Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь Дарханы зам руу томилох уу

2022-06-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

"...Зам там" гэдэг үг Дарханы замтай яг нийлж буй. Аяллын улирал эхэлсэн. Ачаалал нэмэгдсэн. Хангайн сайхныг бараадъя гэвэл хүссэн хүсээгүй тэр замаар явна. Явсан хүмүүс хараалаа урсгана.

Ингэхээс ч аргагүй л дээ. Байсан замыг нь хуулж хаяснаас хойш хэдэн амь эрсдэж, хэчнээн техникийн хохирол гарав даа. Тоймлох боломж хомс.

Ер нь бол Дарханы замын бүтээн байгуулалт анхнаасаа буруу явчихсан юм байна лээ.

Шууд хэлэхэд, Б.Энх-Амгалан Зам тээврийн сайд байхдаа эхлүүлсэн. Удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй. Горыг нь нийтээрээ амсаж байна.

Тэгсэнээс хойш Зам тээврийн сайд нар "...Зоригийн хэргийг илрүүлнэ" гэдэг шиг "...Дарханы замыг дуусгана" гэж ам гардаг. Тэрэндээ хүрдэггүй. Ерөнхий сайд нар ч тэгж хэлдэг. Бас л чаддаггүй. Одоо энэ Дарханы зам бараг д гурав дахь Ерөнхий сайд, тав дахь Зам тээврийн сайдынхаа нүүрийг үзэж байна уу даа. 2017 онд Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг замыг концессийн гэрээгээр барихаар болсон. "...2018 онд ашиглалтад оруулна" гээд нээлт хийж байв. Удалгүй 2018 ондоо У.Хүрэлсүхийн Засгийн газар уг концессийн гэрээг цуцалсан. Улмаар уг замыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар 83.8 сая ам.долларын зээлээр барихаар болсон. Зам нь яагаа ч үгүй байхад нийт өртөг 140 гаруй сая ам.доллар болоод өсчихсөн. Яг өнөөдөр ч өсөж л байгаа. 

Саяхан даа, Дарханаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн замын асуудлаар Хятадын Элчин сайдтай уулзжээ.  Элчин сайд "...Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байгаа юм. Манай улсын зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана” гэж тэр ярьсан. Мөн Азийн хөгжлийн банкнаас "Замын сонгон шалгаруулалтад ямар ч хэлбэрээр оролцоогүй байгаагүй" гэдгээ гишүүнд хэлжээ.

Түүнээс гадна замын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг, тухайн үеийн яамны удирдлагууд АТГ-ын анхааралд өртсөн тухай яриа хөөрөө гарч байв.

Суурь нь буруу өрөгдчихсөн л ажил гэсэн үг. Гэхдээ Дарханы зам удахгүй тавигдаж магадгүй болоод байна. Ийм мэдээ чих дэлсэх болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө Дарханы зам дээр очиж үзээд Зам тээврийн сайд Л.Халтарт "...Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ. Чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. Дарханы зам 2022 оны аравдугаар сард ашиглалтад орох нь гэж ойлголоо. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэж байлаа. Тэр яриа ёсоор болоход дөрвөн сар дутуу байна. Бас саяхан Зам тээврийн дэд сайдаа, араас нь жинхэнэ сайдаа тийш нь томилсон. Гэхдээ Ерөнхий сайд сайд нарынхаа амыг биелэхгүй нь гэж үзсэн бололтой.

Зэвсэгт хүчнийхнийг Дарханы зам руу илгээжээ. Тэгээд байнга шахаж шаардаж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна.

Тэгэхээр одоо ганц л арга зам үлдлээ. Ерөөсөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь Дарханы зам руу томилоод явуулчих нь зөв юм шиг байна. Замаа ашиглалтад оруулчихаад л хотод ирэг.

Сая харсан уу, 12 жил гацсан Загастайн давааны замыг ашиглалтад оруулчихлаа шүү дээ. Тэгэхээр Дарханы замыг ч бариулчих боломжтой гэсэн үг. Яахав, сая "...Загастайн даваан дээр индэр авч гарлаа" гээд л шуугиад байна лээ. Дарханы зам руу ч тэр индрээ аваад яваг. Гэхдээ Ерөнхий сайдын индэр биш та бидний Загастайн даваагаар замтай давах болсон нь чухал юм л даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 127 (6859)

 

Зочин
Дарханы замыг хэн хуулаад хаячихсан юм бэ түүнд хатуу арга хэмжээ аваачээ тэр нөхөр баахан хулгайлчаад амьд сэрүүн байж л байна түүнийгшоронд хийж хулгөйг төлүүл
“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

“Росатом”-тай хамтарч атомын цахилгаан станц барих талаар ярилцжээ

5 цаг 54 мин
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

9 цаг 42 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

9 цаг 42 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

9 цаг 42 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

Өчигдөр 15 цаг 40 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

Өчигдөр 15 цаг 28 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Өчигдөр 13 цаг 19 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

Өчигдөр 10 цаг 19 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин