Олон улсад нэг долларын 91 центийг хүүхдэд зарцуулдаг

2022-05-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Эх, үрсийн баярыг угтаж Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг урьж ярилцсан. Тэрбээр “НҮБ-ын ЮНИСЕФ, Дэлхийн зөн олон улсын байгууллагын хүүхэд хамгааллын зардал нэг ам.доллар гэж тооцоход үүний 91 центийг хүүхдэд зарцуулдаг. Зургаан цент нь хөрөнгө босгоход, үлдсэн гурван цент нь захиргааны зардалд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, бараг нийт төсвийнхөө 90 орчим хувийг зөвхөн хүүхдэд, хүүхдийн хамгаалалд зориулдаг. Тэр хэмжээгээр үр дүн нь гарт баригдаж нүдэнд харагддаг гэсэн үг. Гэтэл Монголд эсрэгээрээ. УИХ хүүхэд хамгаалалд зориулах төсвийг нь баталчихлаа. Гэтэл бодлого боловсруулах, төсвийг захиран зарцуулах агентлагийн ажил санасан хэмжээнд хүрэхгүй байгааг ил тод шүүмжилж байгаа. Зарцуулдаг төсөв нь жил бүр нэмэгдээд байхад хүүхдийн хүчирхийлэл яагаад буурахгүй байна вэ гэж та бүхэн асуух нь зүй ёсных биз дээ. Манайд хүүхэд хамгааллын төсвийн 55 хувь нь хурал зөвлөгөөн, сургалт, томилолт, худалдан авалт, шагнал урамшуулал, хүлээн авалт, хоол ундны зардалд зарцуулж байна. Төсөв нь зөвхөн хүүхдэд ээлтэй орчин бий болгох, хүүхдэдээ л зарцуулагдах ёстой. Ийм зарчмын асуудлыг хөндөж яриад байгаа. Хамгийн харамсалтай нь хүчирхийлэлтэй тэмцэх үүрэгтэй Засаг дарга, сум, багийн цагдаа, эмч, сургуулийн нийгмийн ажилтнаас бүрдсэн орон нутгийн хамтарсан багт бичиг хэрэг, унааны зардал хомсхон. Халуун цэг дээр ажиллаж байгаа энэ хүмүүст л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа, шөнө оройн цагаар давхиад очих унааны зардал хэрэгтэй. Хөдөө ажиллаж явахад хамтарсан баг ямар ч төсөвгүй гар хоосон байгаатай олон таарч байлаа. Тэд хайр халамж үгүйлсэн хүүхдийг харж хандах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх өрөө тасалгаа, багахан хэмжээний төсөв л нэхдэг. Улсын хэмжээнд 715 хамтарсан баг ажиллаж байгаа. Энэ багт очиж байгаа төсвийн мөнгө үнэндээ 387 мянган төгрөг байна шүү дээ. Тэгэхээр хүүхэд хамгаалалд зарцуулж буй нэг ам.долларын 91 цент нь хүүхдэдээ хүрдэг. Тэдний гарт баригдахуйц зохицуулалтыг хийдэг болгохын төлөө ажил хариуцсан хүмүүсээс шаардаж дуугарч байгаа.

Хүүхдэдээ ээлтэй төсөв батлуулахын төлөө, тэр төсөв нь зөвхөн хүүхдэд л зориулагддаг байхыг бид шаардаж байгаа. 2016 оноос хойш хууль эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй, хариуцлага алдаж байгаа.Хүчирхийлэл төдийлөн буурахгүй байгаад л дээр дооргүй хүн бүхэн хариуцлага нэхэн хашгирах ёстой. Энэ бол эцэг эхчүүд бидний хамгийн түрүүнд нэхэх ёстой үүрэг хариуцлага. Тэгэхээр эхний ээлжинд Ажлын хэсэг юун дээр алдаж, юу нь болж бүтэж байгааг тодорхой судалж, цаашдаа хүүхдэд хуваарилагддаг төсвийн хөрөнгө оруулалт бүхэн хүүхдэдээ зарцуулагддаг, зориулагддаг бүтцийг бий болгох оновчтой шийдлийн төлөө ажиллана” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05