Н.Алтанхуягийн “буруу”-г Үндсэн хууль хамгаалж байна

2022-05-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хөгжлийн төслүүдийг гацааж, хөрөнгө зоорийг нь “ухсан” хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Энэхүү Хөгжлийн банкны зээлд нөлөөлж, тэрбум тэрбумаар нь аваад дарчихсан хэрэгт цөөнгүй улстөрч холбогджээ. Ялангуяа, УИХ-ын гишүүдийн холбоо сүлбээ хэд хэдээрээ илэрсэн байгаа юм. Ерөнхий прокурор эхний хэдийг нь түдгэлзүүлж шалгах гээд чадаагүй. УИХ аваад үлдчихсэн. Тэгэхээр нь хэргийг багцалж боогоод шүүхэд шилжүүлэхээр болж буй тухай мэдээлэл тарсан. Энэ үнэний ортой болж таарсан. АТГ, ЭЦА-ны ажилтнууд уг “багц”-д багтах хэргийн дийлэнхийг шалгаж дуусгаад прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос удахгүй шүүхэд шилжих аж. Хөгжлийн банкны “багц” хэрэгт өнөөх УИХ-ын гишүүдийн асуудал ч багтжээ. Гэхдээ энд нэг анхаарах ёстой "юм" бий.

Гурван гишүүн нь ч яахав, зээл авсан компанитай холбогдоод, нэг нь Хөгжлийн банкийг удирдаж байсан гээд яригдаад удсан. Харин дөрөв дэх гишүүн болох Н.Алтанхуягийн холбоо хамаарал л нэг их сайн ойлгогдохгүй байгаа юм. Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгт яагаад холбогдсоноо өөрөө ч сайн ойлгохгүй байгаа бололтой юм билээ. Тиймээс албан тушаалтнуудаас албан ёсоор “асууж сураад” яваад байгаа аж.

Тэрбээр 2022 оны тавдугаар сарын 4-нд Ерөнхий прокурорт гомдол гаргажээ. Гомдолдоо “...Сарын өмнөөс "...Н.Алтанхуягийг яллагдагчаар татлаа” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдаж эхэлсэн. Гэтэл тэр үед надад ямар нэг хэрэг үүсгээгүй байсан байдаг. Харин сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өглөө АТГ-ын мөрдөгч утсаар ярьж “...16:00 цагт ирж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцана уу” гэж дуудсан. Очиход дөрөвдүгээр сарын 22-нд яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг гаргаж үзүүлсэн. Ингэээд 13-14 хуудас прокурорын тогтоол үзүүлж “...Таныг яллагдагчаар татаж байна. Уншиж танилцаад гарын үсэг зур” гэсэн. Би прокурорын тогтоолыг 30 гаруй минут уншаад намайг юунд буруутгаад байгааг ойлгоогүй учир АТГ-ын ахлах комиссарт “...Есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын тогтоолын юу нь болохгүй гээд намайг буруутгаад байгааг тайлбарлаад өгөөч” гэхэд “...Та Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн байна” гэж товч хариулсан. ...Би Дэд хорооны гишүүдээс “...Есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын тогтоолтой холбогдуулан намайг яг яасан гэж буруутгаад байгааг тодруулж өгөх”-ийг хүсэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн бичгээр таныг ийм дөрвөн зүйлд буруутгаж байна” гээд уншиж өгсөн. “...Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолыг эдийн засгийн тооцоо судалгаагүй гаргасан. Хоёрдугаарт, холбогдох яамдаас санал аваагүй. Гуравдугаарт, нэр бүхий компанийн авто зам худалдаж авсан төлбөр төлөгдөөгүй. Дөрөвдүгээрт, нэр бүхий компаниас авто зам худалдаж авахдаа тус компанид давуу байдал бий болгосон гэж буруутгаж байна” гэсэн байна.

Н.Алтанхуяг дээрх дөрвөн асуудал бүрээр тайлбар гаргажээ. Түүнийг нь товчхон дамжуулахад “...Нэг. “...Засгийн газрын тогтоолыг эдийн засгийн тооцоо судалгаагүй гаргасан” гэдэг талаар Засгийн газрын тухай хуулийн 29.2.6-д зааснаар Ерөнхий сайдын хариуцах асуудал биш. Гэхдээ дээрх тогтоол нь зарчмын шийдвэр байсан учраас нарийвчилсан эдийн засгийн тооцоо шаардахгүй. Хоёр. “...Холбогдох яамдаас санал аваагүй” гэдэгт Засгийн газрын хуралдааны журмын 5.1.4 болон 6.1-т зааснаар Ерөнхий сайд хариуцахгүй. Гурав. “...Нэр бүхий компанийн авто зам худалдаж авсан төлбөр төлөгдөөгүй” талаар Тухайн компани замын хураамжийн мөнгийг юунд ашигласнаа хариулах учиртай. Дөрөв. “...Нэр бүхий компаниас авто зам худалдаж авахдаа тус компанид давуу байдал бий болгосон” тухайд Ерөнхий сайд өөртөө болон нэр бүхий компанид давуу байдал олгоогүй. Харин ч Монгол Улсын экспорт нэмэгдэж төрийн өмчит компаниуд ашиг олсон” гэжээ.

Ингээд өөрт нь Эрүүгийн хуулийн 22.1.2-оор үүсгэсэн хэргийг хүчингүй болгуулах гомдол хүсэлтийг гаргасан байна.

“...Энэ дээр Н.Алтанхуягийн зөв. Түүнийг буруутгах хууль эрх зүйн үндэслэл алга”. Ийм тайлбарыг хууль зүй, улс төрийн салбарынхан голдуу хүмүүс хэлээд байгаа юм.

Ямар үндэслэлээр гэхээр Үндсэн хуулийн 45.1 “...Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна”, 45.2 “...Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд маш тодорхой заагаад өгчихжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол, бас захирамж ч гэсэн хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар эсвэл УИХ хүчингүй болгох Үндсэн хуулийн заалт байна. Үүгээр Ерөнхий сайдыг буруутгаж, шүүх боломж алга. Тэгэхээр хэрэвзээ Н.Алтанхуягийг буруутай хэмээн хүчээр тооцсон ч, түүн рүү чиглүүлээд байгаа энэхүү “буруу”-г Үндсэн хууль хамгаалчихаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)

 

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05