Хүүхдүүдийн мөрөөдлийн “Маргааш”

2022-05-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Амьдралын олон өнгийг уран зургаар илэрхийлж, хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулгасан хүүхдүүдийн бүтээлийг танхимд дэлгэжээ. Зургууд болон тайлбарыг хараад сэтгэлд гуниг хурах аж. Монголын үндэсний музейд дэлгэсэн “Маргааш” хэмээх уг үзэсгэлэнгийн бүтээлүүд нь сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг уран бүтээлээр нь дамжуулан илэрхийлсэн байлаа. Нэг секунд, минутын дараа хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг  мэдэхгүй нь  амьдралын чухам үнэн. Энэ үнэний өмнө сөхөрсөн ч ирээдүйн гэрэл гэгээ, хүсэл мөрөөдөл хүүхэд бүрийн сэтгэлд тод бий.

“Өглөөний мандах нарыг тэврэх мэт эрх чөлөөг мэдэрмээр байна”

Танхимд байрлах зургуудаас нэгэн бүтээл нүдэнд туслаа. Мандаж буй нарны наана хоёр гараа алдлан алсыг ширтэн зогсох нэгнийг дүрслэн буулгажээ. Зургийн тайлбар дээр “Нутгийнхаа хамгийн өндөр уулын оройд гарч хоёр гараа томоос том алдлан өглөөний мандах нарыг тэврэх мэт эрх чөлөөг мэдэрмээр байна” хэмээн бичсэн байлаа.

“Үлгэрийн мэт ирээдүй минь цаг хугацаа өнгөрөх тусам сааралтсан”

Бага наснаасаа бодож итгэсэн үлгэрийн мэт үзэсгэлэнтэй ирээдүй минь бодит байдал дээр цаг хугацаа өнгөрч том болох тусам минь сааралтсан, Хүйтэн ширүүн дүр төрхөө харуулсаар. Хатуу ч гэсэн үнэнтэй эвлэрхээс өөр арга үгүй нүдэндээ нулимстайгаар бага насныхаа  төсөөлөл мөрөөдлийг  эвлүүлдэг тоглоомын ширхэг адил нэг нэгээр нь салган зогсох би” хэмээн бичсэн тайлбартай зургийг нийгмийн нэгэн өнгийг тусган харуулжээ.

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг NFT хэлбэрээр цахимд байршуулжээ

Уг үзэсгэлэнг НҮБ-ийн Залуучуудын Зөвлөх хорооноос санаачлан хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжилд залуус” хөтөлбөрийн хүрээнд оролцож буй залуус “Маргааш” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Тус үзэсгэлэн нь үл хайхрах хүчирхийллээс сэргийлэх хандлагыг түгээх,  нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой аж. Мөн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг NFT хэлбэрээр байршуулсан бөгөөд таалагдсан бүтээлээ цахим хэлбэрээр худалдан авах бүрэн боломжтой байна.  60 гаруй хүүхдүүдийн  бүтээл ирсэн бөгөөд сэтгэгдэл, шүлгийн хамт танхимд байршуулжээ.

Энэ үеэр Тогтвортой хөтөлбөр залуус хөтөлбөрийн оролцогч Д.Бун-Эрдэнэ “Нэг удаа зурагтаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүүхдийн хорих ангид буй хүүхдийн тухай нэвтрүүлэг үзсэн юм. Хүүхдээс юу хүсэж байгааг нь асуухад “Эндээс гараад сайхан сүүтэй цай уумаар байна” гэдгийг сонсоод сэтгэл их хөдөлсөн.  Хэдий эрх чөлөө нь хязгаарлагдсан ч гэсэн, эдгээр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг бусдад түгээе гэж хүссэн. Хүүхдүүд их найрсагаар биднийг саналыг хүлээж авсан. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад 15-18 насны хүүхдүүд байдаг. Зарим хүүхдүүд тэндээс гараад насанд хүрэгчдийн хорих анги руу шилжсэн хүүхдүүдийн  үлдээсэн зургууд хэвлэмэл хэлбэрээр байгаа. Зарим хүүхдүүд  бичиг үсэг мэдэхгүй, анх удаа бийр барьж үзэж байсан. Ирсэн бүтээлүүдэд  хүүхдүүдийн зан ааш,  хүсэл мөрөөдөл, ар гар гэрийн  амьдралын нөхцөл байдал зэрэг  олон өнгө тусгагдсныг харж болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

1 цаг 32 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 37 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

1 цаг 37 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

17 цаг 5 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

20 цаг 25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

Өчигдөр 06 цаг 00 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин