Н.Наранбаатар: “Петрочайна Дачин Тамсаг” гадаадад данстай, тайлан нь хятад хэл дээр гардаг

2022-05-19
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

“Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсов. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдааны эхний хэсгийг хаалттай горимоор хэлэлцсэн ч дунд үеэс нээлттэй болгов. Мөн “Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлаар Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар болов. Хуралдааны үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэе.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 сая тонныг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй. Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь  гол асуудал болоод байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонныг жилд гаргана гэж тооцсон. Хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.  Компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт гэрээ хийхээр ширээний хоёр талд суух гэж байгаа учир БНХАУ-ын талын байр суурийг  ойлгох ёстой. Монгол Улсын иргэний тухай хуулийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан. Энэ заалтын дагуу БНХАУ-ын тал уг асуудлыг тавьдаг. Олон Улсын гэрээ бол Монгол Улсын хуулиас дээгүүр эрхтэй байдаг. Энэ гэрээ олон улсын гэрээ биш учраас тэднийг татвар төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул өнөөдрөөс үе шаттайгаар Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах асуудлыг ярина. Энэ оны нэгдүгээр сараас хойш газрын тосны экспорт хийгдээгүй байгаа. Бичигтийн боомт хаагдсан. Бид Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын талд санал тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д 536 монгол ажилчин, 86 хятад ажилчин ажиллаж байна. Цалин нь шатлалтай, 400-800 ам.долларын цалин авдаг гэдэг мэдээлэл байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Дорнод аймгийн Мэнэнгийн талд 1.3 тэрбум гаруй төгрөгийн байгаль орчин, бэлчээрийн хохирол учруулсан гэдэг дүгнэлт гаргасан юм байна. Энэ дүгнэлтийг ямар үнэлгээ, аргачлалаар гаргасан бэ. Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан өөрөө “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ажил, бараа үйлчилгээ шахдаг гэдэг ойлголт авсан.

 

МХЕГ-ын Байгаль орчны ахлах байцаагч Нямжав:

- 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн шалгалт хийсэн. 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлын 415 сая төгрөг нь усны нөхөн төлбөр. Хоёр худаг дээр тоолуур тавиагүй байсан. Мөн усны боломжит нөөцийн дүгнэлтээс хэтрүүлсэн ашигласан байсан.Үлдсэн нь ажилчдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хохирол. Үүнээс устай холбоотой 2021 оны эцсээр барагдуулсан.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжав:

-Миний бие 2018 оноос томилогдон ажиллаж байгаа. Томилогдсоноос хойш “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бизнесийн болон хувийн ашиг сонирхлоор холбогдсон зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцаад монголчуудад ямар ч ашиггүй, хохироосон гэрээ болсон гэж дүгнэж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл энэ гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн, татварын актыг биелүүлдэггүй, шүүхээр явж байгаад хүчингүй болгуулдаг, энэ компанийн гаргаж байгаа газрын тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол унд, бараа материалыг гаалийн татварыг чөлөөлсөн. Дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог. Санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гадаадад данс нээж болно гэж гэрээнд заачихсан. Санхүүгийн тайлан нь зөвхөн хятад хэл дээр байдаг, түүнийгээ шалгуулдаггүй.Тэгсэн хэрнээ манайх дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад, 1.5 тэрбумыг л авсан гэж байна. Үүнээс илүү ашиг олсныг тодорхойлох боломжгүй, зөвхөн нөгөө талын мэдээллээр явж байна. Тиймээс үүнд онцгой анхаарах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 100 (6832)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

6 цаг 56 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

6 цаг 59 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

7 цаг 2 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

7 цаг 5 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

13 цаг 52 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 57 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

13 цаг 57 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин