Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг олон нийтэд нээлттэй болгоно

2022-06-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар  2022 оноос 2023 онд биржийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ. Ерөнхий сайдын зүгээс "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан төрийн бүтээмжийн сэргэлт буюу төрийн өмчит компанудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Ингэснээр нийт Монголын хөрөнгийн бирж,  Монголын цахилгаан холбоо ХК зэрэг  нийт 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаална. 

 Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: -Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, бүтэц орон тоог өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн цомхон, чадварлаг болгох нь чухал сэдвийн нэг болоод байна. Эхний ээлжид 25 компанийг олон нийтийн хяналтад оруулах бөгөөд өр төлбөрийн хувьд харьцангуй гайгүй. 

Тухайлбал:

  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК
  • Монголын цахилгаан холбоо ХК
  • Үндэсний давхар даатгал ХК
  • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК
  • Мэдээлэл технологийн үндэсний парк болон 20 төрийн өмчит АЗЗА компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд  нээлттэй арилжаална. 

Тэргүүн ээлжид Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтэд нээлттэй болгоно. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монголын цахилгаан холбоо ХК, Үндэсний давхар даатгал ХК-ийг  олон нийтэд нээлттэй болгоно. Үлдсэн компаниудыг ирэх 2023 оны нэгдүгээр улиралд багтааж 34 хүртэлх хувьцааг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн "Цагаан шонхор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэхээр болсон. 

"Цагаан шонхор" ТӨҮГ-ын хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг. Тухайн салбарын ажилчдын хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг байсан.  "Бөртэ" ТӨҮГ-тай үйл ажиллагаа нь төстэй ч харьяалалын хувьд өөр байсан. "Бөртэ" ТӨҮГ нь Батлан хамгаалан яаманд харьяалагддаг. Тиймээс нэгтгэх шийдвэрийг Засгийн газраас дэмжлээ. Цаашид адил, төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэхээр болсон гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

10 цаг 20 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

15 цаг 26 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

21 цаг 53 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

21 цаг 53 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

21 цаг 53 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин