Ликономикс: Ли давшиж Ши ухрах бололтой!

2022-05-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Эдийн засагч Х.Батсуурь

 

Хятадын ерөнхий сайд Ли Ке Чиан нь Хятадын хөгжил дэвшлийн судас болсон Эдийн засгийн бодлогын зүтгүүр толгой гэгддэг. Гэвч тэрбээр сүүлийн 10 орчим жил ерөнхийлөгч Ши Жинпинийн манлайлал, эрх мэдлийн дор “даруухан” явж ирсэн. Мэдээж Ши бол Хятадыг бүхэлд нь нөмөрч үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулаад байсан авлигын асуудлыг зоригтой, дорвитой шийдэж өгсөн. Улс төрийн тогтвортой байдлыг хангасан, эдийн засгийн суурийг батжуулж өгсөн мөнхийн гавьяатай. Төрийн дээд түвшинд хүртэл гарсан байсан гэгддэг энэ авлигын асуудлыг Ши-гээс өөр хэн ч ингэж няц дарж чадахгүй байсан гэдэг. Гэхдээ өнөөдөр Ши-гийн хэт хатуурхах бодлого үргэлжилсээр байгаа нь Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах болсон гэж нөлөө бүхий нөхдүүд үзэж нэлээн ширүүн тэмцлийг далд байдлаар өрнүүлж Ши даргын нөлөөг бууруулах, үгүй хийх замдаа орсон бололтой.  Өөрөөр хэлбэл, нэг талд Ши-гийн бүлэглэл, нөгөө талд Ли-гийн бүлэглэлийн хооронд эрх мэдлийн төлөө нууц тэмцэл явагдаж үндсэндээ шийдэлд хүрээд байгаа талаар олон улсын экспертүүд мэдээлж байна. 

Хятад найтаахад Монгол байтугай дэлхий ханиадаг болсон цаг үе шүү дээ өнөөдөр. Хятадын төр дотроо үймээнтэй энэ битүү байх хугацаанд хил хаагдаад маньдаа амаргүй л байна. Одоо харин гайгүй нааштай сураг чимээ гарч байна. Хятадууд угаасаа дотогшоо битүү, хатуу улс гэдгийг бид мэднэ. Юу болоод байгааг янз бүрээр л таамаглаад байсан. Ямар ч улсад магадгүй Монголоос бусад улсад эдийн засаг, ард түмнийх нь ахуй амьдрал, амьжиргааны түвшин гэдэг хамгийн гол, хамгийн эмзэг асуудал. Улс төрийн өрсөлдөгчид үүн дээр л тоглолт хийдэг. Хятад ч энэ дүрмээс гажсангүй. Ли-гийн талынхан Ши-г эдийн засгийн бодлогоор нь боож унаган авч буй аж. Ли-гийн талынхны хувьд Хятадын эдийн засгийн өсөлт саарах, эрч хүчээ алдах шинжтэй болсон нь хангалттай шалтаг болсон. COVID-19 гарсан, олон улсын тогтворгүй байдал, Украины нөхцөл байдал энд ердөө хамаагүй.Эдгээр нь Хятадын эдийн засгийг сааруулах үүн дундаа жижиг, дунд бизнесийг боомилох, технологийн салбарынхныг дарамтлах бодит шалтгаан биш. Буруу бодлого, чадваргүй байдлаа хамгаалж хаацайлах зүйл ерөөсөө биш. COVID-19 гэж хэт сүржигнэх, хориг тавьж хааж боох асуудал хэрээс хэтэрлээ гэж Ли-гийн талынхан шүүмжилсэн нь тун чиг байгаа оносон аж. Хоёр талын тэмцлийн дүнд одоо болно Ши даргаа, таны арга барил, бодлого буруу байна гэж үзсэн, шийдсэн гэж байгаа. Ши дарга ч ерөнхийдөө буруугаа хүлээсэн бололтой. Гэхдээ шийдвэрийг намар болох Хятадын коммунист намын их хурлаараа албажуулна. Тэр болтол Ши дарга ажлаа хийсээр байна гэж тохирсон гэж. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг хүлээхгүй, Ли-гийн Ликономикс бодлого хэрэгжиж эхэлнэ. Харин Ши дарга зүгээр ажлаа хийнэ, Ли-гийн бодлогод саад хийхгүй гэсэн үг.

 Уг нь бол Ли, Ши хоёр нэг багийн гишүүд аж. Хятадын Жан Зэ Мин гэх удирдагч байв даа. Мань хоёр эвсэж Жан-гийн бүлэглэлийн эсрэг хөдлөн дарж авсан түүхтэй. Гэхдээ энэ тэмцэл нь Хятадын бас нэгэн ерөнхийлөгч болох Ху Жин Тао-гийн дэмжлэггүйгээр үр дүнд хүрэхгүй байсан гэдэг. Ли  нь Ху даргатайгаа илүү ойр, түүний хүн гэгддэг. Хоёулаа Хятадын коммунист залуучуудын эвлэлийн дарга байсан, ижил түүх угшилтай. Ямартай ч Ши, Ли хоёулаа дээшээ гарч нэг нь Хятадын ерөнхийлөгч, нөгөөх нь ерөнхий сайд болсон. Хоёулаа зөв зүйл хийсэн, зөв албандаа очсон, зөв бодлого явуулж Хятадын үсрэнгүй хөгжлийн моторт чанартай бензин хийж зогсолтгүй урагшлуулсан. Ши даргын Мао стилийн хатуу, чанд бодлогогүйгээр Хятад улс юун урагш явах нь байтугай бүр сүйрэх аюултай тулгараад байсан бол Ли-гийн Дэн стилийн эдийн засгаа интегралчлах, илүү уян хатан, нээлттэй байлгах бодлого нь Хятадыг олон улсад нөлөөгөө тэлэх, дэлхийн хамгийн том эдийн засагтай улс  болох зорилгод нь хүргэх хамгийн дөт зам байсан гэж үзэж болно.  Тийм ээ, энэ хоёр хүний хоршил үр дүнгээ өгсөн. Гэхдээ цагийн юм цагтаа гэдэг. Өнөөдөр Ли-гийн эдийн засгаа нэгд тавих бодлого, санаачилгад илүү орон зай өгөх цаг үе ирсэн аж. Тиймээс ч Ликономикс (Likonomcs) буюу Ли-гийн эдийн засгийн бодлого гэх нэр томъёо шинээр гарч ирсэн. Энэ нь одооноос эхлэн Хятадын төр, засгийн баримтлах бодлогын тэргүүлэх чиг шугам болох аж. Санаж байгаа бол Японд Абэ ерөнхий сайдын үед Abenomics гэж нэр томъёо гарч ирж байсан даа. Түүнтэй л төстэй юм даа. Ликономикс нь товчхондоо татварыг багасгах, жижиг, дунд бизнесийг дэмжих, онц шаардлагагүй засаглалын хүнд суртлыг арилгах, зах зээлийн механизмыг ажиллах боломж олгох. Гэхдээ хамгийн гол нь эдгээр бодлого нь нийгмийн хариуцлагын хүрээнд байх гэж тодорхойлж буй аж. Гэхдээ төр, засаг, эдийн засаг дахь авлигыг нуга дарна, Ши даргын зориглон эхлүүлсэн тэмцлийг тууштай  үргэлжлүүлнэ гэж тусгайлан заасан нь Хятадын олон нийт, төрөөс том дэмжлэг хүлээсэн аж.

Ямартай ч улс төр гэхээсээ эдийн засгийн үр дүнгээ илүү чухалчилсан Хятадын төрийн бодлогод гарч буй энэ өөрчлөлт хөрш Монголын хувьд эерэг нөлөөтэй байх болов уу гэж харж байна. Монголчууд бидний зуун зууны түүхэнд Хятад улс хилээ нээх, худалдаа арилжаагаа чөлөөтэй байлгах нь амин чухал байсаар ирсэн. Өдгөө ч хэвээр. Гэхдээ Хятадын төрийн бодлогод гарч буй энэ өөрчлөлтийг үр дүнтэйгээр ашиглахын тулд манай улсын Засгийн газар ч гэсэн тодорхой өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд юуны өмнө ур чадваргүй, туршлагагүй, албан тушаалын бөглөөс болсон сайд, дарга нараасаа салж төрийн ажлын туршлагатай, мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг томилох. Хил, гааль дээр үүссэн нүүрс экспорт, нүүрс тээвэрийн том зөрчил, төмөр зам, авилга, хээл хахуулийн асуудлыг бодитоор шийдвэрлэх, мартагдах боломжгүй жижиг, дунд үйлдвэрийн зээлийн луйвар, Хөгжлийн банкны луйврыг бодитоор шийдэх асуудлууд эн тэргүүнд тавигдана. Тэгж чадахгүй бол энэ Засгийн газарт цаашид үйл ажиллагаа явуулах, явуулсан болж ард түмнээ хуурах эрх байхгүй. Зайгаа тавьж өг гэж ард түмэн шаардаж байна. Тийм ээ, бид ч гэсэн эдийн засгаа, ард түмний амьжиргааг  тэргүүлэх бодлого болгох цаг нь болсон. Гэхдээ үүний тулд эхлээд төрд буй авлига, хулгай, дээрмээсээ салах  ёстойг дахин нуршаад яах вэ. Цаг хугацаа биднийг, өөр хэнийг ч хүлээхгүй. Одоо хийх цаг нь түүнийхээ үр дүнг үзэх цаг нь болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 101 (6833)

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

6 цаг 10 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

7 цаг 23 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

15 цаг 53 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

15 цаг 53 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

15 цаг 53 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Өчигдөр 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин