Г.Дансран: Эх орондоо хэрэгтэй нэгнийг бэлтгэх нь багшийн бахархал

2022-05-11
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн монгол хэл, бичгийн ахмад багш, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан Г.Дансранг урьж ярилцлаа.

 

-Та саяхан өөрийн нэрэмжит дүүргийн монгол хэл, бичгийн олимпиадаа амжилттай зохион байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн олимпиадыг 2006, 2007 онд зохион байгуулаад дараа нь хүрэл тулга тэмцээнд хүүхдүүд сойж эхэлсэн. Одоо миний зохион байгуулж байгаа энэ олимпиад 2016 оноос хойш үргэлжилж байгаа монгол хэл, бичгийн олимпиад юм. Залуудаа монгол хэлийг төгөлдөржүүлэх боловсролд мэдлэг чадвараа гарамгай эзэмшиж байгаад тодруулах юмсан гэж боддог байлаа.

Түүнээс хойш хэдэн жилийн дараа сургуульдаа санал тавьж таван жилийн хугацаанд энэ олимпиадаа явуулсан. Бидний хувьд үргэлж хүүхдээ хөгжүүлэхийг хичээж байдаг. Тиймээс энэ олимпиадаа зохиож, нэг ч гэсэн хүүхэд эх хэлээ гарамгай сайн эзэмшээсэй гэсэн бодлоор ганцхан сургуулийнхаа түвшинд биш олон хүүхдийн дунд зохиох болсон.  Тиймээс дүүргийн хэмжээнд энэ олимпиадаа зохиож эхэлсэн. Өнөөдрийн энэ нийгэмд хүүхдүүд эх хэлээрээ зөв ярьж чаддаггүй. Хүн өдөр бүр ямар нэг мэдлэгийг авч байвал залуу хэвээрээ байдаг гэж боддог. Тиймээс би өөрийгөө насаар хэмждэггүй. Учир нь хүүхдүүдтэй байгаа болохоор мэдлэгээ хуваалцаж, тэднээс суралцаж байна.

-Монгол хэл, бичгээр олон жил багшилсан хүний хувьд зөв бичих дүрмийг хэрхэн хардаг вэ?

-Би энэ тал дээр их сэтгэл эмзэглэж явдаг. Би гуравдугаар ангийн хоёр хүүхэдтэй. Мөн шавийнхаа гурван хүүхдэд гуравдугаар ангийн хичээл заадаг. Энэ хүүхдүүдийн нэг нь 12, нөгөө хоёр нь 62 дугаар сургуульд сурдаг. Тэднээсээ харахад үнэхээр зөв бичих дүрэм алдагдаж байна гэж боддог. Яагаад гэвэл сурах бичиг дээр авч байгаа жишээнүүд нь хүүхдийн амьдралаас хол, танин мэдэхүйн ойлголт өгч чадахгүй байдаг. Хүүхдүүд гэхгүй томчууд ойлгохооргүй жишээ олон байна. Мөн ном зохиогч, багш нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүртэл зөв бичиж чадахгүй байгааг харахаар харамсдаг.

-Алдаа гаргах үндэслэл нь номоос болж байна уу. Эсвэл чанаргүй багш бэлтгэгдсэнээс болж байна уу?

-Номон дээр алдаатай байгаа зүйлийг багш засах хэрэгтэй. Хэдий багш хүн ч гэсэн зөвхөн номыг биш мэдсэн зүйлээ заах хэрэгтэй. Үүнээс гадна төр, засгаас багшийн үнэлэмжийг өндөр байлгах ёстой. Цалин бага байна нэм гээд байгаа багш нар сайн ажиллах боломж байхгүй. Хоёрдугаарт, сургуулийн орчинд ажиллах нөхцөл нь сайн байх ёстой. Үүний дараа багшийг чанартай бол гэдэг шалгуурыг өндөрт тавиад чанартай багш нараа бэлтгэх хэрэгтэй юм. Ингэснээр энэ ойлголт буурах боломжтой.

-Тэгвэл багш хүн сайн байхын тулд яах ёстой вэ?

-Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа учраас нэгдүгээрт, сайн мэдлэгтэй, хоёрдугаарт, өөрийн заах аргатай байх. Өөрийгөө олоогүй хүн хичээл заахад төвөгтэй байдаг. Туршлага, заах арга бол залхуу хүнд амар эд. Хүн бүр өөрийн аргатай. Ямар ч аргаар заасан стандартын түвшинд боловсрол олгох хэрэгтэй. Гуравдугаарт, шавьдаа хайртай байх ёстой. Шавьгүй багш гэж хаа байх вэ. Юм мэдэхгүй хүн танд шавь орж байгаа учраас сайн заа. Тиймээс шавийг хүндлэх хэрэгтэй. Хүнийг хүнийх нь хувьд хөгжүүлэх нь чухал. Өнөөдөр хүүхдийг гэр бүлээс нь холдуулаад багшид бүх ачааллыг өгдөг систем байж болохгүй. Гэр бүл хүүхдээ хүмүүжүүлэх ёстой. Гэтэл хүүхэд сахилгагүй бол багш муу гэдэг. Тиймээс аль аль нь нийгмийнхээ үүргийг гүйцэтгэх хэрэгтэй.  Харин шавь нь улс орондоо хэрэгтэй, ажил үүргээ гүйцэтгэж чаддаг нэгэн болбол түүнийг бэлтгэсэн багшийн бахархал энэ байх болно.

-Хүүхдүүдийг найруулга зүй дээрээ алдлаа гэдэг. Яавал энэ алдаагаа мэддэг болох вэ?

-Би гэр бүлийнхэндээ “Ямар аймар юм бэ” гэдэг үг хэлэхээс татгалзахыг захьдаг. Учир нь энэ үе нь цаанаа сайхан юм, гоё юм гэдэг санааг илэрхийлж байгаа ч гэсэн “аймар” гэдэг үе нь “гоё” гэх үндэслэлийг гаргадаггүй. Үүнээс гадна хүүхдүүд байнга хоолонд орох уу, оръё гэж ярьдаг. Уг нь хоол авч идэх үү гэдэг санааг илэрхийлэх гэж байгаа ч тогоонд орж буцалъя гэсэн санааг хэлээд байдаг. Энэ мэтээр хэлээд хэвшчихсэн. Учир нь хүүхдүүд үгний утга, ойролцоо эсрэг утга, шилжсэн утгыг нь ялгахгүй шахуу болсон байна. Гэхдээ хүүхдүүд гэлтгүй ихэнх эцэг эх ийм байдлаар ярьдаг. Энэ нь хүүхдүүдээ буруу ярих үндэслэл болдог. Түүнчлэн дэлхий дахины цахим хэрэглээг үгүйсгэж болохгүй. Хурдацтайгаар хөгжиж байгаа нь хүүхдүүдийн буруу ярих, бичих нэг том үндэслэл болж байна.

-Тэгвэл зөв бичих, зөв найруулгатай болохын тулд яах ёстой юм бэ?

-Хүмүүс оюун ухаанаараа бичихийн оронд дэлгэцийн хэлээр бичээд байна. Сэдэв бич гээд хүүхдүүдэд даалгавар өгөхөөр фэйсбүүкээс алдаатай юмнууд хуулаад байна. Үүний оронд яах ёстой вэ гэдэг асуултыг өөртөө тавьж, өөрөө хариулж байж сэтгэлгээгээ баяжуулах хэрэгтэй. Арван жилийн хүүхдүүдийн хувьд олимпиадуудад идэвхтэй оролцох. Миний хувьд олимпиадад хүүхдүүд бэлтгэхдээ хоёр зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, зохион бичлэг, хоёрдугаарт, тууш дэвтэр дээр хуулан бичлэг хийлгэдэг. Энэ нь алдаатай бичих, зөв найруулгатай болгоход тусалдаг. Ер нь алдаагүй, зөв сайхан бичиж, яриад сурчих хэрэгтэй.

-Эх хэлний чадвар муу байгаа нь бага насанд суурь муу тавигдсантай нь холбоотой юу?

-Тийм ээ. Яагаад гэвэл бага ангийн багш нар хүүхдийн суурийг сайн тавьснаас хамаарч тухайн хүүхдийн эх хэлний чадварт шууд нөлөөлдөг.

-Орчин үеийн залуус 10 үгний тавд нь харь үг хэрэглэх гэж оролдох болжээ. Тиймээс бид эх хэлээ яаж хамгаалах вэ?

-Энэ маш ноцтой асуудал. Монгол хэлний сургалт сайн явуулах хэрэгтэй. Цэцэрлэгийн наснаас эхлээд ЕБС-ийг төгстөл сургалтыг сайн болгох хэрэгтэй байна. Ялангуяа, бага ангид нь хэлний сайн дархлаатай болгох ёстой. Нэгэнт бид нүүдлийн бус суурин ахуй руу шилжсэн. Одоо бууцны хөл гэж хэлэхэд хотын бүү хэл хөдөөний хүүхэд мэдэхээ больсон. Үүнийг бага ангид нь зааж, ахуйг аль болох дадлага хийлгэж, үзүүлэх, хичээл заагаад өнгөрөх бус амьдралд нь оруулж үзүүлдэг болмоор байна. Айраг исгэх, бүлэх гэдгийг харуулахгүйгээр айраг ислээ, сайхан айраг байна гэдэг өгүүлбэр бичүүлээд нэмэргүй. Хуучин зааж байсан арга барилаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Монгол хэлний шинжлэлийг заахаас өмнө соёл, ахуй, зан заншилтай хамтад нь заах ёстой. Үүний хажуугаар ном унших хэрэгтэй. Залуус цахим орчинд дарагдаад ном уншихаа больсон байна. Сонгодог болон ардын уран зохиолыг уншиж байж тухайн үндэстэн өнө удаан оршин тогтноно. Дэлхийн болон ардын сонгодог зохиол, аман зохиолоо уншиж байж боловсролтой хүн болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 94 (6826)

