“Зууны мэдээ” сонин “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг дэмжиж байна

2022-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Урин дулааны улирал ирж хүн бүр амарч зугаалах, эх орноо тойрон аялахаар замд гарч буй энэ үед анхаарал болгоомжтой, аюулгүй зорчиж, эрсдэлээс сэргийлэх зорилготой “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд манай сонин дэмжиж ажиллах болно.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол нь хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах, жолоочийн нойр дутуу ядарсан үедээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөртлөө, жолооч биш хүнд жолоо шилжүүлсэн зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар байна.

Хариуцлагагүй жолооч нарын буруутай үйлдлээс болж жилд олон зуун хүн нас барж, хэдэн мянган хүн гэмтэн бэртэж байгааг жил бүрийн статистик мэдээнээс харж болно. 2021 оны байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15.957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан байна. Гэтэл энэ оны эхний таван сарын байдлаар 7408 зам тээврийн ослын улмаас 195 хүн нас барж, 1087 хүн бэртэж гэмтжээ. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд дээрх тоо баримт нь зам тээврийн осол аваар аюултай түвшинд хүрээд байгаагийн илрэл юм.

100.000 хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас гурав дахин их үзүүлэлт юм. Энэхүү осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэж байна.

Зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан жолооч, зорчигчийн 91.5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байснаас болсон байдаг. Хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтлээс хамгаална.

“Зууны мэдээ” сонин зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эд хөрөнгө, эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хайртай хүмүүсээ хамгаалж орон нутгийн замд хурдаа тааруулж, хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн, хөдөлгөөнд соёлтой оролцож, хариуцлагатай зорчихыг уриалж байна.

ХЗДХЯ, ЗТХЯ, ЭМЯ, ЦЕГ, ТЦА хамтран зохион байгуулж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үндэсний аян энэ сарын 20-ноос эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Жолооч та бүхний алтан шар зам өлзийтэй байг. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (6855)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

11 цаг 6 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

11 цаг 9 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

11 цаг 12 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

11 цаг 15 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

18 цаг 2 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

18 цаг 7 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

18 цаг 7 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин