Эрх баригчдын буруу бодлого Шри Ланкыг дампууруулав

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Шри Ланка улсын Засгийн  газар дампуурлаа зарлаад хоёр сарын хугацаа өнгөрлөө. COVID-19 халдвар, Украинд үүссэн хурцадмал байдал Шри Ланкын эдийн засагт хүчтэй цохилт өгч, дампуурахад хүргэсэн гэж тус улсын Сангийн сайд тайлбарласан. Харин ажиглагчид цар тахлын сорилт, эрчим хүчний үнийн өсөлт, татварын хэмжээгээ бууруулсан зэрэг асуудал тус улсын эдийн засаг дампуурлаа зарлахад нөлөөлсөн хэмээн үзэж байна. Тус улс энэ онд зургаан тэрбум орчим ам.долларын гадаад өр төлөх ёстой. Гэвч хөрөнгийн  нөөц нь 150 сая ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Үндсэндээ гадаад өрөө эргэн төлөх ямар ч чадамжгүй болсон юм. Тиймээс Олон улсын валютын сангаас яаралтай санхүүгийн тусламж гуйж,  гадаадад амьдардаг иргэдээ гэр бүлийнхэндээ мөнгө илгээхийг уриаллаа. Энэ хүрээнд тус улсын хямралын нөхцөл байдлын талаар тоймлон хүргэж байна.

 

ЭРХ БАРИГЧИД ҮНЭНИЙГ НУУСАН НЬ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХҮНДРҮҮЛЭВ

 

Шри Ланкын  гадаад өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн нь тус улсыг дампууралд хүргэхэд ойрхон байгааг судлаачид анхааруулж байв. Гэвч эрх баригчид нь өрийн хэмжээ тогтвортой байгаа хэмээн эдийн засгийн бодит байдлаа нуун дарагдуулснаар өнөөдрийн энэ нөхцөлд хүрээд байгаа юм. Засгийн газраас зардлаа хэмнэхийн тулд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн гадаад дахь гурван дипломат төлөөлөгчийн газраа хаасан. Гэвч энэ нь хэдийнэ оройтсон алхам болсон юм.

Он гарснаас хойш бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж, цахилгаан, усаа хязгаарлуулсан хүндхэн нөхцөлд тус улсын иргэд амьдарч эхэлсэн юм.  Их Британиас 1948 онд тусгаарласнаас хойш Шри Ланка хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгарсан нь энэ юм. Шри Ланкын инфляцын түвшин тавдугаар сард 39 хувиар өссөн бол үүнийг дагаад нийслэл хотод хүнсний үнэ 57 хувиар нэмэгдэв. Үүнтэй холбогдуулан тус улсын 22 сая хүн амын таван хүн тутмын дөрөв нь хоол хүнсний хямралд өртөхөөр байгааг  НҮБ-аас саяхан анхаарууллаа.

Шри Ланкад гадаад валютын нөөц шавхагдаж байгаагаас үүдэн  хүнсний бүтээгдэхүүн, түлш, эм, эмнэлгийн хэрэгслээ импортоор авч чадахгүйд хүрээд байна. Тиймээс Хөдөө, аж ахуйн сайд Махинда Амаравера тариаланчдыг цагаан будаа тариалахыг өнгөрсөн сарын сүүлээр уриалав. Тэрбээр “Хүнсний нөөц улам шавхагдах нь тодорхой асуудал. Тиймээс бүх тариаланчдаа ургацын талбайдаа 5-10  хоногийн дотор очиж ажиллаж,  цагаан будаа тариалахыг хүсч байна” гэсэн юм.

 

ХҮНСНИЙ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА АМРААХААР БОЛЛОО

 

Хоол хүнсний хомсдолд орох айдсаас үүдэн хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчдад долоо хоногийн нэг өдөр чөлөө өгөхөө Засгийн газар нь энэ даваа гарагт зарлав. Тодруулбал, ирэх гурван сард төрийн албан хаагчид баасан гараг бүр амрах юм. Энэ нь тэдний ажилдаа явах түлшийг хэмнэж, гэр бүлийнхнээ тэжээх жимс, хүнсний ногоо тариалах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзжээ. Энэ талаар Засгийн газрын мэдэгдэлд “Засгийн газрын албан хаагчид долоо хоногт нэг өдөр амрах нь хоол, хүнсний хомсдолын асуудлыг шийдвэрлэх чухал арга хэмжээ буюу хөдөө аж ахуйг дэмжиж, тариалан эрхлэхэд туслах маш чухал шийдвэр юм” гэж бичжээ. Тус улсад ойролцоогоор нэг сая орчим төрийн албан хаагч байдаг талаар “BBC” мэдээлэв. Төрийн албан хаагчид гадаадад ажил хөдөлмөр эрхлэх бол таван жил хүртэл хугацаанд чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар гаргажээ.  Гэхдээ чөлөөтэй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдаж, тэтгэвэрт нь нөлөөлөхгүй байхаар зохицуулсан байна. Энэ нь иргэдээ аль болох олноор гадаадад ажиллуулж, эх орон руугаа валютын урсгалыг татах зорилготой шийдвэр юм.

 

ТАТВАРАА 30 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ

 

Шри Ланкын Засгийн газар 78 сая ам долларын өрийн хүүгээ төлж чадахгүйд хүрснээс дэлхийн хамгийн том зээлжих зэрэглэл тогтоодог хоёр агентлаг мөн дампуурлаа зарлалаа. Үүнээс гадна тус улс гадаадын зээлдэгчдийн 50 тэрбум ам долларын өрөө ч төлж чадахгүйд хүрсэн юм. Дампуурлыг эсэргүүцэн иргэд дөрөвдүгээр сард нийслэл хотноо жагссан бол өдгөө олон хотод жагсаал үргэлжилж байна. Энэ дампуурлыг эдийн засгийн буруу менежменттэй холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Тухайлбал, татварыг бууруулах шийдвэрийг 2019 онд гаргаснаар Засгийн газар жилийн 1.4 тэрбум гаруй ам долларын алдагдалд оржээ. Иймээс Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татварыг 8-12 хувь болгон гэж  нэмэгдүүлэхээ зарлалаа. Ингэснээр орлогыг 65 тэрбум рупигээр нэмэгдүүлнэ гэж таамаглажээ. Мөн аравдугаар сараас татвараа 24-30 хувиар  нэмэгдүүлэхээр болсон байна.

Ирэх жилээс эхлэн 2026 он хүртэл Шри Ланкын  гадаад өрийн үйлчилгээний хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрэх тооцоолол гарчээ.  Тус улс эхний ээлжинд Олон улсын валютын сангаас 437 сая ам.долларын тусламж авах шаардлагатай. Одоогийн байдлаар тус улсын Засгийн газар  энэ оны хоёрдугаар сараас аравдугаар сарын хооронд төлөх ёстой 4.8 тэрбум ам.долларын өрөө зохицуулах талаар судалж байгаа юм.

 

ИХ-7-ГИЙН ОРНУУД ШРИ ЛАНКАД ТУСАЛНА

 

Ерөнхий сайд, Сангийн сайд Ранил Викремесингхийн энэ сарын эхээр  мэдээлснээр тус улс импортоор авах ёстой зайлшгүй бараа бүтээгдэхүүндээ энэ жил хамгийн багадаа таван тэрбум ам доллар төлөх шаардлагатай юм байна. Энэ талаар тэрбээр “Хүнс, түлш, эм гэсэн үндсэн хэрэгцээгээ хангахад хамгийн чухал зүйл нь мөнгө юм. Нийт  22 сая хүн амыг түлшээр хангахад 3.3 тэрбум ам.доллар, хүнсэнд 900 сая ам.доллар, бордоонд 600 сая ам.доллар хэрэгтэй. Олон хүн хүнсний хомсдолд орох эрсдэлтэй. Ямар ч орлогогүй хүн гэр бүлээ тэжээхэд нь туслах хүнсний хөтөлбөр санаачилж байна” гэв. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Экзим банкнаас бордоонд 55 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Энэтхэг улс мөн  хоёр тэрбум орчим ам долларын санхүүжилт олгохын сацуу 1.5 тэрбум ам.долларын импортын бараа зээлэхээр болжээ. Мөн 65 мянган тонн бордоо, 400 мянган тонн түлшийг илгээгээд байгаа юм. Дэлхийн банк Шри Ланкад 600 сая ам.доллар зээлэхээр болсон бол Хятад, Бангладешаас валют солих, Оманаас газрын тос худалдаж авах болон зээл авахаар болжээ.

Мөн “Их-7”-гийн орнууд Шри Ланкаг өрнөөсөө гарахад тусална гэв. Тухайлбал, АНУ Шри Ланкад туслахад бэлэн гэдгээ даваа гарагт мэдэгдлээ. Шри Ланкын Ерөнхий сайд Ранил Викремесингх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярихад “Америк Шри Ланкаг дахин хөл дээрээ босоход туслахад бэлэн байна” гэж ярьжээ.

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ирэх даваа гарагт нийслэл Коломбо хотод айлчилж, тус улсад үзүүлэх эдийн засгийн тусламжийн багцын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Үүнээс гадна дэлхийн  олон оронд амьдарч байгаа Шри Ланкын иргэд нэгдэн Их Британи, Америк, Германд хандивын данс нээжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)

 

Н.Учрал: Олон жил ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар нэг улс төржилтгүй урагшлуулах хэрэгтэй

УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийж Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг

11 мин
Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж бай

11 мин
М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай

11 мин
БРИКС-ийн түншлэл: Эдийн засгийн шинэ боломжууд

Монгол Улс, БРИКС-ийн түншлэл: эдийн засгийн

23 цаг 16 мин
Б.Жавхлан: Тэтгэврийн зургаан хувийн нэмэгдлийг өөрчлөх боломжгүй, хайчин дунд байна

Сангийн сайд Б.Жавхлан төсөвтэй холбоотой цаг үеийн зарим асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ намрын эхний хуралдаан өч

Өчигдөр 06 цаг 00 мин
Манай улсад уул уурхай, барилга зэрэг салбарт эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс бага байна

Манай улсад зохион байгуулагдаж буй Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн за

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Намын даргын сонгууль ил тод явагдаж, мэтгэлцээн хийгээсэй

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Азийн эмэгтэй парламентчид чуулж байна

Азийн Эмэгтэй парламентчдын чуулга, уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ

Уржигдар 06 цаг 00 мин
Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэлтэй

УИХ-ын намрын чуулганы эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах уч

Уржигдар 06 цаг 00 мин