Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал

2022-05-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

ЖДҮ-гээс хойш илэрсэн улстөрчдийн оролцоотой томоохон хэрэг бол Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал юм. Хууль хяналтын байгууллагаас гарч буй мэдээллээр Монголын хөгжил гацаж, эдийн засаг унаж байхад манай улстөрчид түүнд зориулсан хөрөнгийг хүүдийлж байсан болж таарах гээд байна. Сүүлийн хоёр жилд ковид гээд хамаг санхүү шавхагдаж байхад Хөгжлийн банкны тэрбум тэрбум мөнгө тэдний зээлдэж өгсөн компаниудад түгжигдэж байсан байх юм. Өнөөдөр Эрээний хил хаагдахад Монголоор нэг хямарч, “Роснефть”-ийн шатахуун тасрахад бүгдээрээ баларч байгаа нь чухамдаа үүнтэй холбоотой бололтой. Хэрэв зээ, энэ бүхэн гольдролоороо явж, жинхэнэ төслүүдийг санхүүжүүлж ирсэн бол ядаж л Ерөнхийлөгч өнөөдөр“...Хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё” гээд зогсож байхгүй сэн. Хөгжлийн банкны хэрэг гээчийг АТГ, ЭЦА-ны мөрдөгчид нийлсэн ажлын хэсэг хоёр сар гаруйн хугацаанд шалгаж байна. Хэргийг прокурорт шилжүүлжээ. 19 компани, байгууллага, 80 гаруй хүн холбогдсон “багц” хэрэг болоод явчихаж буй аж. Прокурор дүгнэлтээ бичиж, удахгүй Чингэлтэйн шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий.

Энэ “багц” хэрэгт холбогдсон 80 гаруй хүний дунд хэд хэдэн УИХ-ын гишүүн байгаа юм. Хорь гаруй хоногийн өмнө Ерөнхий прокурорын УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналд орж ирсэн дөрвөн гишүүн байна. Нэр бүхий гишүүд нэмэгдэж байгаа бололтой. Мөн Х.Баттулга нэмэгдсэн байна. Мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт МоАХ-ны байранд нэгжлэг хийсэн зэргээс харахад “Пирамид орд”-ын зээлийн асуудал Х.Баттулгыг тойрсон “пирамид” үүсгэчихсэн байх магадлалтай байгаа юм. Түүнчлэн, дээрх улстөрчид дээр Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар хоригдож буй Д.Эрдэнэбилэг нэмэгджээ. Тэрбээр бас Х.Баттулгын талаар зарим “юм” яриад эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэгэхээр Х.Баттулгын тухайд ганц Хөгжлийн банк бус хэд хэдэн асуудлаар шалгуулж мэдэхээр болж байна гэсэн үг.

Энэ хэрэгт нэр холбогдсон эрхэм гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх “...Ерөнхий прокурорын санал дахин орж ирэх гэнэ” гэсэн яриа нэлээд гарсан. Гэвч Ерөнхий прокурор хэргийг багцлаад шууд шүүх рүү явуулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ерөнхий прокурор чимээгүй байгаагаас харахад уг мэдээлэл бодитой бололтой.

Шүүх эрхэм гишүүдэд ял шийтгэвэл бүрэн эрхийн асуудал яригдахаар болж байна гэсэн үг. Гэхдээ Ардын нам гишүүддээ хариуцлага тооцсон гэх мэдээлэл байна. Тус намын генсек Д.Амарбаясгалан “...Намын дүрэмд албан ёсоор гэмт хэрэг, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг бүх түвшиндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдэг заалтыг нэмсэн. Үүнийг Дээд шүүх баталсан. Намын дүрмийг ингэж өөрчилсөн нь ёс суртахууны хэм хэмжээг өндөр байлгах суурийг тавих зорилготой. Хөгжлийн банкны асуудалд холбогдсон нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасаж, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана” гэж байсан юм. Тэрбээр хэлж байснаараа Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий есөн хүнийг намынхаа Хяналтын хороогоор оруулсан байна. Хяналтын хороо нь тэднийг намынхаа гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Хяналтын хорооныхон нь удахгүй зарлах аж.

Энэ мэтчилэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал улс төрийн хүрээнд иймэрхүү “бага сага” явдал, яриа хөөрөө үүсгээд байгаа юм. Ямартай ч Хөгжлийн банкны хэмээх томоохон бүрэлдэхүүнтэй “багц” хэрэг прокуророос шүүхэд очихоор болж байх шиг байна. Харин шүүх хэрхэн шийдэхийг олон нийт анзаарч байгаа нь тодорхой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

12 цаг 17 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

12 цаг 20 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

14 цаг 57 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

15 цаг 1 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

20 цаг 31 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

20 цаг 31 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19