Баяр наадмын тухай хууль маргаан дагуулав

2022-06-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцлээ. Нэмэлт, өөрчлөлтөөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага бөх, сурын харваачид шинжилгээ хийх,  улмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол баяр наадамд оролцох эрхийг хасахаар тодорхой тусгаад байна.  Мөн  2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох заалт багтжээ.  Түүнчлэн унаач хүүхдийн насыг найм ба түүнээс дээш гэж өөрчлөх саналыг гишүүд дэмжээд байна.

Чуулганы хуралдаанд  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Баяр наадмын тухай хууль батлагдсаны дараа буюу долдугаар сарын 1-нээс өмнө дагалдах 10 гаруй журмыг батлах ёстой. Тиймээс хуулийн төслийг яаравчлах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Гэвч чуулганы танхимд хуулийн төсөлтэй холбоотой маргаан нэлээд хүчтэй өрнөж, хуулийн төслийг баталсангүй, чуулган завсарлав.  Учир нь зарим гишүүн өнгөрсөн жил наадмаар зодоглосон бөхчүүдэд цол чимгийг нь нөхөж олгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнгөрсөн жилийн баяр наадмаар барилдсан хэдэн бөхөд цол олгоё гэсэн биш барьж идэх нь л дээ.  Өнгөрсөн жил 100 жилийн ойгоор 512 бөх үндэсний баяр наадмын ёс дэгээрээ барилдсан. Бөхчүүдэд цол олгоно гээд зарлачихсан юм. Үндэсний бөхийн холбоо нэгэнт зарласан учраас цолыг нь олгоё гэсэн. Харваачид, уяачдад цолыг нь олгочихсон шүү дээ. 70 бөхөд цол олгож байгаа юм. Ялгаварлахгүй байя” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 -Энэ хуулиар нэг ч бөхөд цол олгоё гэсэн асуудал байхгүй. Цол нөхөж олгох асуудал байнгын хороогоор хэлэлцэгдээгүй. Хуульд цол олгох асуудлыг шийдвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхэнд халдаж буй үйлдэл. Бөхийн цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог гэв.

Мөн УИХ-ыг гишүүн Б.Пүрэвдорж С.Бямбацогт гишүүний гаргасан “Бөхчүүдэд нөхөж цол олгох ” санаачилгыг дэмжиж “Уяачид, бөхчүүд, харваачдад цолыг нь ялгаварлалгүй олго” гэсэн юм.  Ингэснээр Ховдын гишүүд  бөхчүүддээ цол олгох лобби хийж байна гэх бор шувуу ч ордонд ниссэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун уяачдын цол чимэгийн асуудлыг хөндсөн.  Тэрбээр “Энэ хуулиар цол, чимэг олгох асуудлыг хасаж байна. Хөдөөгийн хөх уяачдаа гадуурхаж байна. Засгийн газрын зарласан бүсийн уралдаанд цол, чимэг олгодог байх нь зүйтэй.  Энэ хууль их бөөрөнхий юм боллоо. Ж.Мөнхбат дарга бөөрөнхийлж байна” гэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Улстөрчид мэддэггүй юмгүй боллоо, орохгүй ч юмгүй боллоо. Хийх байхаа олж ядсан юм шиг аварга, арслангийн цол яриад суух юм. Одоо больцгоо. Намайг Боловсролын хууль ярихаар ашиг сонирхлын зөрчилтэй гээд байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуульд орж буй нөхдүүд бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. Та нар аймгийн алдарт, улсын алдарт уяачийнхаа малгайг өмсөөд ороод ирвэл яасан юм. Тэгээд ашиг сонирхлын зөрчилтэй гээд гараад яваач. Бүсийн наадмыг манайд хийнэ, танайд хийнэ гээд л. Манай аймгаас ийм арслан, ийм аварга төрөх ёстой гээд л. УИХ үүнийг хэлэлцэхээ боль. Арай л дэндүү юм. Нэгдүгээрт, Мэргэжлийн холбоодын тухай хуулиа батал. Хоёрдугаарт, ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд нь гарчих. Ашиг сонирхлын зөрчилгүй гишүүд нь энэ хуулийг батлаад өгье” гэлээ.

Ийнхүү баяр наадам ойртсон ч Баяр наадмын тухай хуулиа баталж чадалгүй завсарлацгаалаа.  Харин хэд хэдэн чухал хуулийн төслийг баталж амжсан.  Тодруулбал, Донорын тухай хууль, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, Зөвшөөрлийн тухай хуулийг эцэслэн батлав. Энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй. Гишүүд энэ сарын 26-ныг хүртэл тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар иргэдийн саналыг авч ажиллах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

7 цаг 23 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

7 цаг 41 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

11 цаг 32 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

11 цаг 43 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

11 цаг 49 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин