Аудит төрийн байгууллагуудад 59.7 тэрбумын акт тогтоож, 10 мянган зөвлөмж өгчээ

2022-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

 Төрийн аудитын байгууллага (ТАБ) холбогдох хуульд заасны дагуу 2021 оны үйл ажиллагааны тайлангаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

ТАБ 2021 оныхоо үндсэн зорилтыг “Аудитыг цахимжуулж нэгтгэн удирдах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх жил” гэж тодорхойлсон. Энэ хүрээнд тайлант хугацаанд зайнаас ажиллах аудитын горим, технологийн шийдлийг нэвтрүүлж, аудитыг цаг хугацаанд нь үр нөлөөтэй гүйцэтгэж, үр дүнг тайлагнан аудитын шийдвэрийн мөрөөр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлдээ онцоллоо. ТАБ 2021 онд 4134 аудитыг хийж дүгнэлт, тайлан гаргасан. Үүнээс бүх шатны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн 3906 дүгнэлт гаргасан бол сэдэвчилсэн 228 гүйцэтгэл, нийцлийн аудитад 7174 шалгагдагч болон холбоотой хуулийн этгээдийг хамруулан төрийн хяналтыг хэрэгжүүллээ. Тайлант хугацааны аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллалаа.

Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлсэн. Энэ хүрээнд үйл ажиллагааны зохион байгуулалт, санхүү нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, хууль тогтоомжийн нийцлийг хангуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, зорилтот үр дүнд хүрч ажиллахыг үүрэгжүүлэн шалгагдагч болон хамрагдагч байгууллагын холбогдох албан тушаалтанд нийт 10 мянга гаруй зөвлөмж өглөө. Үүнээс гадна тайлант хугацаанд улс, орон нутгийн төсөвт 53.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, шалгагдагч байгууллагаас 757.3 тэрбум төгрөгийн үр өгөөжийг хүлээн зөвшөөрсөн нь Төрийн аудитын байгууллага төсвөөс авсан “Нэг” төгрөгийн санхүүжилт тутамд 31.3 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат илтгэлийнхээ төгсгөлд “Төрийн аудитын хянан удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, аудитын бүхий л шатанд хяналтын үр нөлөөг дээшлүүлж улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн, илүү үнэ цэнтэй, үр өгөөж өгөхүйц аудитыг гүйцэтгэхэд чанарын хяналтын үр нөлөөтэй тогтолцоог хөгжүүлэхийг чухалчлан 2022 оныг “Аудитын чанарын хяналтын үр нөлөөг сайжруулах жил” гэж тодорхойлсон гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 14 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 32 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 23 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 34 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 40 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин