Бага хурлын гишүүд “давхар” дээлний асуудлыг түдгэлзүүлж байжээ

2022-07-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Одоогийн яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц болон давхар дээлний асуудлыг ярьж буй. Тэгвэл 1992 он буюу анхдугаар Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр тухайн үеийн парламент  УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа болон давхар дээлний талаар ямар байр суурьтай байв.   Энэ талаар Үндсэн хууль батлах үеийн хэлэлцүүлгийн протоколыг гол болгосон “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номонд хэрхэн тэмдэглэснийг хүргэж байна. 


Улсын бага хурлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа гурван жил гэдэг А хувилбар, Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил гэдэг Б хувилбараар санал хураалт явуулахад,  А хувилбарыг дэмжсэн 21, татгалзсан 14, түдгэлзсэн 8 гишүүн байв. Б хувилбарыг дэмжсэн 25, татгалзсан 12, түдгэлзсэн 6 гишүүн байв. Тийнхүү олонхийн саналаар УИХ, ЗГ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн  жил гэж АИХ-д оруулахаар тогтсон байна. 


Хэлэлцүүлгийн үеэр С.Баярцогт “Парламент буюу хууль тогтоох засаглал бол консерватив хэв шинжтэй байгууллага. Тухайн сонгуулийн жилүүдэд зөвхөн гүйцэтгэх засаглал маш шуурхай хүчтэй ажилладаг. Гүйцэтгэх засаглал нь ингээд дөрөв дөрвөн жилээр солигдсоноор намуудын эдийн засгийн бодлого их өөрчлөгдөнө” гэжээ. 


Харин Д.Чилхаажав гишүүн “Ер нь эрх мэдэл нь хаанаа илүү байна, тэр нь арай урт хугацаанд байсан нь дээр байх. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгч нь зургаан жил ч юм уу, эсвэл парламентын эрх мэдэл илүү байвал парламент нь зургаан жил байвал зүгээр. Бүгдээрээ зэрэг сонгогдож, зэрэг солигддог энэ дутагдлыг бид амссан” гэжээ. 
Д.Цэнджаргал гишүүний хувьд “УИХ, Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоё. Зөвхөн бид шилжилтийн эхэн үед байгаа учраас өнөөдрийнхөө төлөв байдлыг тусгах нь зүйтэй” гэсэн байна. 


С.Баяр “Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг тодорхой зааж өгөхгүй бол цаг зуурын бэрхшээлийг ашиглах хүчин зүйл маш их болно шүү. Хийсэн болгон дээр нь шүүмжлээд дөрөөлж гарч ирэх хүчин энд тэндээс маш их гарна. Хэрвээ бүрэн эрхийн хугацаа нь тодорхой бол тэр хүчин зүйл гарах магадлалыг нэлээд бууруулж өгөх болов уу” гэхэд  Д.Чилхаажав гишүүн “Засгийн газрыг дөрвөн жил ерөөсөө ямар ч унадаггүй, буудаггүй Засгийн газар байлгахаа хуулиар тогтоож өгөх гээд байна. Ийм юм хэзээ ч байхгүй” гэдэгт хатуу байр суурьтай байжээ. 
Харин давхар дээлний асуудлаар  С.Баярцогт гишүүн  “Ажлаа бодохын тулд Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг дэмжинэ шүү дээ” гэжээ. 
Ингээд Улсын Бага Хурлаар Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэдэг асуудлаар санал хураалт явуулахад зөвшөөрсөн 14, татгалзсан 26 болж, дэмжигдээгүй байна. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 5. Мягмар гараг. № 131 (6863)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

11 цаг 2 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

11 цаг 5 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

13 цаг 42 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

13 цаг 45 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

19 цаг 15 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

19 цаг 15 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19