Манай улс жилд тэрбум доллараар хүнс худалдаж авдаг

2022-05-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг хөндөв. “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлье гэдгийг Төрийн тэргүүн онцоллоо.

Тэрбээр “Тариаланчдын шинэ хотхонуудыг бий болгосноор нийслэл хот, төв суурин газрын хүн амын төвлөрөл саарч, хөдөө орон нутаг дахь ажлын байр олон мянгаар нэмэгдэж, эх байгаль, эрүүл орчиндоо ажиллаж, амьдрах амьдралын шинэ орчин бий болно.

Монголчууд бид зөвхөн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж асар их ашиг шим, үр өгөөж хүртэх боломж байна. Үүнд дэлхийн хүн амын өсөлт, хүнсний хангамжийн асуудал ч нөлөөлж байна.

Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол асар том зах зээл. Энэ боломжийг бид ашиглах ёстой.

Энэ цаг мөчөөс эхлэн бид өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллах шаардлагатай болж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү. Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү. Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе” гэлээ.

 Хүнсний салбарт хувьсгал хийхийг уриалж, гарц шийдлийг бий болгох талаар онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой.
-Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ  50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авчээ.
-Манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал  цар тахал, еополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо.
-Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэг жилд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна.
-НҮБ-ын судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байгааг онцолжээ.
-Дүн шинжилгээний үнэлгээ­гээр “хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй” гэж дүгнэсэн.
-Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөл­бөрийг УИХ яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй .
-Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе.          
-“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэх ёстой.
-Нийт газар нутгийн дөнгөж 0.7 хувийг эзэлдэг газар тариалангийн эдэлбэр газрынхаа хөрс, түүний үржил шимийг хайрлан хамгаалж, бүтээмжийг нэмэгдүүлж, нөөц боломжийг бүрэн ашиглахад төрийн бодлого чиглэгдэх учиртай.
-Хөдөө аж ахуйн кластер, ой мод, жимс жимсгэнэ, хүнс үйлдвэрлэлийн агро-паркуудыг түшиглэсэн үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ хотхонуудыг бий болгох шаардлагатай.
-Уул уурхайн баялгаас гадна, өсөн үржиж, урган арвиждаг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү гарцгаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)

 

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

12 цаг 17 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

12 цаг 20 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

14 цаг 57 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

15 цаг 0 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

20 цаг 30 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

20 цаг 30 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19