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин