Бурхан багшийн шүд гурван см урт, 2.1 см зузаан, 2.2. см өргөн, 15 гр жинтэй

2022-06-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Дэли хотын Үндэсний музейд хадгалагдаж байдаг Бурхан багшийн ариун шүтээн /төвөдөөр “ринсрэл”/-ийг Монгол Улсад залж байна.

Бурханы шүтээнүүд нь Монгол болоод БНЭУ-д ижил хэмжээнд хадгалагдан, хамгаалагддаг түүх, соёлын хосгүй үнэт өвүүд тул Соёлын яам Богд хааны ордон музейд хадгалагдаж байдаг Бурханы ариун шүтээнийг гаргаж, Энэтхэг улсаас ирсэн Бурханы ариун шүтээнтэй хамтатган, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өчигдөр залж, түүх соёлын хосгүй үнэт өвөө дэлгэн үзүүлж байна.

Бурханы ариун шүтээнүүд нь 1898 онд Энэтхэг, Балбын хилийн ойролцоох Пипрахва орчмоос олдож, Монгол Улсад нэг шүтээн нь ирсэн байдаг.

Эрдэмтэд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхан багшийн шүтээн шүд /Монголчууд “цахиур эрдэнэ” гэдэг/-ийг 16 дугаар зууны үед Абтай сайн хан Төвөдөөс Монголд авчран, Эрдэнэ зуу хийдэд залсан гэж үздэг.

Бурхан багшийн шүтээнийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулж, Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж байдаг юм.

Буддын шашны уламжлалд бурхан багшийн ариун шүтээн тэргүүтнийг:

-Бие лагшны ариун шүтээн /чандар, шүд г.м/,

-Хүрэлцэж болох нандин шүтээн /бадар аяга, орхимж, бодь мод г.м/,

-Номын нандин шүтээн /сургаал номлол, судар ном г.м/ гэж ангилан үздэг байна.

-1898 онд Энэтхэг, Балбын хилийн ойролцоох Пипрахва орчимд орших бурхны шашны эртний нэгэн суваргыг малтах үед алт эрдэнэсийн хамт ясны хэлтэрхий агуулсан таван ширхэг бумба олдсон. Мөн 1971 онд  Энэтхэгийн Археологийн судалгааны төв тус газарт байсан суваргыг малтан судалж, Бурхан багшийн бие лагшны ясны хэсэг агуулсан 22 бумбыг илрүүлэн олсон.

Дээрх ариун шүтээнүүд нь Энэтхэг, Хятад, Сингапур, Япон, Шри Ланка зэрэг буддын шашинтай улсуудад залагдсан байдаг.

Эрдэмтэд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бурхан багшийн шүдийг 16 дугаар зууны үед Абтай сайн хан Төвөдөөс Монголд авчран, Эрдэнэ зуу хийдэд залсан гэж үздэг. Шүдийг 17 дугаар зууны үеийн Халх-Ойрадын дайн дажны үеэр лам нар далдлан хадгалж, Эрдэнэ хамбын хийд, Цахиуртын хуралд залж, нууц хэлбэрээр шүтэж байжээ.

Халх-Ойрадын дайн дажин зогссоны дараа шүдийг буцаан Эрдэнэ зууд залж, зөвхөн алтан ургийн лам, ноёдод үзүүлдэг болсон байна. Энэ шүдийг Ерөнхий сайд П.Гэндэн чандлан хадгалахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Өлзий-Очирт үүрэг болгосныг тэрээр тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Дэндэвт нэр заан бичиг үйлдэн хүргүүлж байжээ. Шинжлэх ухааны хүрээлэнгээс дээрх үүрэг даалгаврын дагуу шүдийг Богд хааны ордон музейд шилжүүлэн хадгалуулсан байна.  Бурхан багшийн шүдийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 58 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан. Шүд нь 3 см урт, 2.1 см зузаан, 2.2. см өргөн, 15 гр жинтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

1 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

8 цаг 14 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

8 цаг 14 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

22 цаг 30 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

22 цаг 47 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Өчигдөр 11 цаг 35 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Өчигдөр 11 цаг 24 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Өчигдөр 11 цаг 18 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13