Малчид НДШ-ийн талаар мэдээлэл дутмаг байна

2022-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

Үндэсний статистикийн хорооны 2021 оны мэдээллээр Монгол Улс 305 мянга орчим малчинтай байна. Үүнээс 238 мянга нь НДШ-д хамрагдах боломжтой байгаа аж. Өнгөрсөн оны эцэст 49.4 мянган малчин буюу 20.4 хувь нь сайн дурын даатгалд хамрагджээ.

НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хараат бус судалгааны хүрээлэн хамтран “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааг 2020-2022 онд зохион байгуулсан байна.

Найман аймгийн 4000 малчныг хамруулсан. Тэдний дийлэнх нь 35-44 насныхан иргэд байв. Судалгаанд хамрагдагсдын 39 хувь нь НДШ төлж байгаа бол 29 хувь нь сайн дураар, есөн хувь нь албан журмаар хамрагджээ. Малчдын 81 хувь нь тэтгэвэр авах хүсэлтэй байдаг ч НДШ төлж байгаа нь бага гэж дүгнэсэн аж.

Малчдад нийгмийн даатгалын талаар анхан шатны ойлголт байдаггүйгээс шимтгэлээ тогтмол төлөхгүй, дундаас нь орхих, даатгалын тэтгэмжээ авах эрхтэй байсан ч нэхэмжлэхгүй байгааг судлаачид онцолжээ. Энэ хандлага нь малчдын нийгмийн даатгалын талаарх хандлагад сөргөөр нөлөөлж буйг судалгааны тайланд дурдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

8 цаг 21 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 39 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

12 цаг 30 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 41 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 47 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13