Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

2022-06-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

М.СУРА

 

Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шав тавилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, хүн ам, сургуулийн насны хүүхэд олонтой хороо бол 26-р хороо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн их тулгамддаг асуудал. Дээд шүүх хүртэл явж байж газрын асуудлыг шийдэж, өнгөрсөн оны аравдугаар сард 2022 оны төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Сургуулийг 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барина. Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 гаруй сургууль, мөн энэ тооны цэцэрлэг шаардлагатай байгаа. Дүүргийнхээ иргэдтэй уулзахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг байнга хөнддөг. 2024 онд манай дүүргийн хүн ам 400 мянгад хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэтэл хөрөнгө оруулалт нь 20 мянган хүнтэй аймагт өгч байгаагаас 10 дахин бага байна. Нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх  зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн баталж, хотын хөгжлийн асуудлаар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төсөв 40 тэрбум байсныг 400 тэрбум болгож, 10 дахин нэмэгдүүлж чадсан. Үүний ялагч нь Улаанбаатар хотын иргэд. 26-р хороонд дахиад 2-3 газар байгаа ч эрх мэдэлд ойр хүмүүс авчихсан байдаг. Энэ хүмүүстэй шүүхээр дамжуулан “зодолдож” байгаа. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газар гурван шатны шүүхээр явж, удаан хугацааны тэмцлийн үр дүнд сургууль барих боломж бүрдлээ. 25-р хороонд Замын цагдаагийн 10 давхар оффис барих гэж байсныг Хотын дарга болиулж, цэцэрлэг барихаар газрын асуудлыг шийдсэн. 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавыг ирэх сард  тавина. Сул газруудад ногоон байгууламж, эсвэл сургууль, цэцэрлэг байгуулна” гэв.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг ч ганц л сургуультай учраас хүүхдүүдийн олонх нь харьяаллын бус сургуульд сурдаг. Харин дээрх 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор энэ тооны хүүхэд харьяаллын бус сургуульд сурах шаардлагагүй болж, энэ хэрээр түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай “26-р хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийн байр ашиглалтад орно” гэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин тус хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш хангалтгүй байдаг. Барилгажаагүй гурван талбай бий. Эдгээр газартаа сургууль, цэцэрлэг барихаар заримтай нь шүүхдэж байгаа гэдгийг хэлж байв.

Тус 640 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Golden light" групп барих юм. Группийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Манайх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 70 орчим төсөлд ажилласны 50 орчимд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, эмнэлэг, оффисын гэсэн олон төрлийн барилга барьсан туршлагатай. Сургуулийг 2024 оны зун ашиглалтад оруулах гэрээтэй. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл 2023 онд ашиглалтад оруулна. Барилга нь зоорийн нэг давхар, дээшээ гурван давхар. Газрын нөхцөл байдлаас шалтгаалаад 640 хүүхдийн хүчин чадлаас илүүг барих боломжгүй. Хоёр спорт заал, гадна талбайг төлөвлөсөн” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (6855)

 

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

1 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

1 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06