Өсвөрийн парламент: Цөлжилттэй тэмцэхэд анхаарал хандуулъя

2022-05-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгууллаа.

Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний  дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийг УИХ,  Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, УИХ-ын Тамгын газрын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “People in Need” олон улсын төрийн бус байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн оны есдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд зохион байгуулсан юм.

Хөтөлбөрт 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн 900 гаруй сурагч өрсөлдсөнөөс 90 сурагчийг шалгаруулсан бөгөөд хөтөлбөрт 10 багш, 10 сайн дурын ажилтан, оюутан хамрагдсан.

Өнөөдөр  “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын ажиллагааны чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулга уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Дэлхий дахинд иргэдийн тэр дундаа хүүхдийн оролцоо нийгэм эдийн засгийн амьдралыг өөрчилж хүлээн зөвшөөрч байна. Тэр дундаа парламентын болон ардчиллын боловсролтой иргэд энэ өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал юм. Төр засгийн бодлого, орон нутаг, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын хөгжилд парламентын боловсрол эзэмшсэн иргэн туйлын чухал. Иргэний оролцоо гэдэг бол шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэх, зохих түвшинд шаардлага тавих, шаардлага тавьж нөлөөлөх хүртэл өргөн ойлголт. Өнөөдрийн цахим хөгжлийн эрин үед сэтгэл хөдлөлөөр асуудлыг өнгөц дүгнэдэг бус учир холбогдлыг нь ойлгож, мэтгэлцэж, судалж асуудлыг гүн гүнзгий ойлгож, түүгээрээ төр засгийн бодлогод оролцох явдал бол парламентын боловсрол олгох хөтөлбөрийн гол зорилго юм” хэмээн онцоллоо. Тэрбээр, хөтөлбөрт идэвхтэй оролцсон хүүхдүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад өсвөр үе, хүүхэд залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бүх талтай хамтран ажилладаг, байнгын ажиллагаатай платформ болох зорилготой гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хүүхдүүдийн эрүүл мэнд, зөв хэрэглээний талаарх сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн "Тогтвортой хөгжлийн зорилт", Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, Парисын хэлэлцээрийг сурталчлан таниулах, Монгол орон даяар илүү хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, нийгэм рүү чиглэсэн эерэг өөрчлөлтийг бий болгох зорилготой сургалт, арга хэмжээг эхлүүлснээрээ онцлогтой.

Түүнчлэн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцсон хүүхдүүд агаар, хөрсний бохирдол, хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байсан бол орон нутгийн хүүхдүүд булаг, шандаа хамгаалах, цөлжилттэй тэмцэх, мод тарих шаардлагын талаар, уг асуудалд шийдвэр гаргагчид огт анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилж, өөрсдийн зүгээс ямар оролцоотой байж болох талаар асуудал дэвшүүлж, өөрсдийн санал бодлыг хуваалцаж байсныг зохион байгуулагчид онцолж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Гурван их гүрний удирдагч анх удаа гурван талт уулзалт хийж, энх тайвны тухай хамтарсан тунхаглал гаргасан

10 цаг 58 мин
Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

16 цаг 4 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

22 цаг 31 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

22 цаг 31 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

22 цаг 31 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Уржигдар 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Уржигдар 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Уржигдар 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Уржигдар 06 цаг 00 мин