QR код уншуулан замын мэдээлэл авч, аялалаа төлөвлөх боломжтой

2022-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Улаанбаатар хот болон орон нутгаас Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт нэвтрэх хэсгийн пост дээр QR код бүхий самбарууд байршуулах ба зорчигчид тус кодыг гар утсаараа уншуулан түр замуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг урьдчилан авах бүрэн боломжтой юм. БОАЖЯ-ны харьяа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын гурван чиглэлд нийт 37.9 км хатуу хучилттай авто замын барилгын ажил хийгдэж байгаа юм. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км автозам дагуу гурван байршлыг, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км автозам дагуу хоёр байршлыг хаасан. Харин тус хэсэгт түр зам гарган ажиллаж байгаа аж.

Хөвсгөл нуурыг зорих гадаадын жуулчин, дотоодын аялагч, амрагчдын урсгал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор түр замуудын дагуу хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээ хийх, хөдөлгөөн зохион байгуулагчийг ажиллуулж байна. Мөн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-нд тусгасан арга хэмжээний хүрээнд орчны бохирдлыг бууруулах, тоосжилт үүсэхээс сэргийлж үндсэн болон түр замуудын засварын ажлын явцад өдөрт таван удаагийн давтамжтайгаар нийт 50 тонн усаар усалгаа хийх ажлыг хуваарийн дагуу явуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

13 цаг 50 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

21 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

21 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06