Австралийн шинэ ерөнхий сайд Токиод айлчиллаа

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Австралийн ерөнхий сайдаар бямба гарагт сонгогдсон Энтони Албанез тангараг өргөснийхөө дараахан олон улсын уулзалтад оролцохоор болжээ. Тодруулбал, тэрбээр Энэтхэг Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Хятадын нөлөөг бууруулах зорилготой “Quad”  бүлэгт багтдаг Америк, Энэтхэг, Японы удирдагчтай Токиод уулзахаар даваа гарагт эх орноосоо нисжээ. Түүнтэй хамт Гадаад хэргийн шинэ сайд Пенни Вонг явж байна. Тэд “Quad”-ийн удирдагчидтай уулзсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай хоёр талын уулзалт хийнэ.
Соломоны арлууд Хятадтай  өнгөрсөн сард аюулгүй байдлын гэрээ байгуулсны дараагаас Номхон далайн орнуудын дипломат харилцаа хурцдаж эхэлсэн. Дээрх хэлэлцээр нь Хятадад тус бүс нутагт тэнгисийн цэргийн бааз байгуулах боломжийг бүрдүүлэхээс Америк болон Австрали болгоомжилж байна. Үүнтэй холбоотой “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний “Quad”  бүлгийн удирдагчдын уулзалт өнөөдөр эхэлнэ.  Энэ талаар Энтони Албанез “Quad”  бүлгийн удирдагчдын уулзалтад Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй, уян хатан, эрх чөлөөтэй байлгахыг дэмждэг  ардчилсан дөрвөн орны удирдагч оролцож байна. Миний тэргүүлэх Засгийн газрын үед Австрали улс манай бүс нутагт эрүүл мэнд, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр бодит санаачилгыг хэрэгжүүлэхэд “Quad”-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэж  ярьжээ.
Үүнээс гадна Энтони Албанезийн Засгийн газрын Шадар сайд, Хөдөлмөр эрхлэлтийн сайдаар  Ричард Марлес,  Ерөнхий прокурор, Сангийн сайдаар Кэти Галлахер нар ажиллахаар бямба гарагт тангаргаа өргөсөн билээ.

Эх сурвалж: BBC

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 30 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 48 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 39 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 50 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 56 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин