Н.Батцэрэг Өвөрхангайд, Д.Хаянхярваа завханд явна

2014-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ-ын гишүүд хөдөө талд байгалийн гоо сайхныг бишрэн явцгааж байна. Улсын баяр наадам дууссаны маргаашаас эхлэн тэд орон нутгийг зорьцгоожээ. Хуулийн төсөл шагайж суугаа нь энд хараахан алга. Тухайлбал, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг болон Я.Содбаатар, Г.Батхүү, Д.Сумъяабазар нарын Өвөрхангайд төрж, өссөн  гишүүд сумдын ой бүрт оролцож явна. Харин Ч.Хүрэлбаатар улсын баяр наадмын түрүү бөх, нутаг нэгт Н.Батсуурийн цолны найрыг зохион байгуулахаас эхлээд Увсын  түүхт ой тохиож байгаа сумдын наадам хэсч яваа гэнэ. С.Бямбацогт, Д.Батцогт, Д.Дэмбэрэл нар Ховд аймагт болох баруун бүсийн даншиг наадам үзэж сонирхохоор нутгийн зүг жолоо залсан бол Б.Гарамгайбаатар Хэнтийд, Ж.Энхбаяр Говь-Алтайд, М.Зоригт Сүхбаатар аймагт амрах, ажиллахыг зэрэгцүүлж явна. Х.Болорчулуун Дорнод аймагтаа гурван сумын түүхт баярт оролцож хүндэтгэл үзүүлснээс гадна одоо нэг сумын ой болохыг нь хүлээж суугаа сураг байна. Хаврын чуулганы хуралдааны туршид “асуудалтай” явсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төв аймгийн зарим сумын баярт оролцоод саяхан нийслэлд ирсэн бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дорноговьд томилолтоор ажиллажээ. Тэрээр удахгүй тойрог болох Завханы зүг явахаар зэхэж суугаа гэнэ. Тойрогтоо ажиллаад завгүй яваа С.Баярцогт гишүүн өчигдөр нийслэлд өнжсөн бол өнөөдөр Сэлэнгэ явах сурагтай байв. Сэлэнгэ аймгийн долоон сумын түүхт ой тохиож байгаа учраас тэрээр нутгийн зон олонтойгоо наадамлахаар явсан нь энэ. Тэгвэл Д.Хаянхярваа гишүүн Завхан аймагт гэр бүлийнхэнтэйгээ хамт Отгонтэнгэр хайрханыг үзэж сонирхон яваа бол Г.Уянга гадаадад зугаалж байна. Харин Хөвсгөлийн Л.Энх-Амгалан гишүүн энэ зуныг тун бүтээлчээр өнгөрүүлж буйгаа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш цалингаа цуглуулаад “Оюунлаг Хөвсгөлчүүд” гэдэг төрийн бус байгууллага байгуулсан юм байх. Энэ төв нь амжилттай суралцаж яваа нутгийнхаа оюутан залууст сургалтын тэтгэлэг олгодог байна. Зуны зугаатай өдрийг зусланд өнгөрөөж буй гишүүд гэвэл Б.Болор, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар. Б.Болор гишүүн “Охиныхоо хамт зуслангийн гэрээ сахиж байна” гэсэн тайлбартай зураг, З.Баянсэлэнгэ гэр бүлийнхэнтэйгээ хамт шорлог хийж идэж буй зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. УИХ-ын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Ц.Цолмон гишүүн хоёр өчигдөр ОХУ-ын Улаан-Үдийг зорьсон. Тэд Улаан-Үд хотод суугаа Монголын Консулын газрын үйл ажиллагаатай танилцаж, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзахаар товложээ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21