Юн Сук Ёл: Хоёр Солонгос хамт хөгжөөсэй гэж хүсч байна

2022-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Хойд Солонгостой зөрчилддөг цаг үе дуусч, Өмнөд болон Хойд Солонгосын хооронд шинэ гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх ёстой” гэж БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёл даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авснаас хоёр долоо хоногийн дараа “CNN”-д ярилцлага өгөхдөө ингэж ярьжээ. Түүний ерөнхийлөгч болсноос хойших анх удаагаа хэвлэлд яриа өгч байгаа тохиолдол нь энэ юм. 
Тэрбээр ярилцлагын үеэр “Тоглолтын бөмбөг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны талбайд бий. Бидэнтэй шинэ харилцааг эхлүүлэх эсэх нь түүний сонголт. Би хоёр Солонгос хамтдаа хөгжиж дэвшээсэй хэмээн хүсч байна. Гэхдээ Хойд Солонгос цөмийн чадавхиа нэмэгдүүлэх нь олон улсын энх тайван байдлыг хадгалахад тусална гэдэгт би итгэхгүй байна. Хойд  Солонгосын өдөөн хатгалга, зөрчлөөс түр хугацаанд зугтах нь бидний хийх ёстой зүйл биш.  Өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн үйлдэл үүнийг алдаа байсныг баталлаа” хэмээн ярьжээ. 
Он гарснаас хойш Хойд Солонгос 15 удаа пуужингийн туршилт хийсэн нь сүүлийн хоёр жилийн туршилтын тооноос их байгаа юм.  Мөн Ким Жон Ун цөмийн зэвсгээ боломжит өндөр хурдаар, богино хугацаанд хөгжүүлэхээ өнгөрсөн сард амласан нь ихээхэн асуудал дагуулаад байгаа юм.

Эх сурвалж: CNN

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин