“Төрийн албанд ороход ганцхан шалгалт авах хангалтгүй”

2022-07-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.  Үүнээс Төрийн албаны тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна. 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Үүнээсээ өмнө тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг ярих хэрэгтэй байна. Төрийн зарим алба хаагчид 500-600 мянган төгрөгийн цалинтай байна. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ 500 мянгад хүрсэн. Ийм цалинтай хүмүүсээс сахилга, хариуцлага нэхээд яах вэ.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

 -Төрийн албанд тавигдах хугацааны шаардлага хуулийн төсөлд орж ирсэн. Харин энэ хуулийн төсөлд цалин хөлсний асуудал орж ирээгүй. Үзэл баримтлалыг хүрээгээр нь оруулж ирж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Өндөр давтамжтай ирж байгаа хүсэлт бол төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал. Энэ хуулийн төсөлд орж ирээгүй боловч холбогдох яамдтай ярилцсан. Төрийн албан хаагчийн цалингийн төсөөлөл, орон сууц, үр дүнд суурилсан цалин хөлс зэрэг асуудлыг өөр хуулиар оруулж ирнэ.  Орон нутгийн нэмэгдлийг судалж байна. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн удирдах ажилтан зэрэг нь тухайн орон нутгийнхаа захиргааны байгууллагад шилжих боломжгүй байдаг. Гэхдээ тэдний шилжин ажиллах боломжийг уг хуулиар оруулж ирж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга бат гээд яриад байдаг. Гэтэл үүнийг иж бүрнээр нь шийдэх хэрэгтэй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төрийн алба чадвар дээр суурилах ёстой. Энийг хамгийн сайн чаддаг нь Япон улс. Яаж шийддэг вэ гэхээр шалгалтаар явдаг. Японд төрийн албанд орсон бол долоон шалгалт өгдөг. Хятадад бол 14 байдаг. Манайд нэг удаа л шалгалт өгдөг. Үүнийг үе шаттайгаар нэмэх боломжтой юу. Цалингийн асуудалд Адьшаа гишүүнтэй санал нийлж байна. Төрийн албанд 700 мянгын цалинтай ажилласнаас гэртээ суусан нь дээр байна.

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Хугацааны шаардлагыг бууруулъя гэдэг агуулга орж байгаа. Төрийн захиргаа, үйлчилгээний ажлуудыг дүйцүүлэх зэрэг агуулга орж ирж байна. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад ажилласан хүмүүсийг төрийн албанд ажилласан жилийг нь дүйцүүлж болох юм гэж үзэж байна. Цалин хөлсний асуудлыг шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Бусад орны арга туршлагыг судлахад төрийн албаны чадвар, албан хаагчдын чадавхид суурилж байна. Өндөр шалгууртай төрийн албанд ажиллаж байгаа бол нэг албан тушаалд гадны нөлөөгүй өрсөлддөг болох боломжийг олгосон сонгон шалгаруулалт явуулна. Ёс зүйд суурилсан карьерын системийг судалж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төрийн албанд 10 хүнтэй хэлтэс байхад ажил хийдэг ганц хоёр хүн байдаг. Бусад нь чирэгдээд л явдаг. Харин яг тэр хүмүүст нь цалин хөлсийг нь ахиу олгоод чанаржуулах боломжтой юу.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Өргөн барьсан төслөөр арай өөр хүрээнд асуулаа. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг иж бүрнээр нь шийдэх гээд ярилцаж байгаа. Төрийн албаны шинэтгэлийн хоёрдугаар үе шатад олон зүйлд өөрчлөлт орохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 129 (6861)

 

Сэтгүүл зүйн хөтөлбөрийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрнэ

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн хамт оло

17 цаг 6 мин
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхи

17 цаг 52 мин
Систем нэгдэхгүй болд шударга ёс бүрдэхгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амар

18 цаг 29 мин
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

19 цаг 37 мин
З.Батбаяр: Туул гол хоёр ч газар шургасан тасарсан байдалтай байна

Туул гол 2 ч газар шургасан тасарсан байдалтай байна...

19 цаг 44 мин
“Би өөрийгөө залгих “үр могой” төрүүлэхгүй бол багш гэж явах хэрэг байхгүй”

​​​​​​​Polit.mn сайт “Төрсөн өдөр” буланд Монгол Улсын гавьяат жүжигчин, тайз дэлгэцийн жүжигчин, найруулагч,

Өчигдөр 07 цаг 00 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламент хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхэллээ.   Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ө

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

овчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад

Өчигдөр 06 цаг 00 мин
Э.Шинэцэцэг: “Эко сургууль, цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдсан сургуулиудын орчин 30 гаруй хувиар сайжирсан

Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”-ын хэрэг

Уржигдар 15 цаг 33 мин
Туулын хурдны замын ажлыг шөнийн цагаар  хулгайгаар хийж байна гэв

Энэ сарын 6-нд Туулын хурдны замын ажлыг түр зогсоох үүргийг төрийн тэргүүнээс эхлээд ерөнхий сайд Н.Учр

Уржигдар 14 цаг 22 мин