АН-ын бүлэг таржээ

2022-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргажээ.  Энэ талаар АН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -УИХ-ын дарга Г.Занданшатар танаа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг мэдэгдэх тухай. УИХ –ын гишүүн Д.Ганбат нь 2022 оны зургадугаар сарын 20-ны өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарсан. Ардчилсан намаас 2022 оны тавдугаар сарын 11-ны өдрийн бүлэг байгуулсан намын шийдвэрийг баталгаажуулсан тогтоолоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй. УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 31.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохоор тус тус заажээ. УИХ-ын тухай хуульд заасан бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох үндэслэл нэгэнт бүрэлдсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй МАН-ын тоглоомын бүлэг мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүний савар, хумс төдийн үйл ажиллагаа явуулж буй тул энэхүү шийдвэрийг гаргалаа. Хуулийг хүн бүр биелүүлэх ёстой. Гэтэл МАН-ын 62 болон тус намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг хүмүүст хууль үйлчлэхгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргалаа" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 9 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

9 цаг 27 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

13 цаг 29 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

13 цаг 35 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13