Өргөн хэрэглээний барааны үнэ өссөнд иргэд бухимдаж байна

2022-06-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын эхээр COVID-19-ийн халдвар тархаж, урд хилээр орж ирэх барааны урсгал саатсан. Мөн Үндэсний статистикийн хорооноос өмнөх сараас 4.7 хувиар үнэ нэмэгдсэн гэж мэдэгдээд буй. Тэгвэл энэ мэдээлэл хэр бодитой болох, бараа бүтээгдэхүүний олдоц ямар байгааг сурвалжлахаар худалдааны төвүүдийг зорилоо. 

Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул, Дүнжингарав худалдааны төвөөр ороход төмс кг нь 2500, сонгино 4000, байцай 4500, чинжүү 10000, лууван 4500, сармис 9000, шар хүрэн манжин 2500-5500 төгрөг, мөөг 13000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Худалдаачдаас тодруулахад, хил саатлаа л бол ногооны олдоц мууудаж, үнэ нэмэгддэг. Өнгөрсөн сарын үнээс бараг нэг нугалаад ирсэн. Бид өндөр үнэтэй авдаг тул иргэдэд зарахдаа 100-500 төгрөг нэмж л зардаг. Худалдан авагчид бухимдаж, бид нар руу дайрдаг. Эсвэл зүгээр үнэ асуугаад л гараад явна. Хүнсний ногоо шуудайндаа 35-38 кг байдаг. Эндээс 3-4 кг хаягдал гардаг. Бидэнд хохиролтой байдаг гэж байлаа.

Баянгол дүүрэгт байрлах Барс худалдааны төвд очиход будаа 3500-5000, ургамлын тос 8500-11000, гурил 1200-1800, хонины мах 12000-13000, үхрийн мах 16000-18000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа.

Иргэдийн хүнсэндээ тогтмол хэрэглэдэг гурил, будаа, элсэн чихрийн үнэ сүүлийн үед харьцангуй тогтвортой байгааг борлуулагчид ярьж байна. Сортоосоо хамаарч гурилын үнэ 1100-2000, будаа 3500-5500, элсэн чихэр 3000-4000 төгрөгөөр зарагдаж байв. Харин хамгийн их хэл, ам дагуулдаг махны үнэ бага зэрэг тогтворжсон ч худалдан авалт муу, иргэд мах авах нь эрс багассан гэж байв. Өмнөх шиг махыг их кг-аар авдаг хүн ховордсон. Голдуу граммлан авч байна. Тэр битгий хэл, мөнгөндөө тааруулж 100-300 грамм мах авдаг хүн олширсон гэж байв.  Худалдаачид ийм байр суурийг илэрхийлсэн бол худалдан авагч нар ямар сэтгэгдэлтэй байгааг сонслоо.

“Юмны үнэ арай дэндүү өсч байна. 30000 төгрөгтэй гарч ирэхэд ганц кг мах, ногоо аваад л дуусдаг. Хэмнээд хэмнээд 15 хоногийн цалингаар долоо ч хонож чаддаггүй. Өрнөөс өрний хооронд амьдарч буйг төр, засаг мэддэггүй бололтой. Иргэдийг хэмнэлтийн горимд шилж, дундаж цалин сая 400 мянга гэж хэлээд суухаас ичих хэрэгтэй” хэмээн бухимдав. 

 

Шатахууны үнэ нэмэгдсээр

 

Өнгөрсөн бямба гарагийн шөнөөс эхлэн шатахууны үнэ литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэгджээ. Нарны зам дагуу байрлах “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” ШТС-аар ороход бүгд үнээ нэмсэн байв. АИ-95 шатахуун 3910, АИ-92 2390, дизель түлш 3710 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв. Иргэдийн зүгээс үнийн ямар ч зохицуулалт хийхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Ойрхон ингэж үнэ нэмсэн нь ард түмний амьдралд хүндээр нөлөөлж буйг хэлсэн юм. Шатахууны үнэ огцом өсөхөөс сэргийлж, өнгөрсөн оны сүүлээр үнийг чөлөөлж, зах зээлийн чөлөөт зарчимд шилжүүлсэн байдаг. Харин сүүлийн нэг сарын хугацаанд 600 орчим төгрөгөөр өссөнийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөж буйгаас хамаарч ОХУ-ын Роснефть компанийн манайд улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнэ мөн нэмэгдээд байна. Тухайлбал, энэ сарын үнэ А-80 автобензиний үнэ 174 ам.доллар, АИ95 автобензин 1274 ам.доллар, дизель түлш 1095 ам.доллар болсон нь өмнөх сараас 49-141 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь дотоодын зах зээл дэх шатахууны үнэ өсөх нөхцөлд хүргэж байна” гэж мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 120 (6852)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

22 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

22 цаг 46 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

22 цаг 48 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

22 цаг 50 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

22 цаг 51 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Өчигдөр 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Өчигдөр 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин