Нүүрсний хэргийг прокурор, Дарханы замынхыг АТГ, ЭЦА-ныхан дааж авлаа

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол ядуу, монголчууд тарчиг байгааг “...Баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой” гэдэг. Тэр үнэн. Гэхдээ хүн бүрийн шууд ойлгодогчлон лиценз эзэмшдэг хүмүүс, том компанийн эзэдтэй холбоогүй юм. Харин энэ нь байгалийн баялгаас, тэр дундаа экспортын бүтээгдэхүүнээс Монголын төрийн, иргэдийн орлого болж ирэх ёстойг дундаас туучихдаг бүлэглэл бий болсонтой холбогдоно. Өөрөөр хэлбэл, төрд үүрлэсэн нөхдүүдийн өндөр албан тушаалаараа дулдуйдсан авлига, албан тушаалын гэмт хэргийг хэлж буй юм.

Ийм хэргүүд нэг өдөрт нэг л удаагийн үйлдлээр үйлдэгддэггүй аж. Ихэнхдээ олон жил үргэлжилдэг, маш өндөр мөнгөн дүнтэй хулгай гэсэн үг.

Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр яг ийм гэмт хэргүүдийг нэгтгэсэн байдлаар шалгах чиглэлийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад өгчээ.

Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Гашуунсухайтын төмөр зам хэт удааширснаас болж эдийн засаг, улсад учирсан хохирол, алдагдсан боломжид бодит үнэлгээ гаргаж,буруутай этгээдүүдэд нэхэмжлэх гаргах тухай асуудлыг УЕПГ-т шилжүүлсэн явдал байв. Гашуунсухайтын төмөр замын төсөл удааширсан асуудал угтаа сүүлийн үед яригдах болсон нүүрсний хэрэгтэй шууд холбоотой. Төмөр замгүй учраас Тавантолгойн нүүрсний тээврийг автомашинаар хийх хэрэгтэй болдог. Авто тээврийн асуудалд хэн гээч албан тушаалтнууд, улс төрд нөлөө бүхий этгээдүүд ямар байдлаар холбогдож ирсэнийг бид бараг мэддэг болсон. Энэ хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн нь учиртай. Прокурорын тухай хуулийн 20.1-т “...Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41.1-т “...Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгт прокурор “хохирогч”-оор оролцож, төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргана гэсэн үг. Түүнчлэн энэ төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгааныг тогтоох, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг Сангийн яаманд үүрэг болгожээ.

Энэ хэргийг “нөгөө тал”-аас нь шалгах ажлын хэсгийг УИХ-ын 2022 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор томилсон байна. “...Монгол Улсын 2022 оны төлөвлөсөн 18 сая тонн нүүрс экспортлохоос 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.8 сая тонн нүүрс экспортолж, төлөвлөж байсан экспорт саатаж, нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 1.3 их наяд төгрөгийн орлого тасалдах нөхцөл байдал үүссэнийг, түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох шаардлагыг үндэслэн УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулсугай” гэжээ. Ажлын хэсэгт Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.

Үүнээс гадна алдарт Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутэй эсэхийг шалгаж тогтоох чиглэлийг АТГ, ЭЦА-нд өгсөн байна. Өнгөрсөн зургаан жилийн туршид Дарханы замаас болж хэчнээн монгол хүний амь хохирч, монголчууд ямар хэмжээний эдийн засгийн хохирол амссаныг тооцвол ноцтой хариу гарна.

Мөн цар тахал, Орос Украины дайн зэргээс үүдэлтэй дэлхий нийтийн хямралын нөлөө Монголыг тойрсонгүй. Бид ийм нөлөөлөл бүхий хямралыг нэлээд амсч байна. Тиймээс УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Хэрэгжүүлж эхлээд гурван сар болж байгаа юм. Гэсэн ч уг хуулийг хийдүүлсэн, хэрэгжүүлэхгүй байгаа бишээ баримтууд нэлээд дуулдах болсон. Тухайлбал, аймаг нийслэлийн Засаг даргын орлогч нар, агентлагууд, төрийн өмчийн компаниудын дэд захирал, дэд дарга нарыг чөлөөлөх заалт бий. Энэ заалт олон газарт хэрэгжээгүй. Уг албан тушаалд байсан хүмүүсийг доош нь буулгаж газар, хэлтсийн даргаар үлдээсэн олон агентлаг, төрийн өмчит компаниуд байна. Тухайлбал, Монголбанкны харьяанд байдаг Хадгаламжийн даатгалын корпорацид уг хууль батлагдсанаас хойш бүтцийн өөрчлөлт хийх замаар дэд захирлуудыг хэлтсийн даргын албан тушаал дээр үлдээсэн байгаа юм. Энэ мэтчилэнгийн зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг 2023 оны төсвөөс өмнө биелэлтийг хангаж ажиллахыг ҮАГ болон АТГ-т өгсөн байна.

Ямартай ч олон жилийн туршид Монгол Улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсаар ирсэн нүүрсний хэргийг прокурор, Дарханы замын хэргийг АТГ, ЭЦА-ныхан дааж авлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

7 цаг 49 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

13 цаг 22 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

19 цаг 40 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

19 цаг 40 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

2026-11-03