“Шаазгай” шиг цуглах цагийн шаардлага ирэв үү?!

2022-06-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хойд хөрш маань Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байна. Дөрвөн сар боллоо. Ямартай ч үүнээс үүдсэн тогтворгүй байдал Монголд ч бас тодорхой доргилтуудыг өгч эхэлсэн. Хэзээ, яаж дуусахыг бүү мэд.

Тэгвэл өмнөд хөрш маань Америктай албан ёсоор шөргөөцөлдөөд эхэллээ. Саяхан Сингапурт долоо хоногийн өмнө болж өнгөрсөн “Шангри Ла яриа хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ байдал ил болсон байна.

Энэ талаар гурав хоногийн өмнө www.brookings.edu-д “Brookings Institution”-ийн судлаач Райан Хасс “Шангри-Ла яриа хэлэлцээний үеэрх Америк, Хятад хоёр тулаан” гэдэг томоохон нийтлэл бичжээ. 

Түүнд нь “...Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Америкийн бүс нутгийн талаарх эерэг хандлагыг илэрхийлсэн. Хятадын Батлан хамгаалахын сайд генерал Вэй Фэнхэ Хятад улс Азийн ирээдүйд хэрхэн чухал байх, яагаад энэ нь аль ч улсын хувьд алдаа болох талаар анхаарлаа хандуулсан” гэжээ.

Райан Хасс цааш нь “...Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ Хятад улс бүс нутгийн хил хязгаарыг шахах тусам Америк, түүний түншүүд тус улсын аюулгүй байдлын эсрэг харилцаагаа улам чангатгана. ... Америкийн зорилго бол улс орон бүр ашиг сонирхлоо хамгаалах чадварыг хүндэлнэ. Вашингтон улс орнуудыг Америк, Хятадын аль нэгийг сонгохыг албадахгүй. ...Вашингтон Тайванийн асуудлаар Хятадтай сөргөлдөхийг эрмэлзэхгүй. Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй” гэсэн.

Хятадын Батлан хамгаалахын сайд генерал Вэй Фэнхэ тэмдэглэхдээ, “...Хятадын өсөлт хөгжил, цаашдын хөгжлийг зогсоох боломжгүй, Хятад улсыг бүс нутгаас тусгаарлаж, хасч болохгүй. Америкийн онцгой блок байгуулах гэсэн оролдлого бүс нутгийг хувааж, бүх нийтийн ашиг сонирхлыг сүйтгэх болно.  Хятадыг бүсэлж, хязгаарлах гэсэн Америкийн төлөвлөгөөг эсэргүүцэх”-ийг уриалав. Мөн тэрбээр “...Хятад улс Тайванийг тусгаар тогтнолд хүргэх аливаа хүчин чармайлтыг няцлах болно. Хэрэв сөргөлдөөнийг хүсч байвал Хятадын Ардын чөлөөлөх арми няцахгүйгээр эцсээ хүртэл тулалдах болно” гэж анхааруулав. Үүний зэрэгцээ, Вэй “...Энх тайвнаар нэгдэх нь Хятад улсын Тайванийн асуудлаарх нэн тэргүүний зорилго хэвээр байгаа. Хятад улс АНУ-тай харилцаагаа тогтвортой хөгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.

Мөн “...Вэй Фэнхэгийн санааг Америк болон түүний Ази дахь холбоотон болон түншүүдийн харилцаа зовоож байж болох юм. Нэгдүгээрт, Байдены засаг захиргаа Бээжингийн хүлээлт, таамгаас давсан байх магадлалтай. Трампын эриний дараа Америк бүхэлдээ уналтад орж, дэлхийн тавцанд манлайлах чадавхи буурч байгаа тухай өөрийн ярианд итгэсээр байж магадгүй юм. Хоёрдугаарт, Орос Украин руу довтолсон нь Америкийн анхаарлыг Европ руу чиглүүлж, Хятад дахь стратегийн дарамтаас ангижрах болно гэж Хятадын олон шинжээчид таамаглаж байсан. Эдгээр хүлээлт биелээгүй. Гуравдугаарт, Америкийн өндөр албан тушаалтнууд Ази тивд айлчилж, Азийн түншүүдтэй харилцаж байгаа ч Хятадыг тойрч өнгөрдөг жишиг тэднийг бухимдуулсан. Энэ нь зарим талаар Хятад улс COVID-19-ийн хяналтаас болж де-факто хаалттай улс болсонтой холбоотой. Гэсэн хэдий ч Вашингтон Ази руу ихээхэн анхаарал хандуулж, Хятадтай хийх харилцааг харьцангуй нэн тэргүүнд тавихгүй байгаа нь Бээжинд дайсагналцаж, бүслэгдэх мэдрэмжийг төрүүлсэн байх магадлалтай” гэжээ.

Энэ нэг талынх нь, Америкийн судлаачийн л үг. Гэхдээ дээрх нийтлэлд дурдагдсан мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагууд дамжуулсан.

Бидний хувьд эндээс өөр агуулга олж харах ёстой. Уг нь их гүрнүүдийн иймэрхүү геополитикийн тулаан бидний улс оронд шууд тусахгүй. Гэвч Орос, Хятадын дунд оршдог бид тусгаар тогтнолоо хамгаалах тал дээр онцгой анхаарахыг шаардаж байх шиг байна. Бидний “...Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг үг бий. Энэ нь парламент дахь ард түмний төлөөлөл олуулаа болох ёстой гэсэн үг. Чухам энэ л тусгаар тогтнолын наад захын баталгаа болно. Өөрөөр хэлбэл, “шаазгай” шиг цуглах цагийн шаардлагатай тулав бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 26 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 44 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 47 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 53 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин