Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэний тухай худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

2022-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Жэжүд аялахаар очсон монгол иргэдийг алга болсон зугтсан гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр албан ёсны тайлбар хийлээ. 

Тэрбээр "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Аялал жуулчлалын маршрутаар зургадугаар сарын 22-ны өдөр Жэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль ёсны хугацаа нь 30 хоног тул долдугаар сарын 21-ний өдөр хүртэл ямар нэгэн хайх үйл ажиллагаа явагдахгүй, аливаа гэмт хэрэгт холбогдоогүй эсвэл тодорхой завиар аялж явж байгаад осолд өртөөгүй бол шүү дээ. БНСУ ялгаа байхгүй шар мэдээллийн сайтуудтай. Тэр шар сайтуудад гарсан мэдээллийг Монгол Улсад их хэмжээгээр явуулж байгаа нь харамсалтай. Өнөөдөр 30 хоногийн визтэй орж ирсэн БНСУ-ын иргэн Монгол Улсад ирээд аяллын тав хоногтоо маршрутаараа яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аяллыг өөрөө хийх боломжтой.  Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тиймээс долдугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл. Жэжү арал нь эх газраас тусгаарлагдсан. Эх газар руу визтэй иргэд нэвтрэх боломжтой. БНСУ-ын шалган нэвтрүүлэх буюу цагаачлалын алба маш хатуу үйл ажиллагаатай, хариуцлагатай ажилладаг байгууллага юм. Иймд тухайн 23 иргэнийг харласан мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

23 цаг 20 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

23 цаг 23 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

23 цаг 25 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

23 цаг 28 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин