Сайхан сэтгэл бусдад бүү ашиглагдаасай буюу “Дэлхийн Монгол Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинд зөвлөх нь

2022-05-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн энэ тавдугаар сарын 25-д зохион байгуулах Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн” цуглаан дээр очиж “Э.Бат-Үүлийг ташуураар ороолгож домно” гэсэн мэдэгдлийг сонсоод энэхүү зөвлөмжийг хэвлэлээр дамжуулан хүргэхээр шийдлээ.

Энэ сэтгэл хөдлөлд автсан үйлдлээсээ 5 дугаар сарын 25-нд татгазах хэрэгтэй гэж ахмад настай, Монголын тусгай албанд 30-аад жил алба хаасан, бэлтгэл хурандаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд зөвлөж байна.

Учир нь:

  1. Хэрвээ танай ТББ-хан ташууртай очвол Э.Бат-Үүлийн “Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн монголчуудын сүрт жагсаал цуглааныг хийнэ” гэдэг нь биеллээ олно. Нэлээд хэдэн жилийн өмнө “ талбай дээр зулын гол болно” гэж нэгэн эр мэдэгдсэнийг сонирхох гэж тухайн үед олон хүн цуглаж байсан. Тэр үед  Сүхбаатарын талбайд цуглагсадад ямар учраас “зулын гол” болох гээд байгааг сонин биш, харин зулын гол болох эсэх нь сонирхолтой байж билээ.

Өөрөөр хэлбэл, олон хүнд “Э.Бат-Үүлийг “ташуурдах эсэх нь” сонин байх тул сониуч хүмүүсийг олноор цуглуулж, Э.Бат-Үүлд “сүрт жагсаал, цуглаан” зохион байгууллахад туслах хэрэггүй гэж бодож байна.

  1. Э.Бат-Үүл нар мэдээж ямар ч аргаар олон хүн цуглуулж, дэмжигч олонтой гэдгээ харуулахыг оролдох нь зүйн хэрэг. Тэдэнд ямар санаа зорилго, сэдэлтээр хүмүүс цуглах нь хамаагүй, хамгийн гол нь олон хүн л цуглах хэрэгтэй, ингэж харагдах нь тэдэнд чухал гэдгийг сайтар ойлгоорой. Ийм ч учраас “хортой гурил цацсан” гэсэн өдөөн хатгалга явуулсан байхыг үгүйсгэх аргагүй. Э.Бат-Үүл нар “талбайн тэмцлийн” арвин туршлагатай гэдгийг бүү мартаарай.
  2. Өөр нэг санаа зовоож байгаа зүйл бол гадаадын хэвлэлд “Олон жил ЗХУ-ын хараат байсан, ах дүү Монголд нь ОХУ-ын эсрэг, дайны эсрэг иргэдийн тэмцэл өрнөж байна, “Орос улам л найз нөхөд, ханьгүй болж байна гэсэн”   мэдээлэл цацагдах нь “ОХУ-ыг дэмжих биш, түүний эсрэг явуулж байгаа нэг талд мэдээллийн дайнд нь туслаж байгаа” гэсэн үг.
  3. Хэрвээ санаж байгаа бол Монголд суугаа АНУ, Канад, Европын холбоо. Баруун Европын Элчин сайдын яамд ОХУ-аас Украйнд явуулж байгаа “дайныг” эсэргүүцсэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэмжсэн хэвлэлийн бага хурал хийсэн.

Э.Бат-Үүл нарын зохион байгуулах гэж байгаа “сүрт жагсаал, цуглаан” нь энэ хэвлэлийн хурлын Монголын ард түмэнд хүргэх гэсэн цаад санааг  дэмжсэн ч юм уу, хэрэгжүүлж ч байгаа юм билээ яаж мэдлээ.

Нэг үгээр хэлбэл, сайхан сэтгэлийн үүднээс хийсэн зүйл чинь эсрэгээрээ бусдад ашиглагдах болно.

Иймд, сайтар тунгаагаад зэрэгцсэн эсрэг тэсрэг жагсаал сайн юманд хүргэдэггүй, харин ч хууль хүчний байгууллагын анхааралд өртөж танай “Дэлхийн Монгол Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зорилгод муугаар нөлөөлж магадгүй.

  1. Танай ТББ-ын туйлын зорилго “Э.Бат-Үүлийг  ташуурдах, домнох” биш биз дээ?
  2. ”Жагсаалыг төлөвлөж байгаад өөр арга хэлбэрээр хийж болно шүү дээ. Тухайлбал, Эрх чөлөө, тусгаар тогтнол, жинхэнэ ардчиллын төлөө тэмцсэн Донецк, Луганскийн ард иргэдэд “ёстой З0 000 хонины” дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулахад болохгүй гэх зүйлгүй.

Энэ нь Монгол төрийн бодлогод харшлахгүй, Монгол Оросын ард түмний мөнхийн найрамдалыг бэхжүүлэхэд хувь нэмэр болно.

Энэхүү хандивын аяны явцад ОХУ, манай хоёр ард түмний мөнхийн найрамдлыг  дэмжсэн ямар ч үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулж болно гэдгийг анхаараарай.

Эрхэм дүүд энэхүү зөвлөмжийн хамт мэдээллийн журмаар хэдэн зүйл хүргэе

ОХУ-аас Украйнд явуулж байгаа Цэргийн тусгай ажиллагаа нь дэлхий дахинд “Айдастай” буюу  “пялдаг”  ардчиллыг ил болгосон гэж үзэж байна. (Үүнийг тайлбарласан нийтлэл гаргана)

Энэ нь Монголыг тойроогүй гэдгийг Э.Бат-Үүл нарын “тэмцэл” харуулж байгаа юм.

Цэргийн тусгай ажиллагаа нь:

  1. ЗХУ болон ОХУ-ын эсрэг АНУ тэргүүтэй Баруун Европын орнуудаас дэлхийн II дайнаас хойш явуулж ирсэн Улс төр, эдийн засаг, үзэл суртал болон сэтгэл зүйн дайны эсрэг аргагүйдээ авч хэрэгжүүлсэн эрс шийдэ  мгийн цогц арга хэмжээ юм.
  2. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, оросын ард түмнийг хоморголон устгах зорилго бүхий балмад ажиллагаанаас урьдчилан сэргийлсэн, зайшгүй хариу арга хэмжээ билээ.
  3. Украйн дахь фашизм, неонацизм, үндэс ястанаар ялгаварлах, орос хэлтэй, орос гарал үүсэлтэй иргэдийг хахин хавчих, устгахаас хамгаалсан, жинхэнэ ардчилал  хүний эрх чөлөө төлөө тэмцэл.
  4. “Барууны ардчиллын үнэт зүйлс” гэх ойлголтын мөн чанар, үнэн дүр төрхийг илчилсэн үйл явдал.
  5. Үндэсний аюулгүй байдал, эрх ашиг гэж юу юм бэ, ард түмнээ хамгаалах гэж уг чанартаа юу юм бэ гэдгийг ойлгуулсан.
  6. Дэлхийг нэг гүрний эрхшээлээс гаргах, олон туйлд бодлого давамгайлсан тийм улс төр, эдийн засагтай болгох зөвхөн ОХУ тэмцэл биш БНХАУ, Энэтхэг, Арабын улс, цаашлаад дэлхийн дийлэнх хүн амын дэмжлэг авсан үйл ажиллагаа гэдэг нь тодорхой байгаа. (эдгээрийг нийтлэлээр тодруулах болно)

Өнөөдөр Цэргийн тусгай ажиллагааг шалтаг болгон Засгийн газрыг огцруулах гэсэн лоозон барьж талбай дээр зогсох, ардчилал, шударга ёс гэдэг далбайн дор “Монгол төрийн тогтолцоог өөрчлөх тухай гарын үсэг цуглуулах”  ажиллагаа, “ үнийн өсөлт” гэх мэт нийгмийн хүнд асуудлыг бурууг Засгийн газар, Ерөнхий сайд руу чиглүүлэх гэсэн оролдлого зэрэг монголын нийгмийг хөдөлгөөнд оруулах, сөрөг нөлөөлөх  гэсэн үйл ажиллагаа идэвхжиж байгаа энэ үед тэмцлийн арга хэлбэрээ сонгохдоо туйлын хянамгай үндэсний эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах нь чухал байна.

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “мафитай” хийж байгаа тэмцлийг дэмжих нь Монголоо дэмжинэ гэсэнтэй агаар нэг гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн шүүгчтэй, шулуухан хэлэхэд Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон байсан” гэж хэлснийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл. Монголд “ Мафижсан төр” байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тэд хэзээ ч зүгээр суухгүй.

Тэр “мафижсан төр” Монголд “өнгөт хувьсгал” зохион байгуулахаас буцахгүй. “Өнгөт хувувьсгал” гадны нөлөө, улс төр санхүүгийн дэмжлэгтэй байдгийг түүх баталсан.

Э.Бат Үүлийн яриад байгаа “Монголоо Беларусь болгохгүй”  гэдэг нь  “Беларусьд гадныхан “өнгөт хувьсгал гаргах гээд чадаагүй” учир бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм, харин бид Монголдоо “өнгөт хувьсгал гаргана” гээд байгаа юм шиг сонсогдож байна.

“Дэлхийн Монгол Монгол ногоон нэгдэл” ТББ-ын залууст:

Социализмын үед өндөр боловсрол эзэмшсэн, Монголын шилдэг сэхээтний гэр бүлд өссөн, өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс”-ийн ОХУ-ын эсрэг турхиралттай  хийж буй Та хэдийн тэмцэл нь ухаан зарах, буурь заах, тэвчээр зарахыг шаардаж байгаа шүү. Энэ бол нэг удаагийн акц биш.

Гэхдээ танай ТББ-ын залуучууд гадаадад байгаа хөрөнгөөрөө барууныханд буримтлагдаагүй байдлаараа, монгол хүний өгөөмөр сэтгэлээрээ толгой илүү гэдгээ битгий мартаарай.

ТЕГ-ын дэд дарга асан, хууль зүйн доктор, бэлтгэл хурандаа С.Жаргалсайхан

Бээжин энэ ил захидлыг хүлээн авна гэдэгт итгэж байна
Сайн бичсэн байна баярлалаа Бат-Үүлийн жагсаалд очихгүй байхыг нийт ард иргэдээсээ хүсэе
ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ

9,5 жил тутамд 1 Өгий нууртай тэнцэх хэмжээний газрын доорх цэнгэг усыг хэмнэх боломжтой болно байна.

9 цаг 47 мин
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

10 цаг 7 мин
“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” 1788 дахь удаагийн цусны донорын аян өрнүүллээ

Цусан хангамжийг тогтворжуулж, сайн дураараа, үнэгүй цусаа хандивлах соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор ‘Даян дэ

10 цаг 24 мин
Б.Бадамцэцэг: Иргэдээ өвчлөхөөс нь өмнө хамгаалах концепц дэвшүүлсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид шинийг санаачлагчдыг  “Leaderships foru

20 цаг 20 мин
2026 онд жуулчдыг татах стратеги боловсруулсан таван улс

Дэлхийн хамгийн алдартай хотууд жуулчдын хэт бөөгнөрлийг зохицуулахын тулд жуулчдын тоог хязгаарлах,

20 цаг 20 мин
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ий

20 цаг 20 мин
МАН-ын 2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлы

20 цаг 20 мин
Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиолоо. 

2026-03-07
Сэтгүүл зүйн салбарын "Media Mongolia-2026" чуулган боллоо

Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтаж, салбарын хамгийн том чуулган болох "Media Mongolia-2026"-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

2026-03-07
Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ: Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

2026-03-07