Ерөнхийлөгчийнхөө дараа эрэмбэлэгддэг Жон Бэйрд

2014-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал маргааш эхэлнэ.

Түүний айлчлал Канад улсын Гадаад хэргийн сайдын төвшинд Монголд хийх анхны айлчлал болж буйгаараа онцлог юм. Айлчлалын тухайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Гадаад хэргийн сайд Л.Болдтой хэлэлцээ хийнэ. Монголчуудын хувьд хүлээлттэй байгаа нэг зүйл бол Уул уурхайн сайд Д.Ганхуягтай хийх уулзалт. Чухам энэ уулзалтаас уул уурхайтай холбоотой асуудлуудад манай улсад ашигтай хэлэлцээ хийж чадах эсэх нь хамаарах юм. Жон Бэйрд нэлээд туршлагатай залуу улстөрчийн тоонд ордог юм байна.

Тэрээр улстөрийн гараагаа 1985 онд Консерватив намын гишүүн болсноор эхлүүлсэн түүхтэй. Тухайн үед Жон Бэйрд 16 настай байсан гэдэг. Үүний дараа буюу 1990-ээд оны үед Үндэсний батлан хамгаалахын сайд Пэррин Бэттигийн туслах, улс төрийн ажилтан болжээ.

1995-2005 онд Онтариогийн хууль тогтоох ассамблейд ажиллаж байсан бөгөөд хуулийн салбарт чамлахааргүй туршлага хуримтлуулсан гэлцдэг. 2000 оны үед тэрээр Байгаль орчин, Тээвэр зуучлал зэрэг хэд хэдэн яамны сайдын албыг хашиж байсан юм.  Түүний эдийн засгийн хэмнэлттэй байж, эрчим хүчээ хэмнэх, байгаль орчноо хамгаалж ногоон байгууламжийг дэмжсэн олон ажлууд  үр дүнтэй болж байжээ. Үүний зэрэгцээ Жон Бэйрд хүүхдийн эрх, ижил хүйстнүүдийн эрх болон гэрлэлтийг хуулиар хамгаалах асуудалд хүчтэй байр суурь илэрхийлдэг нэгэн. Тэгвэл ижил хүйстнүүдийг дэмжиж байгааг нь шүүмжлэх хүн цөөнгүй байдаг байна. Түүний гаргасан зарим шийдвэр нь гадны орныхонд Жон Бэйрдийг эрс шийдэмгий, хүчтэй харагдуулдаг ч байж болох талтай гэнэ. Тиймээс түүнийг зарим улсын ерөнхий сайд, улс төрийн хүрээнийхэн “зоригтой удирдагч” хэмээн нэрлэдэг. Тэрээр 2010 онд Гадаад хэргийн үүрэг гүйцэтгэгч байсан бол 2012 онд Гадаад хэргийн сайд болжээ.

 Жон Бэйрд улс төрийн рейтингээрээ ерөнхийлөгчийнхөө дараа буюу хоёрдугаарт жагсдаг эрхэм юм байна. Улс төр дэх нөлөөллийн хувьд ч нэлээдгүй хүчтэйд тооцогддог гэнэ. Сонирхуулахад Канадын Гадаад хэргийн сайд 1997 оноос цагаан хоолтон болсон бөгөөд зөвхөн загасны мах иддэг ажээ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21