Хятадад банкууд хадгаламжаа царцааж иргэд жагсав

2022-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хятадын төв хэсгийн Хэнань мужид эсэргүүцлийн жагсаал болсонтой холбогдуулан тус улсын эрх баригчид  мужийн хөдөлгөөнийг COVID-19-ийн аппликейшнийг ашиглан хянаж байна хэмээн зарим иргэд сэжиглэж байна. Үүнээс гадна хөл хорио тогтоож, нийтийн тээврийг зогсоож, зарим газар руу нэвтрэхийг хориглосон талаар иргэд нь мэдээлснийг “BBC” дамжуулав. Эргэн сануулвал, банкууд дөрөвдүгээр сард хадгаламжийг царцаасан нь иргэдийг уурлуулж, үүнээс үүдсэн жагсаал тавдугаар сарын 23-нд болсон. Үүний дараа Хятадын банк, даатгалын зохицуулагч газруудыг шалгахыг тушаасан. Тодруулбал, орон нутгийн дөрвөн банк 39 тэрбум юань буюу зургаан тэрбум ам долларыг царцаасан нь олон мянган хэрэглэгчийг хохироогоод байгаа юм.

Хятадын олон хотод иргэд дэлгүүр орох, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, ямар нэгэн барилга руу нэвтрэх эсвэл хотоос гарахдаа “эрүүл мэндийн код” ашигладаг. Тухайн газар руу нэвтрэхээсээ өмнө иргэд  утсан дээрээ QR код уншуулаад эрүүл мэндийн үзүүлэлтээ харуулах ёстой.  Хэрэв энэ үзүүлэлт улаан өнгөтэй гарвал саяхан COVID-19-ийн халдвар авсан эсвэл сэжигтэй тохиолдол гэж үздэг тул 14 хоног тусгаарлагддаг. Тэгвэл Хэнань мужийн иргэд автобусны буудал, зочид буудал, зарим байгууламж руу нэвтрэх үед эрүүл мэндийн үнэлгээ нь улаан өнгөтэй гарчээ. Гэтэл эдгээр иргэн нь халдвар авсан хүнтэй ойр байгаагүйн сацуу, сүүлд шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Дээрх иргэдийн ихэнх нь бэлэн мөнгө авах боломжийг бүрдүүлэхийг шаардан эсэргүүцсэн жагссан орон нутгийн дөрвөн банкны үйлчлүүлэгчид байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлэв. Тэд үүнд эрх баригчдыгаа сэжиглэж байгаа аж. Энэ талаар Хятадын алдарт тоймч, редактор Ху Си Жинь “Эрүүл мэндийн кодыг зөвхөн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах ёстой. Хэрэв иргэний хөдөлгөөнийг хянах зорилгоор ашиглавал цар тахлаас сэргийлэх хуулийг зөрчинө” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 118 (6850)

 

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2 цаг 5 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

7 цаг 17 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

7 цаг 17 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

7 цаг 17 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

17 цаг 45 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

18 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

21 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09