Хэвлэлийн зөвлөл байгуулж, төрөөс санхүүжүүлнэ

2014-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОРМАА

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгуулагаас жил тутам гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс хагас эрх чөлөөт гэсэн ангилалд байсаар удав.  2005 онд 55 дугаар байрт орж байсан бол 2014 онд 88 дугаар байрт ухарч, асуудалтай улс гэсэн  ангилалд багтсан юм. Шалтгаан нь ердөө сэтгүүлчээ шийтгэдэг, хэвлэн нийтлэх эрхийг  нь хясан боогдуулдаг, мэдээлэл авах эрх чөлөөгөөр нь хангадаггүйтэй холбоотой. Сэтгүүлчиддээ халтай, хагас эрх чөлөөт Монгол хэмээх олон улсын тодорхойлолтоос гарахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл санаачлан өргөн барьж байв. Гэвч тэрээр хэлэлцүүлгийн явцад гишүүд үндсэн үзэл санааг нь алдагдууллаа гэх шалтгаанаар эргүүлэн татсан. Харин саяхан Ерөнхийлөгчийн залгамж халаа болж УИХ-ын гишүүн М.Батчимэг хуулийн төслийг дахин боловсруулан УИХ-ын даргад өргөн барив. Манай улсад 2013 оны дүнгээр нийт 135 сонин, 99 сэтгүүл, 166 телевиз, 84 радио, 68 цахим хэвлэл үйл ажиллагаагаа явуулж байгаа М.Батчимэг гишүүний санаачилсан төслийн онцлогийн хувьд хэвлэл мэдээллийн хараат бус байдлын баталгаа, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх, хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт, бусад зүйл гэсэн зургаан бүлэг, 13 зүйлтэй. Ингэхдээ гурван зарчмын өөрчлөлтөд түлхүү анхаарчээ.

 

1.ХАРААТ БУС БАЙДАЛ

Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч нь редакцтай сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж ажиллана. Үүний зэрэгцээ редакц нь сэтгүүлчтэй байгуулах хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүлчийн мэргэжлийн хараат бус байдлыг хангах, ёс зүйн дүрмийг мөрдүүлэх асуудлыг зохицуулахаар болсон байна. Нийтлэл нэвтрүүлгийн ивээн тэтгэгч, санхүүжүүлэгчийн зүгээс редакцийн мэргэжлийн хараат бус байдал, нийтлэлийн бодлогод нөлөөлөхийг хуулийн төсөлд хоригложээ. Түүнээс гадна Засгийн газар Монгол Улсын тухай мэдээ, мэдээллийг гадаад хэлээр олон улсад түгээх, сурталчлахаас бусад тохиолдолд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага байгуулах, эзэмшихийг хоригложээ.

 

2.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА

Хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид ил тод, нээлттэй байх гэнэ. Мөн тэдгээрт өөрчлөлт орох бүрт олон нийтэд мэдээлэх үүргийг тусгажээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага төлбөртэй нэвтрүүлэгт ялгах тэмдэглэгээ хэрэглэж, ивээн тэтгэсэн, төлбөр төлсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг нийтлэх үүрэг хүлээх юм байна.

 

3.ХЭВЛЭЛ ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙНА

 Хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтын байгууллагатай байна. Энэ үүргийг үндэсний хэмжээнд нэг байх Хэвлэлийн зөвлөл гүйцэтгэх гэнэ. Хэвлэлийн зөвлөлийн гол чиг үүрэг нь мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд эвлэрүүлэн зуучлах юм байна. Энэ зөвлөлийн шаардлагатай санхүүжилтийн 60 хувийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн татвар хандиваас бүрдүүлэх бол үлдсэн 40 хувийг төрөөс гаргахаар зохицуулжээ.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21