Кино урлагт цахиур хагалах энэ цагийн шилдгүүд

2022-06-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Монголын кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Хөгжлөө дагаад ур чадвар, мэдлэг боловсролын хувьд хаана ч гологдохооргүй залуухан боловсон хүчнүүд энэ салбарт хүч түрэн орж ирж буй. Тэгвэл олон улсын албан ёсны эрхтэй, англи хэлээр мэдээлэл хүргэдэг www.nflew.mn мэдээллийн цахимд Монголын киноны шинэ цагийн шилдэг гурван жүжигчинг санал хураалтаар шалгаруулжээ.

 

Олон улсад нэртэй А.Баярцэцэг

Жагсаалтыг санал асуулгын дүнгээр жүжигчин А.Баярцэцэг тэргүүлжээ. Түүний хувьд загварын тайзнаас карьераа эхлүүлсэн. 2016 онд дэлхийн гоо сайхны олимп “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, шилдэг 11 бүсгүйн нэгээр тодорч байв. Үүнээс хойш гадны болон Монголын кино продюссеруудтай хамтарч ажиллах болсон А.Баярцэцэг алдарт “Мулан” киноны сонгон шалгаруулалтад уригдаж, “Netflix”-ийн бүтээсэн “Марко поло”, Холливудын жүжигчин Стивен Сигалын “Attrition” гэсэн цөөнгүй уран бүтээлд тоглож олон улсад танигдаад байна. А.Баярцэцэг жүжиглэхээс гадна кино найруулагч, продюссераар суралцсан. Түүний “Хөхөө” уран бүтээл үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Харин мисс, жүжигчин бүсгүй маань хамгийн сүүлд “Хөх тавилан” кинонд дүрээ мөнхөлсөн юм. Мөн Amazon Prime”-ийн “The Power” буюу “Хүчдэл” 10 ангит кинонд тогложээ. Зураг авалтыг нь Англид хийсэн энэ бүтээл ирэх онд үзэгчдийн хүртээл болох юм байна.

 

Инээдмийн хаан У.Цогтбаяр

Жагсаалтын хоёрдугаарт үзэгчид жүжигчин У.Цогтбаярыг нэрлэжээ. Түүний хувьд КУДС-ийг 2012 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва багшийн удирдлага дор “Театр, киноны жүжигчин” мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсөөд “Эмоци” продакшнд туслах жүжигчнээр ажиллах болсон тэрбээр одоо ч энэ продакшндаа үнэнч хэвээр, шинэ уран бүтээл бүхэнд нь оролцдог билээ. Харин сүүлийн жилүүдэд түүний карьерыг огцом өргөсөн бүтээл бол “нэмэх 17” шоу контент. Дээд ангийн ах М.Лхагвацэрэн буюу Жижгээтэй хамтарч үзэгчдэд инээд бэлэглэх болсон жүжигчинд маань найруулагчид ихэвчлэн инээдмийн киноны дүр санал болгодог ажээ. У.Цогтбаярыг та бүхэн “Паралель ертөнц”, “Өндгөн толгойт”, “Гангстерууд”, “Indahouse” гэсэн сүүлийн үеийн уран бүтээлээр нь илүү мэднэ. Харин энэ  салбарт У.Цогтбаяр “Миний сахилгагүй залуу” кинонд романтик залуугийн дүрийг бүтээснээр зөвхөн инээдмийн биш бусад дүрд ч хувирч чадах авьяастай гэдгээ батлаад байгаа юм.

 

Үзэсгэлэнт О.Дөлгөөн

Харин энэ санал асуулгын гуравдугаарт жүжигчин О.Дөлгөөн бичигджээ. Тэрбээр анх “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан юм. Тайзан дээр илүү дотроосоо, мэдрэмжтэй тоглодог хэмээн мэргэжлийнхэн түүнийг үнэлдэг. Тиймдээ ч алдарт “Ромео Жульетта” жүжигт тоглож, гэнэн цайлган, үзэсгэлэнт Жульеттагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн. Нэг хэсэг УДЭТ-д харьяалагдаж байсан жүжигчин маань кино салбарт ч мөн одтой яваа нэгэн. О.Дөлгөөн анх “Амьдралд тавтай морил” киногоор дэлгэцийн урлагийн карьераа эхлүүлсэн. Үүнээс хойш “Сүүлчийн шөнө”, “Single ladies” цувралууд, “Тэнгэрээс буусан од” гэсэн олон уран бүтээлд өөрийгөө сорьж, авьяасаа харуулсан билээ. Тиймээс ч найруулагч нар түүнд байнга шинэ кино, дүрийн санал тавьдаг ажээ. Харин жүжигчин маань хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт тоглож байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 115 (6847)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

3 цаг 19 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

3 цаг 22 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

3 цаг 25 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

3 цаг 28 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

10 цаг 15 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

10 цаг 20 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

10 цаг 20 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин