“Цэвэр дэлхий” хөдөлгөөний хүрээнд сархиа уулыг цэвэрлэлээ

2022-07-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

2022 оны 5-6-р сарын хооронд “Дэлхий дахиныг цэвэрлэх хөдөлгөөн”-ийг зохион байгуулж байгаа “WeLoveU” (ВиЛовЮу) олон улсын байгууллага байгаль орчноо хайрлан хамгаалах, хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн төлөөх "Цэвэр дэлхий” хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт хотын Сархиа ууланд 700м газрыг WeLoveU-н 20 гаруй гишүүн, гэр бүл, ойр дотныхон, айл хөршүүдтэйгээ хамтарч 6-р сарын 12-ны өдөр цэвэрлэлээ. Энэ бүс нутагт хаа сайгүй ундуй сундуй тархсан хог хаягдлаас болж цөлжилт үүсэх, мөн цөлжилтөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгалийн ландшафт, ой мод сүйдэх эрсдэлтэй байгаа тул цэвэрлэгээний ажлыг яаралтай хийх шаардлагатай байсан юм.  

            Өглөөний 10 цагт эхэлж, хоёр цаг орчим үргэлжилсэн “Цэвэр дэлхий” хөдөлгөөнөөр сайн дурынхан ойр орчмын газар бүрийг сайтар самнаж цэвэрлэхэд хаягдал цаас, хуванцар, машины дугуй, хуванцар эдлэл, нэг удаагийн хэрэглээ гэх мэт төрөл бүрийн ахуйн хог хаягдлаар 36 шуудайг дүүргэсэн байна. 

            WeLoveU-н албаны хүн хэлэхдээ, "Ар гэрийнхнийхээ төлөө бүхнээ зориулдаг эхийн сэтгэлээр гишүүд маань нэгдэж, хөрш нийгмийнхээ амьдрах орчныг цэвэрлэх хөдөлгөөнд оролцлоо. Цор ганц дэлхийгээ хайрлан хамгаалж үр хойчдоо өвлүүлэх сайхан үйлсэд цаашид илүү олон хүн хамтран оролцох байх гэж итгэж байна" гэв.

Дэлхийн байгаль орчны 50 жилийн ойн өдөр тохиож байгаа энэ үед НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс (UNEP) энэ жил “Цор ганц дэлхий”/Only One Earth/ уриан дор ажиллаж байгаа бөгөөд гол зорилго нь цор ганц дэлхийнхээ байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээхийн тулд дэлхий даяар хамтран ажиллахыг уриалах явдал юм. Уг хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны өдрийг тохиолдуулан байгаль хамгаалах томоохон хөдөлгөөн өрнүүлдэг байгууллага бол “WeLoveU” олон улсын байгууллага бөгөөд (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) НҮБ-ын DGC-тэй хамтарч ажилладаг юм.

            “Цэвэр дэлхий” хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчныг хамгаалахын төлөө WeLoveU-н зүгээс хэрэгжүүлж буй хөдөлгөөн бөгөөд хүн төрөлхтний тогтвортой, сайн сайхан ирээдүйн төлөө өрнүүлж буй хөдөлгөөн гэдгээрээ онцлогтой. Энэхүү хөдөлгөөн нь Солонгос, АНУ, Мексик, Перу, Нидерланд, Герман, Малайз, Пакистан, Кени, Того, Австрали зэрэг 30 гаруй оронд явагдаж байна. Тус байгууллага энэ мэт ажлаараа олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна.

Түүнчлэн глобал хүмүүнлэгийн байгууллага WeLoveU нь байгаль орчин хамгаалах, цус хандивлах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг бууруулах, ус, ариун цэврийн байгууламжийн тусламж, боловсролыг дэмжих зэрэг олон төрлийн үйл ажиллагааг дэлхий даяар явуулдаг байна. Манай Монгол улсад л гэхэд Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар хотын Богд уул, Туул гол, Дархан хотын 9-р хорооны Хээтэй 4-2 талбайд “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг зохион байгуулжээ.  2021 онд Улаанбаатар хотын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр “Дэлхий дахины цусны донорын аян”-ыг зохион байгуулж, 25,800мл цус хандивласан ажээ. Энэ хугацаанд тус байгууллага цусаа хандивлах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, цусгүйн улмаас амь нас нь эрсдэлд орсон иргэдэд тусалж, цусны хангамжийн дутагдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн номын сангийн засварын ажлыг хийж, 75-р сургуульд зурагт, принтер, самбар, номын тавиур, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хандивлаж, Хан-Уул дүүргийн сурагчдын гэрэлт ирээдүйг дэмжих зорилго бүхий сайн дурын ажил байжээ.

 

Мөн цар тахлыг даван туулахын төлөө идэвхтэй ажиллаж, Эрүүл мэндийн яаманд 200ш хамгаалалтын хувцас, 5000 ширхэг KN95 маск хандивласан байна.  Солонгост 20,000 амны хаалт (KF94) болон яаралтай тусламжаар 20 сая воны хандив тусламж үзүүлсэн нь эмзэг бүлгийн хүмүүст хүсэл найдвар бэлэглэсэн байна. Иордан дахь Сирийн дүрвэгсэд болон эмзэг бүлгийнхэн, Гондурас дахь хар салхинд нэрвэгдэгсэд, Эквадор дахь үерт нэрвэгдэгсэд гэх мэт гамшигт өртсөн хүмүүст мөн тусламжийн гараа сунгажээ.

            Эдгээр үйл ажиллагаа нь "Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя" (Save the World) төслийн нэг хэсэг юм. Үүгээр дамжуулан “Эх дэлхийгээ хайрлан хамгаалах”, “Бусдын амийг аврах”, “Хүн төрөлхтнийг аврах” гэсэн гурван үндсэн хөдөлгөөнийг хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) биелүүлэхээр зорьж байна. 

Энэхүү олон төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийснийг нь үнэлэн, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн нэр хүндтэй шагнал, 8 удаа), БНСУ-ын Төрийн дээд одон, Камбожийн Вангийн шагнал, Перугийн Эмэгтэйчүүдийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Олон улсын байгаль орчны “Ногоон алим” гэх мэт олон шагнал урамшуулал хүртээжээ.

 

 

Zaya
Woow, bayarlalaa ta bvhendee
Туяа
Хайр бялхсан Мундаг хүсүүс байна БАЯРЛАЛАА
Баярлалаа 😄
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

8 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 21 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

12 цаг 12 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин