Э.Лувсанцэрэн: Өөрийнхөө ертөнцөөр бүтээсэн кино хийхийг мөрөөддөг

2022-06-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Сонирхолтой, үг, клип, хэмнэлтэй “Завгүй” дуугаараа урлагийн салбарт нэгэн өнгө төрхийг бүтээсэн жүжигчин Э.Лувсанцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг 2017  онд жүжигчин мэргэжлээр төгссөн. "Зогсохгүй продакшн” -ыг үүсгэн байгуулж  контент, дуу, кино дэлгэцийн салбарт хүч сорьж буй авьяаслаг залуу уран бүтээлч юм.

 

-Урлагийн замналтай таны амьдрал хэрхэн холбогдсон бэ?

-Хүүхэд байхаасаа дуулах сонирхолтой байсан. Дуучин болох хүсэл тэмүүлэлтэй СУИС-д очлоо. Гэтэл намайг бэлдэж байсан хүн маань жүжигчний ангид  орно гэж андуураад ёгт  үлгэр, шүлэг бэлдүүлж, би жүжигчний ангид тэнцсэн. Ангийн багш маань Б.Мөнхдорж, анх жүжигчний ур чадварын А үсгийг А.Энхбаяр багш заасан.

-“Завгүй”  дууныхаа шүлгийг өөрөө бичсэн гэсэн үү?

-Тийм ээ. Монголчууд яг юу хийгээд завгүй байгаад байгаа юм гэсэн  утга санааг гаргахыг зорьсон. Дуугаа олон хүний араншинг гаргаж дуулсан. Мөн дууныхаа клипийг монгол ахуйтай холбож хийснээрээ онцлог. Дуугаа хүргэсний дараа үнэхээр үнэн үг, утга агуулгатай болжээ гэж хүмүүс сэтгэгдэлээ хуваалцаж байсан. Харин оюутан байхдаа анх гитар тоглож сурахдаа “Янзага” дууг дуулж байсан. Миний нэрийн хуудас болсон, гоё үг, аялгуутай дуу бол “Янзага”.

-Одоо ямар уран бүтээлд ажиллаж байна вэ?

-Өвөрмонголд амралтын өдрийг “Гарагийн өдөр” гэдэг. Би оюутан байхдаа өвөрмонгол найзтайгаа хамт амьдардаг байсан юм. Тухайн үед "Гарагийн өдөр" дууг сонсоод монголчилж дуулмаар санагдсан. Тэгээд зохиосон хүмүүстэй нь холбогдож зөвшөөрөл аваад ажиллаж байна. Ирэх сард шинэлэг, хөгжим хэмнэлтэй дуугаараа үзэгчидтэйгээ уулзана. Мөн “Тав дахь улирал” кино хийхээр  төлөвлөж байгаа.

-Урлагийн салбарт олон залуу уран бүтээлч ажиллаж байна. Таны бусдаас ялгарах давуу тал?

 -Дуу, контент, кино гээд олон салбарт өөрийгөө харуулахыг хичээдэг. Энэ бүхнийг хийхийг ч жүжигчин мэргэжил шаарддаг. Жүжигчин бол жүжиглэх, дуулах, бүжиглэх, хүний зүрхэнд шүлэг, яруу найраг, уран зохиолыг хүргэх чадварыг зангидсан гайхалтай мэргэжил шүү дээ.

- Уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд ямар зүйлийг түгээхийг зорьдог вэ?

-Жүжигчний ур чадварын  багш маань амьдралаас юмыг сайн ажиглаж бай. Ажиглалт бол тэр чигээрээ киноны зохиол, шүлэг юм. Амьдралгүй ямар ч зохиол байдаггүй гэж хэлдэг. Тиймээс амьдралд  учирсан, харсан бүхэнд ажиглалт  хийхийг эрмэлздэг.

-Таны цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгоос хуваалцмаар байна?

-Бие даасан тоглолтоо хийхийг зорьж байна.  Би “Үзэсгэлэн төгөлдөр эх орон” гэсэн сайхан дууг дуулсан. Энэ дуугаар эх орондоо илэрхийлэх хайраа  би өөрийнхөө чадах зүйлээр гаргасан гэж боддог. Сэтгэл зүрхнээс гарч байгаа  мэдрэмжээрээ намайг үздэг 2-3 хүүхэд байсан ч эх орныхоо  үнэ цэнийг мэдрүүлэхийг хүссэн. Би  түүхэн дүр бүтээхийг хүсдэг. "Фантастик" продакшны ах нарынхаа уран бүтээлд ажиллахыг битүүхэндээ мөрөөддөг. Бас киногоо өөрөө найруулж, гол дүрд нь ажиллаж,  зөвхөн Лууяа гэдэг хүний дотоод ертөнцөөр бүтсэн кино хийхийг мөрөөддөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 122 (6854)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

13 цаг 12 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

13 цаг 15 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

13 цаг 17 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

13 цаг 20 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

20 цаг 8 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

20 цаг 13 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

20 цаг 13 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин