АН-ынхан “амьдрал"-аа бодоцгоох уу

2022-07-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

АН “...Ийм нам байлаа” гэж түүхэнд бичигдэж үлдэхдээ л тулж байна. Уг нь Монголын улс төрийн хамгийн хүчтэй хоёр намын нэг байв. Тэр утгаараа энэ намынхан 1992 оноос хойш төр түшилцэж ирсэн.

Товчоолбол, УИХ-ын 1992 оны сонгуульд ялагдсан.1996 онд МоАХ, АН-ын эвсэл   50 суудал авч ялаад 2000 оныг хүртэл засаг барьсан. 2000 онд дахин ялагдаж, АН, МАШСН, ИЗН-ын эвсэл дөрөвхөн суудал авч байв. 2004 оны сонгуулиар  МАХН-ын 38, АН-ын багтсан “Эх Орон-Ардчилал” эвслийн 34, БНН-ын нэг, бие даагч гурван хүн сонгогдсон. 2008 оны сонгуулиар МАХН ялалт байгуулсан ч АН-тай нийлсэн “стандарт бус” Засгийн газар байгуулсан. 2012 оны сонгуулиар хамгийн олон суудал авсан АН-ынхан “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан. 2016, 2020 оны сонгуулиудад дараалан ялагдсан. Ингээд харахаар яалт ч үгүй ардчиллын хэмээх он жилүүдэд тэд төр барьж, засаг удирдаж байсан замналтай юм.

Харамсалтай нь 2020 оны сонгуулийн дараахнаас дотроо бужигнаж, улмаар “үүр”-ээ эвдсэн. Тэр жилийн сонгуульд АН ялагдсанаар С.Эрдэнэ намын тамгаа дэд дарга Ц.Туваанд үлдээгээд явсан байдаг. Гэвч Ц.Туваан намын их хурлаа хийж, дараагийн удирдлагыг гаргаж ирээгүй. Цаг алдсан. Чухамдаа эндээс л АН-ын зөрчил эхэлсэн.

Явсаар хэн нь хууль ёсны дарга, аль нь жинхэнэ тамга гэдгийг мэдэхгүй болтлоо маргацгаасан. Нэг үгээр хэлбэл, төр түшиж явсан энэ нам тоглоомын хоёр хувилбартай болчихов. Өчигдөр хүртэл нэг нь хэвлэлийн хурал хийж байгаа л харагдаж байна.

Ингээд маргаад, хэрэлдээд, зөрчилдөөд байсны эцэст Дээд шүүх ч бүртгэлжүүлж чадахаа больчих шиг боллоо. Дээд шүүх ч гэж Дээд шүүх, сүүлийн үед тэндээс гарч байгаа шийдвэр нь хоёр үзүүртэй, бөв бөөрөнхий болж хувираад байгаа юм. Арьсаа хамгаалж байгаа царай нь аж. Соёлтой хэлбэл, улс төрийн хов жив, хэрүүл маргаанаас өөрсдийгөө авч үлдэхийг оролдож байгаа байдал гэнэ. Дээд шүүхийн шийдвэр бүр хоёр АН-ыг дэмжсэн болоод үгүйсгэсэн “өгүүлбэр”-тэй гардаг болчихсон. Тиймээс АН-ынхан Дээд шүүхийн нэг шийдвэр гарангуут хоёр талаас нь зулгааж аваад л хэвлэлийн индэр рүү гүйлддэг. Дүнд нь АН гэж улам л бантан болж хувирах жишээтэй.

Хуулиар ингээд эвлэж чадахгүй болохоороо хувиараа сэм уулзацгаагаад эхэлжээ. Нам гэдэг хүний харилцаа болохоор нууцаар тохироод ч байтугай нэгдэж чадвал 1990-ээд оноос хойш итгэл үнэмшлээ өгөөд дагаж яваа жирийн гишүүдэд нь сайн сан. Гэвч тэдэнд итгэхэд бэрх.

Учир нь улс төрийн намын гол шалгуур болсон үзэл баримтлал АН-аас үнэртэхээ больсон. Зүгээр л ашиг сонирхлын тэнцэл, зохицол дээр оршин тогтнож байсан бололтой. АН доройтож, годройтох тусам энэ нь тодорхой харагдаад байгаа юм. Магадгүй, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд таван нам, 8-9 фракц нийлж АН-ыг байгуулахдаа үзэл баримтлал бус ашиг сонирхол дээр суурилсан нь өнөөгийн сүйрлийнх нь эхлэл юм.

АН-ын тухайд баруун төвийн үзэл баримтлалтай гэдэг байв. МАН болохоор зүүний үзэлтэй. Эсрэг учраас хүчтэй байж ирсэн гэсэн үг. Гэхдээ эх дэлхийгээс салж одсон хиймэл дагуул шиг үзэл баримтлалын загвараас гарч явчихаад удаж байгаа юм.

Энэ нам яаж бүрддэг талаар тавын таван нам ярихын оронд ганц л жишээ дурдахад хангалттай. 2012 оны сонгууль болоход ердөө сар шахмын хугацаа дутуу, намууд нэр дэвшигчдээ СЕХ-нд танилцуулж эхэлсэн үе. Морь уядаг, нэгэн нэртэй бизнесмэн МАН-д орохоор нэлээд гүйсэн. МАН-ын дарга нь зөвшөөрсөн ч Удирдах зөвлөл нь татгалзсан гэдэг. Тэгтэл тэр шөнөдөө АН дээр очиж цэнхэр батлах аваад маргааш нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх бариад зогсож байв. Тэр хүн сонгогдсон. Гэхдээ дөрвөн жил хэнд ч хэрэггүй гишүүн байж байгаад буусан. АН-ыг ингэж л үнэгүйдүүлсэн. Ингэж явсаар байгаад өнөөдрийн “элэг дөрөв”-төө тултал хэвтчихээд байгаа юм. Одоо тэгээд сүүлийн үед залуусын дунд голдуу яригдаад байдаг онигоо шиг болчихсон. “...Би түүнтэй үерхэж байгаа, харин тэр өөрөө мэдэхгүй” гэдэг шиг олон нийт байтугай намын гишүүд нь мэдэхгүй, хэдэн хүн л хоёр талд АН-уудыг ажиллуулж байна.

Бас нэг том асуудалтай энэ нам тулсан. Тэр асуудалд ялагдсан. Байх ёстой үзэл баримтлалаа дээрэмдүүлчихсэн. Хоёр сарын өмнө дөө, АН-ынхныг УИХ дахь бүлгээ самарч байх зуурт ХҮН-ынхан “...Үзэл баримтлалаа сольж барууны үзэлтэй боллоо” гэж зарласан. Асуудлын гол нь ХҮН-даа биш. Угаасаа ХҮН гэж хэн, хэзээ байгуулсан, хэний захиа занаа, даалгавраар явдаг нь тодорхойгүй, нэг тийм хуйларсан хэдэн залуусын нэгдэл байдаг. Тэгээд ч нэг өдөр хуралдаад зүүний үзлийг баруунаар сольчихдог нам ч гэж юу байхав дээ. Ёстой л дэлхий дээр байхгүй жишээний эзэд ХҮН болсон. Олон улсад мэдээ нь цацагдаагүй байгаасай гэж залбирах хэрэгтэй.

Хэдийгээр ХҮН хүлээн зөвшөөрөгдөж, АН шиг болтлоо ахих  эсэх нь бүрхэг ч үзэл баримтлал нь өөр намд шилжсэн гэдэг АН-ын тухайд дампуурал юм. Тэгэхээр одоо АН-ыг булаалдаж суугаа нөхдүүд урьдын хүч нөлөө нь хэд дахин буурчихсан, магадгүй буцаж сэхэхгүй ч байж мэдэх намын нэр, тамга булаалдаж байна л гэсэн үг.

Үүнийг ч тус тусад нь толгойлоод байгаа нөхдүүд мэдээд байгааг улс төрийн тогоонд буцалж буй мэдээллүүдээс тодорхой харж болохоор байна. Нэг нь олон жил туслахаар нь ажиллаж, ойр шадар явсан бүсгүйгээрээ шинэ нам байгуулуулчихсан. Нөгөө нь баахан намын нэр худалдаж аваад бэлдчихсэн. Энэ хүмүүс АН-ын дараа ороод суух намтай болчихсон.

Эцэст нь хэлэхэд, АН алга болох нь тэдэнд ямар хэрэгтэйг л хэн ч ярихгүй байна. Ингэж ингэж 2000 онд нийлсэн тав, түүнээс ч өмнө, хойно төрсөн олон фракцаараа салаад “амьдралаа бодоцгоох” ганц зам л АН-ынхны өмнө ирэхэд ойрхон байгаа гэнэ. Үүнийг бол учир мэдэх хүмүүс ойр ойрхон хэлээд байдаг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 143 (6875)

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

21 цаг 17 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21