Савада Хидео Монголын ЭСЯ дээр очиж мэдүүлэг өгчээ

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Монголын нөлөө бүхий банкны томоохон хувьцаа тойрсон хэл ам дуусаагүй байна. Учир нь одоогийн нэг УИХ-ын гишүүн Сангийн сайд байхдаа 2019 оны нэгдүгээр сарын 25-нд сайдын албан бланк бүхий 11/286 дугаартай бичгийг тухайн банкны том хувьцааг эзэмшдэг Японы иргэн Савада Хидеод илгээжээ. Уг бичигт “...Хэрвээ нэр бүхий компанид хувьцаагаа өгвөл Монгол Улсын Засгийн газар дэмжинэ” гэсэн байна. Сангийн сайдын нэрээр явсан энэхүү албан тоот  буюу хүсэлт нь санал болгосон үнэ, нөхцөл, хугацаанд тухайн хувьцаа эзэмшигч худалдаж аваагүй бол гуравдагч этгээдэд санал болгож худалдах эрхийг хязгаарлажээ. Энэ маш ноцтой. 
Уг бичиг Японоос “олдсон” байна. Харин Монгол Улсаас олдохгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, тэр бичиг манай улсын хууль хяналтынхны гарт оржээ. Энэ дагуу саяхан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Сангийн яамны бичиг цаасыг ухахад 2019 оны нэгдүгээр сарын 25-ны 11/386 тоотоор шал өөр агуулгатай бичиг үйлдэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм давхардсан, хуурамч ганц хувь бичиг Японд, ноён Савадад оччихсон байна. 
Хэрэгт холбоотой асуудлаар ноён Савада Хидео саяхан Япон дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд очиж манай хууль хяналтын байгууллагынханд мэдүүлэг өгч, байр сууриа илэрхийлсэн байна. 

Харин АТГ-ын мөрдөгчид Японд очсон уу, online-р холбогдож уг мэдүүлгийг авсан уу гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)

JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

13 цаг 15 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

13 цаг 18 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

15 цаг 55 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

15 цаг 59 мин
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

21 цаг 29 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

21 цаг 29 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Уржигдар 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Уржигдар 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2026-10-19
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

2026-10-19