Төрд очоод “төрөл”-өө мартав

2022-06-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Энэ төрд С.Амарсайхан гэж нэг “яллагч” гарч ирээд байна. Уг нь Монгол Улсын Шадар сайд шүү дээ. Гэвч тэрбээр хамгийн сүүлд МИК-ийг барьж авчихаад нүдэж байна. Угтаа МИК биш ипотекийн зээлийг унагачихаж байж мэдэхээр байна.

Тэрбээр хэвлэлээр МИК-ийг ердөө болохгүй, бараг л ипотекийн зээлээр хөлжиж байсан компани мэтээр зарлалаа. Баахан тоо ярьсан. “...Иргэдэд олгосон ипотекийн найман хувийн зээл 2018 оны эцэст 2,838.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 86 хувь буюу 2,445.3 тэрбум төгрөгийг Монголбанк, 16 хувь буюу 447.6 тэрбум төгрөгийг арилжааны банкууд санхүүжүүлсэн. Энэ санхүүжилтээс “МИК Холдинг” ХК 54 тэрбум төгрөгийг илүү санхүүжилтийг эрсдэлийн санд зориулж өөртөө хадгалсан” гэх мэтээр зарлав. Энэ нь аудитын тайлангаас авсан мэдээлэл аж.

Өөрөөр хэлбэл, ийм тоо зарласан нь МИК ипотекийн зээлийг идсэн, уусан гэсэн үг мөн үү?! Тоо мэддэг хүмүүс өөр тайлбар яриад байгаа юм. Мөн МИК-ийн залуучууд, бас бусад эх сурвалж өөр зүйл хэлдэг.

Энэ их энгийн юм байна лээ шүү дээ. Ипотекийн зээлийг Монголбанк, арилжааны банкууд, тэгээд МИК байж олгодог. Монголбанк дангаараа болохгүй. Эрх зүй нь тийм биш. Арилжааны банкууд чадахгүй. Байр болгон дээр 20-30 жилийн зээл гаргах чадалтай банк одоогоор Монголд байхгүй. Тэгвэл тэр дунд нь зуучийн гэдэг юм уу, холбоос хийж, Монголбанк, арилжааны банкууд, бүр санхүүжүүлэлт гаргасан АХБ мэтийн өмнө энэ муулаад байгаа МИК л нүүр тахалдаг аж. Товчхондоо МИК-ийг байгуулж байж ипотекийн зээл эхэлсэн. Одоо овоо болчихсон. Гэтэл ингээд хаа хамаагүй хэрэг явдлаас болоод үйл ажиллагааг нь доголдуулаад эхлэв үү гэж харж байна. Та бүхэн судлаарай, өнөөдөр ипотекийн зээл өгч байгаа ямар арилжааны банк байна вэ. Байгаа болов уу.

Яахав, төрийн өмнөөс ярьж байгаа учраас хүмүүс итгэж байна. Тэгээд МИК-ийг “...Муу “сахал”-ын компани” гээд ерөнхийдөө ад үзэх маягтай.

Ерөөс зүв зүгээр явж байсан МИК-ийн үйл ажиллагаа яагаад гэнэт  тас хараар будуулчихав?! Учир нь энэ байгууллагатай холбоотой хүмүүс явсаар байгаад Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй холбогдсон. Тэгээд л МИК-ийг барьж аваад нүдсэн. Засгийн газрынхаа юм уу, дээд даргынхаа үүргийг С.Амарсайхан биелүүлж байх шиг байгаа юм. Уг нь С.Амарсайхан чинь энэ Төрийн ордонд төрчихсөн хүн биш. Саяхныг хүртэл бизнестэй ноцолдож байгаад улс төрд хөл тавьсан. 2007-2017 оныг хүртэл гэр бүлийн компаниа удирдаж байв. Тэрбээр улс төр дэх бизнесүүдийн төлөөлөл юм. Тэр утгаараа МИК-ийг босгосон залуучуудын зовлонг мэдэхийн дээдээр мэдэх хүн байгаа юм. Гэвч тэр тэгж хандсангүй. Тиймээс С.Амарсайханыг “...Төрд очоод “төрөл”-өө мартав” гэсэн бизнесийнхэнтэй олон таарах боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)

 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

40 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

40 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

14 цаг 56 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

15 цаг 14 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

19 цаг 5 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

19 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

19 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13