Театрын шинэ цагийн салхи

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа Монголын сонгодог урлагийн ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг  тодорхойлж, шинээр гарч буй гоцлол бүжигчдийн тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Ирээдүйн хун

Сонгодог урлаг тэр дундаа балетын урлаг бол залуу насны мэргэжил. Цэл залуу насны гоо үзэсгэлэн, эрч хүч, хүсэл мөрөөдлөөр тайзан дээр хоромхон хугацаанд асаад өнгөрнө гэж бодоход харуусмаар ч юм шиг. Харин тэдний залгамж халаа болж, энэ цагт алдарт “Хунт нуур”-аар өөрийгөө тунхаглаж яваа театрын шинэхэн гоцлооч бол М.Нандинцэцэг юм. Анх таван наснаасаа балетаар хичээллэж эхэлсэн тэрбээр 2017 онд Хөгжим бүжгийн консерваторийг төгсчээ. М.Нанинцэцэгийн хувьд сургуулиа төгсөхөөсөө өмнө УДБЭТ-ын тайзнаа “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр гарсан юм. Энэ үеэс л театрын урлагт дурлаж, энэ л ягаан байшинд ажиллах хүсэл нь улам оргилсон тухайгаа ярьжээ. Харин 2018 оноос мөрөөдлөө биелүүлж, театрт ажиллах эрхээ атгасан билээ. Анхны гоцолсон бүтээл нь “Дэггүй Лиз” бүжгэн жүжиг байв. Үүнээс хойш тэрбээр ур чадварын хувьд гэрлийн хурдаар өсөж яваа, театрын шинэхэн гоцлооч юм. М.Нандинцэцэг 2019 онд алдарт “Хунт нуур” балетад гоцлосон юм. Дөнгөж хоёрхон жил ажиллаад ийнхүү энэ бүтээлд гарсан нь түүний хэр чансаатай уран бүтээлч гэдгийг нотлох бизээ. М.Нандинцэцэг “Хунт нуур” балетын тухай “Өөрийгөө Хунт нуурт гоцолно гэж төсөөлж байгаагүй. Бэлтгэлийн дундуур л хасагдах байх даа гэж бодож байсан ч бүх чадлаа шавхан  бүжиглэж балетаа амжилттай дуусгасан. Үе үеийн хунгууд, бүжигчид  “Хунт нуур” бүжигчнээс сэтгэл зүйгээ хүчтэй байлгахыг шаарддаг гэж надад үргэлж хэлдэг” гэж сэтгэгдлээ хуваалцаж байв. 

Орос школ

Харин дараагийн онцлох гоцлооч бол УДБЭТ-ын залуу бүжигчин О.Мөнхжин билээ. Түүний хувьд дэлхийн шилдэг бүжигчдийн өлгий ОХУ-д мэргэжил эзэмшжээ.  О.Мөнхжин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тэтгэлгээр Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд суралцсан азтай нэгэн. Энэхүү тэтгэлэгийг  тухайн үед 12 хүүхдэд өгч байсан юм. Анх гимнастикаар хичээллэж байсан тэрбээр ээжийнхээ шахалтаар бүжгийн сургуульд шалгалт өгтөл тэнцчихэж. Балетчин болно гэж төсөөлөөгүй байсан хүүд энэ урлаг их л хол юм шиг санагдаж байжээ. Гэвч сурах бүртээ улам дурлаж, оюутан байхдаа бүжгийн урлагийн үр шим, гайхамшгийг мэдэрч, ирээдүйд алдартай гоцлооч болно гэж сэтгэл нь шулуудсан ажээ. Үүнээс гадна О.Мөнхжингийн хувьд 2017 онд Бээжинд болсон Олон улсын “IBCC” тэмцээнээс хосын төрөлд тусгай байр, 2019 онд ОХУ-д болсон Орос, Япон, Евро Азийн балетын урлагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Тэрбээр мөн л энэ цагийн шинэхэн ханхүүгээр тодроод байгаа юм. О.Мөнхжин “Хунт нуур” балетын тухай “Өмнө нь Хунт нуур бүжгэн жүжиг тоглогдоход ханхүүгийн дүрийг бүтээхийг  үнэхээр хүсдэг байлаа. Уг бүжгэн жүжиг театрын маань тайзнаа сар бүр тоглогддог ч миний хувьд туслах дүр бүтээснээр эхний мөрөө гаргасан юм. Найруулагч маань боломж олгож гол дүр хуваарилсан болохоор тултал бүтээхийг л зорьж ажиллаж байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин