“Рамштайн-3”

2022-06-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Украины батлан ​​хамгаалах  чадварыг сайжруулах зорилго бүхий Оросын эсрэг олон улсын цэргийн шинэ эвсэл болох  "Рамштейны формат" гэж нэрлэгдэх болсон байгууллагын Зохицуулах бүлгийн гурав дахь уулзалтаар 50 орчим улсын Батлан ​​хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нар Киевт ямар шинэ зэвсэг нийлүүлэх асуудлаар Брюссельд чуулав. АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Марк Милли нар чуулганы дараа хэвлэлийн бага хурал хийж цэргийн шинэ тусламжийн тухай мэдээлэл хийв.

Ллойд Остин “АНУ Украинд энэ удаа нэмэлт нэг тэрбум ам.долларын  тусламж үзүүлнэ. Энэ удаагийн багцаар Украинд 18 ширхэг M777 гаубиц их буу, тэдгээрийг чирэх машин, мөн 46 мянган ширхэг 155 мм-ийн сум болон  тийрэлтэт  пуужингийн систем (MLRS)  өгөх болно. Энэхүү багцын 650 сая ам.долларыг тусгай  санд төвлөрүүлэх бөгөөд энэ нь Украины далайн боомтын  хамгаалалтын систем болох “Harpoon” пуужингийн хоёр   системийг нэмж олгох мөн олон мянган найдвартай радио холбоо, дулаан мэдрэгч дуран, шөнийн харааны төхөөрөмж зэрэг байлдааны хэрэгсэл авах боломж олгоно. Мөн Пентагоны тэргүүн " Өнөөдөр үдээс хойш Украинд батлан ​​хамгаалахын шинэ тусламж үзүүлэх тухай бодит мэдэгдлүүдийг улс орнууд гаргалаа" гэж нэмж хэлэв. Тэрээр  Оросоос нуухын тулд  бүгдийг зарлах боломжгүй ч Канад, Польш, Нидерланд зэрэг хэд хэдэн улсаас нэмэлт их буу нийлүүлэх болсон  гээд "Ми загварын нисдэг тэрэгнүүд болон  шаардлагатай пуужингуудыг их хэмжээгээр  Укрианд хандивлаж буй Словак улсад хувиасаа талархал илэрхийлье" гэлээ.

Германы Батлан ​​хамгаалахын сайд Кристин Ламбрехт Украинд гурван тийрэлтэт пуужингийн систем “MARS II” олон харвах пуужингийн систем өгнө гэж  мэдэгдэв. Мөн уг багцад тэдэнд зориулсан “олон зуун” пуужин, сэлбэг хэрэгсэл, Украины армийн бэлтгэл сургуулилт зэрэг багтана. Ламбрехтийн хэлснээр, Украины Зэвсэгт хүчний цэргүүдийг “MARS II” ашиглах сургалтыг зургадугаар сараас эхэлж, уг системүүдийг Украинд 7-р сарын сүүл 8-р сарын эхээр хүлээлгэн өгөх юм байна. АНУ-аас дөрвөн “HIMARS”, Их Британиас гурван “M270”, Германаас гурван “MARS II” гээд нийтдээ арван “MLRS” гэх   тийрэлтэт пуужингийн систем Украинд өгөх юм байна. Гэсэн  ч сэтгүүлчид Киевт шилжүүлсэн бүх зэвсэг болон өгнө гэж амлаад буй  зэвсэг нь Оросын цэргүүдийн зэвсгээс хамаагүй бага хэвээр байгааг яах гэж байгааг  асуужээ. "Тоо оросуудын талд байна" гэж генерал Марк Милли хүлээн зөвшөөрөөд Орос Украины их буу, тийрэлтэт пуужингийн системийн хоорондын харьцааг 5:1, 10:1, бүр 20:1 гэж хэмжсэн нь өнөөгийн олон нийтийн мэдээлэл болохыг дурдаад   нууцын зэрэглэлтэй тул үнэн мэдээллийг өгөх боломжгүй байгааг тайлбарлав. Мөн генерал  Милли Оросын цэргүүдэд томоохон асуудлууд үүсээд байгаа, ялангуяа ложистик, цэргийн ёс суртахуун, командлалын чадвар маш хангалтгүй байгааг онцлон тэмдэглэв.

Жанжин штабуудын дарга нарын хорооны дарга Марк Милли  мөн “Рамштайн-3”     уулзалтын дүнд Украинд их бууны нэмэлт ангиуд бий болохоор болсон гэж мэдэгдсэн байна. "Бид ойролцоогоор 300-400 их бууны тухай ярьж байгаа бөгөөд энэ нь Украинчуудад  өгөх пуужингийн  систем биш зөвхөн их бууны тоо  юм. Үүнээс гадна бид Украины армид алсын тусгалын тийрэлтэт пуужингийн систем  нийлүүлэх болно. “HIMARS” бол зүгээр л эхлэл нь гэж Милли сурвалжлагчдад тайлбарласан байна. Харин Ллойд Остин  "Рамштейн формат"-ын уулзалтад оролцож буй цэргийнхэн Украиныг ялалтанд хүртэл "шаардлагатай үед" нь “шаардлагатай зэвсгээр” нь   хангаж байх болно гэж сэтгүүлчдэд амлав. Мөн сайд Ллойд Остин "Генерал Милли бид хоёр  нэг бус удаа дайн тулалдаанд оролцож байсан. Иймээс дайтаж байгаа талуудад зэвсэг нь  үргэлж хангалтгүй,  үргэлж илүү их хэрэгтэй гэж бодогддогийг сайн мэднэ ... Иймд Украины хүсэж байгаа хэмжээгээр нь зэвсгээр. хангана гэж бид бодохгүй байна. Магадгүй маргааш, хоёр долоо хоногийн дараа үүсэх дайны нөхцөл байдлаас үүдэн Украины шаардлага бага зэрэг өөрчлөгдөх байх" гэж  хэлээд “Гэхдээ бид Украинд шаардлагатай бүх зүйлийг өгөхийн тулд шаргуу ажиллаж байгаа бас цаашид ч ажиллах болно” гэж нэмж хэлжээ.

 Г.АМАРСАНАА

Эх сурвалж: www.polit.mn

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

Уржигдар 17 цаг 33 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

Уржигдар 12 цаг 27 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

Уржигдар 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-19
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

2026-11-19
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

2026-11-19
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

2026-11-19
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

2026-11-19