Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо хуралдлаа

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Н.ДАЯН

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо цаг үеийн асуудлаар хуралдлаа.

Хурлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын салбарт сүүлийн сард гарсан ослуудын талаар болон Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журам, стандарт”-ын талаар танилцууллаа. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаас дараах чиглэл, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар болов.

Үүнд:

1. Барилга, хот байгуулалтын яамны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, төлөвлөгөө гарган ажиллах, мөн барилгын салбарт гарсан ослын шалтгаан, нөхцөлийг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, ХАБЭА-н Үндэсний хорооноос мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах

2. Ковид-19 цар тахлаас үүдэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан ба үйл ажиллагаа эхлэх үед ажлын зохион байгуулалт хангалтгүй байгаа зэрэгтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллага, салбарын яамд болон холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх зорилгоор хамтарсан, дагнасан байдлаар хянах, зөвлөн туслах, дэмжих арга хэмжээг зохион байгуулах, мөн аж ахуйн нэгж, байгууллага бүр дотоод хяналт, шалгалтыг зохих түвшинд сайжруулах

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан, ажил олгогч эзэд, ажилчин, туслах ажилчинд чанартай, тогтмол, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах

4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар иргэн бүрийг соён гэгээрүүлэх, дадал, төлөвшил олгох, мөн гэр бүлийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд шат шатны байгууллагууд анхаарч ажиллах

5. Сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, зохион байгуулалтын талаар зарим асуудлууд гарч байгаа тул энэ жил хяналт-шалгалтыг зохион байгуулах, ажлын хэсэгт Үндэсний хорооны гишүүд саналаар оролцох, цаашид сургалт зохион байгуулах талаарх дүрэм, журмыг судлан шинэчилж, тогтолцоог өөрчлөх, сайжруулах

6. Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх “Сайн туршлага”-ыг түгээх

7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөнд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах

8. Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажиллагчид болон олон нийтэд зориулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээрх ойлголт, мэдлэг, дадал, төлөвшлийг нэмэгдүүлэх чиглэлээр “Уриалга” гарган түгээх

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан бодлого, хэрэгжилт, үйл ажиллагааны талаар иргэд, байгууллагуудаас санал, гомдол, хүсэлтийг авч байгаа тул салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд Үндэсний хорооны гишүүд санал, хүсэлтээ ирүүлэх.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга, дэд сайд С.Зулпхар дээрх арга хэмжээнүүдийг тус яамны холбогдох газар, хэлтэс, харьяа газар,холбогдох байгууллагууд хамтран үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах талаар чиглэл өглөө.

Эх сурвалж www.polit.mn

 

Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

4 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

6 цаг 37 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

14 цаг 49 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

14 цаг 49 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

Өчигдөр 15 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

Өчигдөр 15 цаг 26 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13