Улсын бүх краны аюулгүй байдлыг гурван байцаагч л хариуцдаг

2022-06-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Барилгын кран авто зам болон явган хүний зам дээр унах осол сүүлийн үед их  гарах болсон. Энэ он гарсаар хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт барилгын кран унаж хоёр хүн даруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.

Энэ талаар МХЕГ-аас тодруулахад "Хөдөлмөрийн болон өргөх байгууламжийн байцаагч нар осол дээр ажиллаж байгаа. Хүний амь нас эрсэдсэн  учраас ЦЕГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улсын хэмжээнд нийт 17 мянган өргөх байгууламж байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн кран биш. Үүнд барилгын гаднах дүүжин өргүүр, лифт, урсдаг шат гээд ачаа болон хүнийг дээшээ, доошоо чиглэлд зөөх бүх байгууламж багтдаг. МХЕГ-т хоёр, нийслэлд нэг байцаагч эдгээр өргөх байгууламжийг хариуцан ажиллаж байна. Аймгуудад тус чиглэлийн орон тоо давхардсан байдлаар бий. Тухайлбал барилгын техникийг хариуцдаг хүн давхар өргөх байгууламж хариуцдаг. Өргөх байгууламжийг хариуцдаг байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх гэхээсээ илүү аж ахуйн нэгжүүд өөрсдөө маш их хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байна. Өргөх байгууламжийн зөрчил гарсан тохиолдолд албан шаардлага хүргүүлдэг. Улмаар зөрчлөө арилгахгүй бол торгох, цаашлаад үйл ажиллагааг нь прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно. Түүнчлэн үйлчилгээ эрхэлж байгаа зөвшөөрлийг нь цуцлах саналыг өгсөн газарт нь хүргүүлэх арга хэмжээг манай байгууллага хэрэгжүүлдэг" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 50 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 8 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 59 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 10 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 16 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин