Аадар борооны үеэр гурван иргэн тогонд цохиулжээ

2022-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Нийслэл орчимд өчигдөр/2022.06.29/ орсон их хэмжээний дуу цахилгаантай аадар борооны үеэр ахуйн цахилгааны гүйдэлд цохиулж, гурван иргэн эрүүл мэндээрээ хохирсон байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын ... тоотод аянга бууж гурван иргэн түлэгдсэн гэх мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн УСАХМ, ахмад С.Должинсүрэнгээр ахлуулсан албан хаагчид очиход гэрийн шалан дээгүүр гүйсэн цахилгааны утсанд масс үүсжээ.

Үүний улмаас 25 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй, есөн настай эрэгтэй нар тогонд цохиулж хөлийн хэсэг түлэгдсэн байна. Алба хаагчид түлэгдсэн иргэдийг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн-103-т хүлээлгэн өгч, хорооны Засаг даргад ил гарсан цахилгааны утсыг далдалж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг чиглэл өгчээ.

Иймд иргэдэд:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх
  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх
  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх
  • Дуу аянга цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхаарууллаа.

Эх  сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

7 цаг 37 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

7 цаг 55 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

11 цаг 46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

11 цаг 57 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин