Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын асуудалд хүн бүр хариуцлага нэхэн хашгирах ёстой

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр “Хүүхдэдээ ээлтэй төсөв батлуулахын төлөө, тэр төсөв нь зөвхөн хүүхдэд л зориулагддаг байхыг бид шаардаж байгаа. 2016 оноос хойш хууль эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй, хариуцлага алдаж байгаа.Хүчирхийлэл төдийлөн буурахгүй байгаад л дээр дооргүй хүн бүхэн хариуцлага нэхэн хашгирах ёстой. Энэ бол эцэг эхчүүд бидний хамгийн түрүүнд нэхэх ёстой үүрэг хариуцлага. Тэгэхээр эхний ээлжинд Ажлын хэсэг юун дээр алдаж, юу нь болж бүтэж байгааг тодорхой судалж, цаашдаа хүүхдэд хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт бүхэн хүүхдэдээ зарцуулагддаг, зориулагддаг бүтцийг бий болгох оновчтой шийдлийн төлөө ажиллана.

Хөгжингүй орнуудад гэр бүл салах тохиолдолд эцэг эхэд нь ногдуулах хариуцлага өндөр байдаг. Салалтын улмаас хүүхэд хохирдог болохоор тэр. Тиймээс манай улс Гэр бүлийн тухай хуулиа яаралтай шинэчилж, эцэг эхэд оногдуулах арга хэмжээг чангатгахгүй бол өнөөгийн эрх зүйн зохицуулалт гэр бүл салалтаас болж хохирч буй хүүхдүүд, өрх толгойлоод үлдэж буй аав юм уу ээжид ямар ч тус дэм болж байгаа зүйл алга.

Гэр бүл зохиож эцэг эх болно гэдэг том хариуцлага. Гэр бүл цуцлуулбал ногдуулах хариуцлагын тогтолцоог чангатгах зүйл заалтыг хуульд тусгах зайлшгүй шаардлага бий. 20 гаруй жил нэмэлт, өөрчлөлт төдийхнөөр өнгөц засвар хийн шинэчилж ирсэн Гэр бүлийн тухай хуульд  зарчмын дорвитой өөрчлөлт хийх цаг болсон. Засгийн газар энэ хуулийн төслийг шинэчлэн найруулж ойрын хугацаанд өргөн барих болов уу гэж найдаж байна. УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ажилд манлайлан ажиллаж, цаг үе нийгмийн шаардлага, эцэг эхчүүдийн хүсэлт, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээн дээр үндэслэн өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх болно. Гэр бүлийн хуулийн шинэчлэл бол хүүхэд хамгааллын бас нэг хөшүүрэг, том орон зай нь юм” хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

10 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

10 цаг 35 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

14 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

14 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

14 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13