 

Д.Бадамханд
Сонгинохайрхан дүүргийн 12-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Дансран гэхээр төгсөгчид нь андахгүй. Цэвэр гоё, алдаагүй бичих арга барилыг эзэмшүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтад орохдоо байнга бэлтгүүлдэг байсан багшийг эцэг эхчүүд нь ч тун сайн мэднэ. Түүнийг нэг ангийн хүү болох хөгжмийн зохиолч, дуучин Н.Чулуунхүү гавьяаттай хамтран "Манай ангийнхан" дууны үгийг нь бичиж, дуу нь клиптэй болоход Г.Дансран багшийнхаа шүлэг зохиодог авьяасыг таньсан. Өөрөө бичихээс гадна авьяастай, сонирхолтой хүүхдүүдийн дунд "Өсвөрийн сурвалжлагч" клубыг 12-р сургуульд 80-аад онд ажиллуулж, "Пионерийн үнэн", "Залуучууын үнэн", Монголын радиогийн "Өглөөний мэнд" нэвтрүүлэгт гэж хаяглуулан бичсэн мэдээ материалыг нь шуудангаар явуулдаг байсныг нь санаж байна. Түүний үр дүнд хүүхдүүд төвийн сонин сэтгүүлд явуулах зүйлээ алдаагүй, цэвэр, найруулга сайтай бичихийг хичээнэ шүү дээ. Багш хүний бүтээлч, эрэлч хайгуулч зан багшийн заах аргад энэчлэн хүүхдийг хөгжүүлж, олон түмэнд ойлгомжтой бичсэнээ түгээхэд сургаж, хэвлэл мэдээллээр нэвтрүүлэгдэж цацагдах нь тухайн хүүхдэд сургууль, анги хамт олныхоо ажил үйлсийг сурвалжлах боломжийг олгон өсвөрийн сурвалжлагч болгон урмаар тэтгээд зогсохгүй магадгүй зарим хүүхдийг ирээдүйн мэргэжлээ сонгоход ч хувь нэмрээ оруулсан. "Эх хэлээ хайрлая" уламжлалт сарын аяныг дүүргийнхээ сургуулиудын хүрээнд амжилттай зохион байгуулж яваа Г.Дансран багшид талархахын учир нь багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагааг илүү ойр дотно болгохын тулд уулзалт ярилцлага өрнүүлж, хүүхдийнхээ авьяас билэг, хичээлд нь хэрхэн тусалдаг арга туршлагыг харилцан солилцуулдаг. Бие биенээ хүлээцтэй сонсч сурахын хамт хүүхэдтэйгээ ажилладаг нөгөө нэг танилынхаа шинэлэг арга барил, зөвлөмжөөс ойлгуулахыг зорьдогт энэ ажлын үр дүн оршино. Багшдаа эрүүл энхийг хүсье. "Зууны мэдээ" сонины хамт олонд уран бүтээлийн амжилтыг хүсье.
Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

Н.Алтанхуягийг цагаатгасан тогтоолуудыг хүчингүй болгож, шүүхээс тайлбар гаргажээ

55 мин
Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

Монголын 91 иргэнийг дайны эрсдэлтэй бүсээс татан авчирлаа

1 цаг 5 мин
Эсрэг тэсрэг байр суурь

ИЗНН-ынхан хоёр хуваагдаж хуралдсан. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар намынхаа гишүүдтэй намын ойн баярын хурлаа

5 цаг 9 мин
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа анхаарах хандуулах шаардлагатай салбарт з

5 цаг 9 мин
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Өргөн уудам газар нутгаараа бахархдаг хэдий ч нийслэл хотдоо тэн

5 цаг 9 мин
АН “ардчиллын дайсан” болов уу?!

 “…Манай нам бол Монголын ардчиллын баталгаа” хэмээх үгийг АН-ынхан тарни мэт давтдаг. Монголчууд үүнд итгэдэг. Тиймээс “…АН бол Монголын төрийн хоёр баганын нэг юм байна” хэмээн үздэг. Тэд өөрсдөө намаа тараан бусниулсан ч буцаагаад нийлж босох боломжийг олгодог. Тийм түүх саяхныг болтол үргэлжилж байв шүү.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух

Өчигдөр 06 цаг 00 мин
ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ- БИДНИЙ ИРЭЭДҮЙ

9,5 жил тутамд 1 Өгий нууртай тэнцэх хэмжээний газрын доорх цэнгэг усыг хэмнэх боломжтой болно байна.

Уржигдар 16 цаг 33 мин
“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо

Уржигдар 16 цаг 12 мин
“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” 1788 дахь удаагийн цусны донорын аян өрнүүллээ

Цусан хангамжийг тогтворжуулж, сайн дураараа, үнэгүй цусаа хандивлах соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор ‘Даян дэ

Уржигдар 15 цаг 55 мин