Ипотекийн зээл: Шадар сайд vs МИК

2022-05-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Одоогоос сар гаруйн өмнө Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл хийсэн нь олон нийтийн “эмзэг” сэдвийг хөндсөн.  Тэрбээр орон сууцны урьдчилгаа, зээлийн хүүг бууруулах боломжтой. Гэтэл МИК дундаас нь мөнгө “завшиж” байна гэсэн санаа агуулсан мэдэгдлийг тасралтгүй хийсээр байна. Харин МИК-ийн зүгээс “Яригдаж буй асуудал манай байгууллагатай хамаагүй” гэсэн тайлбарыг хэлдэг. Тэгвэл ипотекийн зээлтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайдын хөндсөн асуудал болон МИК компанийн тайлбарыг нэмэлт хачиргүйгээр хүргэе. Төр, МИК хоёрын хэн нь үнэн, хэн нь “худал” яриад байгааг уншигчид тунгаана буй за.

Хөндөгдөж буй асуудал

МИК-ийн тайлбар

МИК нь иргэдэд олгож буй найман  хувийн хүүнээс 2.9 хувь, зургаан хувийн хүүнээс 1.6 хувийн шимтгэл авдаг.

 

МИК зээл олгодоггүй. Банк бие даан шийддэг учраас ипотекийн зээлийн хүүнээс шимтгэл авах боломжгүй.

 

Засгийн газрын тогтоолоор 10-30 хувийн урьдчилгаа төлбөртэй иргэдэд ипотекийн зээлийг олгоно гэдэг. Энэ тогтоол хэрэгжээгүй.

 

Зээлийн нөхцөлтэй холбоотой асуудлууд бөгөөд МИК-ийн оролцоо байдаггүй. Өнгөрсөн хугацаанд эх үүсвэрээс хамаарч Засгийн газрын тогтоол болон Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр зээлийн нөхцөлүүдийг тогтоож ирсэн.

 

МИК 2014-2018 онд ₮246.0 тэрбумын цэвэр ашигтай ажилласан.

 

Цэвэр ашиг биш нөөц сан юм. Зээл чанаргүйдэх /шүүхээр шийдүүлэхэд дунджаар 530 хоног/, банк дампуурах зэрэг эрсдэлт нөхцөлүүд үүсдэг бөгөөд энэ үед нөөц хөрөнгийг ИЗББ эзэмшигчдэд купоныг тасралтгүй төлөхөд ашигладаг. Мөн ирээдүйд бондын хүүгийн мөнгөн урсгал хасах болоход авч ашиглах хуримтлал юм. Ковидын зээл хойшлуулалтын үед анх удаа нөөц сангаас их хэмжээгээр бонд эзэмшигчдэд купон буюу хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөхөд зарцуулсан.

 

2018 онд ХХБ-ны дүрмийн санг өсгөхөд 150 тэрбум төгрөг зарцуулсан

 

Нөөц сангийн хөрөнгийн удирдлагын хүрээнд банкинд хадгаламж хийх, Засгийн газар Монголбанкы үнэт цаас болон хувийн хэвшлийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхийг ТЗК компанийн дүрэм, бусад гэрээнүүдээр зөвшөөрсөн байдаг. Дурдсан хэлцлүүд нь хуулийн хүрээнд хийгдсэн бөгөөд тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөх юм

 

Ипотекийн найман хувийн зээлтэй иргэд зөвхөн 2018 онд ₮211.3 тэрбумын хүүг зээлд төлсөн. Эндээс банкууд ₮34.7 тэрбумыг авч, үлдсэн ₮176.6 тэрбумыг МИК-д шилжүүлсэн. МИК энэ ₮176.6 тэрбумаас ₮71.7 тэрбумыг өөрийн хүүгийн цэвэр орлогод бүртгэн үлдэх ₮104.9 тэрбумыг Монголбанкинд шилжүүлсэн байна.

 

2018 оны МИК групп компанийн аудитлагдсан нэгтгэл тайлан дахь Тусгай зориулалтын компаниудын зээлийн багцын хүүгийн орлого

₮210.4 тэрбум төгрөг. Энэ хүүний орлогоос шаардлагатай зардлуудыг төлдөг.

1. Татварын зардалд 2.4 тэрбум

2. Банкуудын үйлчилгээний шимтгэл 11.8 тэрбум

3. Хэлцэл эрхлэн гүйцэтгэгчийн шимтгэл 13.4 тэрбум /МИК-ийн авдаг шимтгэл дүн/

4. Үйл ажиллагааны зардалд нийт 1.7 тэрбум

5. Монголбанк болон Сангийн яамны давуу эрхтэй бондын купоны зардалд ₮106.0 тэрбум

6. Арилжааны банкуудын эзэмшлийн энгийн бондын купоны зардалд ₮34.9 тэрбум төгрөг

тус тус төлсөн. Үлдэх хөрөнгийг нөөц санд хадгалдаг болно.

2019 оноос хойш МИК санхүүгийн тайлангаа олон улсын байгууллагаар баталгаажуулж, олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон.

 

МИК жилийн эцсийн санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомжын дагуу СЗХ- нд бүртгэлтэй хөндлөнгийн аудитын компаниар баталгаажуулдаг. Тайланг МХБ, СЗХ-нд хүргүүлж, өөрийн болон Монголын Хөрөнгийн биржийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлж, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд танилцуулдаг. 2019-2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, үндэсний “Мэжик консалтинг аудит” ХХК-иар баталгаажуулсан. 2019 он хүртэл буюу 2014-2018 онд таван жил дараалан “Эрнст энд Янг аудит Монголиа” ХХК-иар баталгаажуулсан.

 

Нэгдмэл сонирхолтой этгээдүүд компанийн 73.75 хувийн хувьцааг эзэмшиж байна.

 

Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд орсон дийлэнх өөрчлөлт нь өөрийн хөрөнгийг буюу дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотой байдаг. Компанийн тухай хуулийн хүрээнд дүрмийн сан нэмэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хувьцаа эзэмшигчид зарим нь хувьцаа нэмж, зарим нь оролцоогүй тул харилцан адилгүй хувь эзэмших болсон. 2011 онд Компанийн дүрмийн санг 10 тэрбум болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2013 онд гадны хөрөнгө оруулагч татах зорилтын хүрээнд EBRD, FMO, IFC байгууллагуудад хөрөнгө оруулах саналыг илэрхийлсэн бөгөөд хувьцаа эзэмшигчдийн тэгш оролцоог хангуулах үүднээс компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх болсон.

 

2016-2017 онд ХХБ, Улаанбаатар хотын банк нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.1 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь ₮11,400 (11.4 дахин үнээр) буюу ₮47 тэрбумаар МИК-д буцаан худалдаж онцгой их ашиг олсон.

 

Хувьцаа худалдах, худалдан авах хэлцэл нь тухайн үеийн зах зээлийн 52 долоо хоногийн дундаж ханшаар хийгдсэн. “МИК Холдинг” ХК-ийн нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ нь 1000 төгрөг /анх бүртгүүлсэн ханш/ бөгөөд 2016-2017 оны үед нэг ширхэг хувьцааны зах зээлийн үнэ нь 11400 төгрөг байсан . 2022 оны тавдугаар сарын 04-ний  байдлаар “МИК Холдинг” ХК-ийн нэг ширхэг хувьцааны зах зээлийн үнэ нь 12700 төгрөг байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 107 (6839)

 

маш сайн мэдээлэл байна, хэн ч ойлгохоор
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

Уржигдар 06 цаг 00 мин
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

Уржигдар 06 цаг 00 мин
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12